ХНХ-ын сайд Х.Булгантуяа НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Халид Шарифийг хүлээн авч уулзав

2023-12-14
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

П.АМГАЛАН

ХНХ-ын сайд Х.Булгантуяа НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Халид Шарифийг хүлээн авч уулзлаа. Залуучуудын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага /Агентлаг/ чиг үүргийг залуучуудын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын  чиг үүрэг дээр нэмж, залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагыг магадлан итгэмжлэх журмыг батлах, залуучуудын хөгжлийн төвийн үйлчилгээг магадлан итгэмжлэгдсэн төрийн бус байгууллагаар гэрээлэн гүйцэтгэх болон Залуучуудын хөгжлийг дэмжих сангийн асуудлыг засгийн газрын холбогдох тусгай сангаас болгон зохицуулах асуудлуудыг тус тус тусгасан.   Цаашид улсын хэмжээнд залуучуудын хөгжил, оролцоог дэмжих чиг үүргийг Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийн Ажлын алба нь хариуцан зохион байгуулж, Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийн гишүүн байгууллагууд, Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлүүд, Засаг даргын тамгын газар, нийгмийн бодлогын хэлтсүүд болон Залуучуудын хөгжлийн төвүүдийг удирдлага, арга зүйгээр хангаж, төрөөс залуучуудын дэмжих бодлого, үйл ажиллагааг улсын хэмжээнд хэрэгжүүлэх юм.   Энэ хүрээнд Залуучуудын хөгжлийн төвийн хүний нөөцийг чадавхжуулах, “Юнител хаб” танхимыг улсын хэмжээнд байгуулах, Өсвөр үе, залуучуудын хөгжлийн төв, үйлчилгээний нийтлэг шаардлага MNS 7012:2023 хангуулах, Залуучуудын мэдээллийн сан бий болгох, үйлчилгээг цахимжуулах, Залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудыг чадавхжуулах, Монголын залуучуудын суурь судалгаа хийх, Залуучуудын хөгжлийн үндэсний чуулган”-ыг үргэлжлүүлэн зохион байгуулж, өсвөр үе, залуучуудын санал, санаачилгыг тэдний оролцоотойгоор авч, бодлого үйл ажиллагаанд тусгах ажлыг харилцан дэмжиж хамтран ажиллахаар зөвшилцлөө.

Эх сурвалж:www.polit.mn

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Өчигдөр 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Өчигдөр 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Өчигдөр 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Өчигдөр 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Өчигдөр 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Өчигдөр 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Уржигдар 15 цаг 12 мин
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Уржигдар 15 цаг 03 мин
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Уржигдар 10 цаг 34 мин