Х.Нямбаатар:Хүнсний хангамжийг сайжруулах чиглэлээр аж ахуйн нэгжүүдийг дэмжин ажиллана

2023-12-14
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

П.АМГАЛАНБАЯР

Тариаланчид, үндэсний шилдэг хүнсний үйлдвэрлэгчид, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн орон даяар өрнөөд 1.5 жилийн хугацаа өнгөрч буй. Уг үндэсний хөдөлгөөний хүрээнд Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар өнөөдөр “Хүнсний хувьсгал” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүд, хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгч аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар нийслэлийн хэмжээнд хүнсний хангамж, аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагаа, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, тус салбарт тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн, санал солилцсон юм. Энэ үеэр  Х.Нямбаатар “Нийслэлийн зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг ханган ажиллаж буй. Цаашид Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын хуульд тусгасан эдийн засгийн тусгай бүсийг амилуулна. Мөн хүлэмжийн аж ахуй, агуулах, хөнгөн болон хүнсний үйлдвэрлэлийн эдийн засгийн тусгай бүсийг байгуулах асуудлыг тэргүүн ээлжид судлан, боломжит байдлаар шийдвэрлэнэ. Аж ахуйн нэгжүүдийн зүгээс хүнсний хангамжийг сайжруулах, нэмэгдүүлэх чиглэлээр гаргасан санал хүсэлтүүдийг ямагт дэмжин ажиллана. Түүнчлэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд бүх талаар хамтран ажиллах боломжтой” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn

 

 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Өчигдөр 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Өчигдөр 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Өчигдөр 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Өчигдөр 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Өчигдөр 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Өчигдөр 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Уржигдар 15 цаг 12 мин
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Уржигдар 15 цаг 03 мин
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Уржигдар 10 цаг 34 мин