П.Эрхэм­булган: Дүүр­­гүү­дийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн тасгийн ажиллах цагийг уртасга­сан

2023-12-15
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Томуугийн дэгдэлт өмнөх үетэй харьцуулахад  энэ өвөл хожуу эхэлсэн. Хүүхдүүдийн дунд дэгдээд буй хүнд хэлбэрийн ханиад, томуу, томуу төст өвчний талаар ЭМЯ-наас холбогдох байгууллагуудтай хамтран долоо хоног бүр мэдээлэл хийж байна. Энэ арванхоёрдугаар сарын 12-нд болсон хэвлэлийн бага хурлын үеэр ЭМЯ болон холбогдох албаны байгууллагууд томуугийн өвчлөлийн тархалтын түвшинд тохирсон хариу арга хэмжээг цаг алдалгүй авч байгаа гэдгийг онцоллоо. Ханиад томуу их байгаа энэ үед шаардлагатай тохиолдолд хэвтэн эмчлүүлэх ор, ажиллах хүний нөөц, эм эмнэлгийн хэрэгслийг ханган байна. ЭМЯ-наас томуу, томуу төст өвчний улирлын үед нөхцөл байдлыг тандах, орон нутгийн засаг захиргааны байгууллагад хариу арга хэмжээнд дэмжлэг үзүүлж, шаардлагатай зүйлээр хангах, оношилгоо эмчилгээний эрх зүйн зохицуулалтыг шийдэж ажил­ладаг. Тиймээс энэ сарын 1-нээс хариу арга хэмжээний багийг байгуулжээ. Энэхүү баг нь өдөр бүр эрүүл мэндийн байгууллагын ор, ачаалал, хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүд, эрчимт эмчилгээнд эмчлүүлж буй иргэдэд шинжилгээг хийх зэргийг хянахаас гадна мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа аж. Нийслэ­лийн хэмжээнд одоогоор нэмэлтээр 1255 ор дэлгэсэн байна. Өчигдрийн байдлаар нийт 2345 хүүхэд томуу, томуу төст өвчнөөр хэвтэн эмчлүүлж байна гэсэн мэдээллийг өгсөн юм. Энэ нь яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлж байгаа хүүхдийн 20-40 хувь нь гэсэн үг. Харин эрчимт эмчилгээний тасгаар 70 хүүхэд үйлчилгээ авчээ. Энэ сарын 11-ний байдлаар нийслэлийн 103 түргэн тусламжийн утсанд 1413 дуудлага иржээ. Үүнээс хүүхдийн өвчлөлтэй холбоотой 483 дуудлага бүртгэгдсэн бол нийт дуудлагын 238 нь томуу, томуу төст өвчнийх байсан байна. Энэ үеэр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэм­булган “Нийслэлийн хэмжээнд томуугийн өвчлөл нэмэгдэж байна. Өрхийн эрүүл мэндийн төв болон дүүргийн эрүүл мэндийн төвийн амбулатори уртасгасан цагаар ажиллаж байгаа. Мөн нийслэлийн эрүүл мэндийн газ­рын энэ оны А203 дугаар тушаалаар дүүр­­гүү­дийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн тасгийг арванхоёрдугаар сарын 7-ны өдрөөс томуугийн өвчлөл буурах хүртэл ажиллах цагийг уртасга­сан. Ингээд ажлын өдөр 21:00 цаг, бямба гарагт 18:00 цаг хүртэл ажиллах хуваарьт шилжсэн. Мөн анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд энэ сарын 4-ний өдрөөс ажлын өдөр 20:00 цаг, ням гарагт 15:00 цаг хүртэл  ажил­лах шийдвэр гарсан. Тиймээс иргэд өөрт ойр байгаа эрүүл мэндийн төвдөө хандах хэрэгтэй. Шаардлагатай тохиол­долд дараагийн эрүүл мэндийн байгууллагад хандахыг зөвлөж байна” гэв.

Эх сурвалж: www.polit.mn

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Өчигдөр 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Өчигдөр 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Өчигдөр 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Өчигдөр 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Өчигдөр 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Өчигдөр 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Уржигдар 15 цаг 12 мин
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Уржигдар 15 цаг 03 мин
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Уржигдар 10 цаг 34 мин