Э.Батшугар: Манай татварын хэмжээ хөгжсөн эдийн засагтай орнуудтай ижил түвшинд байна

2023-12-12
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачлагаар “Татварын цогц шинэчлэл” хэлэлцүүлгийг өнөөдөр МҮХАҮТ-д зохион байгуулж, татварын асуудлаар бизнес эрхлэгчдийн санал бодлыг сонслоо. МҮХАҮТ-аас 2023 оны судалгааг танилцуулахад өнөөдөр бизнес эрхлэгчдэд зээлийн хүү, татвар, төрийн байгууллагын хүнд суртал гэсэн гурван асуудал хамгийн их хүндрэлтэй байгааг хэлж байна.

  • Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Батшугар “Хөгжсөн эдийн засагтай улс орнуудад татварын дундаж түвшин 30 хувь байхад манайд зарим тохиолдолд 28 хувьд хүрч, ижил түвшинд очсон байгаа нь сүүлийн 30 жилд татварын бодлогыг зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглүүлж ирсэнтэй холбоотой. Татварын бодлого нь төсөв бүрдүүлэх бус аж үйлдвэр, мэдээллийн технологи зэрэг орчин цагийн тэргүүлэх салбаруудад бизнес эрхлэгчдээ дэмжиж, эдийн засгаа тэлэхэд чиглэх ёстой. Тиймээс төсөв, мөнгөний бодлогыг татварын шинэчлэлтэй уялдаатай хэрэгжүүлэх чиглэлийг УИХ баримтална.

Харин энэ цаг үед хүнд суртлыг  бүрэн халах хамгийн оновчтой шийдэл нь технологи юм. Инновац, цахим бодлогын байнгын хорооноос тун удахгүй УИХ-ын чуулганы эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэж буй цахим шилжилтийн 120 хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр компани байгуулах, зөвшөөрөл авах зэрэг бизнес эрхлэгчдийн төрөөс авдаг олон үйлчилгээг бүрэн цахимжуулах боломж нээгдэж байгаа” гэж онцлов.

Мөн энэ үеэр Монгол Улсын Их Хурал татварын реформыг нийтийн санхүүгийн шинэчлэл буюу төсвийн үргүй зардал,төрийн өмчит компаниудын ашиггүй үйл ажиллагаа, мөн хуулиас давсан дүрэм журмаар шимтгэл, татвар авдаг асуудлыг зогсоохоос эхэлнэ гэдгийг УИХ-ын дарга мэдэгдлээ.  

Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

2 цаг 41 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

2 цаг 41 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

12 цаг 30 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

16 цаг 1 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

19 цаг 2 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

19 цаг 15 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

20 цаг 21 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

20 цаг 23 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

Өчигдөр 06 цаг 00 мин