УИХ-ын гишүүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

2023-12-12
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс арванхоёрдугаар сарын 4-10-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 113 гомдол, мэдээллийг шалгажээ. Үүнээс 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бол 92 гомдол, мэдээллийг хянан шалгаж буй юм байна.

Түүнчлэн эрүүгийн 841 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 9 хэргийг шүүхэд шилжүүлэх, 25 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 5 хэргийг нэгтгэн шалгаж эхэлжээ. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 800 хэрэг шалгагдаж байна.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

  • УИХ-ын гишүүн Б нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон, мөнгө угаасан гэх;
  • Гаалийн төв лабораторийн албан тушаалтан С нь бусдаас хахууль авсан гэх;
  • Увс аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч Г нь нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэх;
  • Г нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын албан тушаалтнаар ажиллаж байхдаа бусдад давуу байдал бий болгосон гэх;
  • Багануур дүүргийн цагдаагийн хэлтсийн албан тушаалтан П, Ч нар нь бүлэглэж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх;
  • Дундговь аймгийн Сайнцагаан сумын удирдах албан тушаалтан Б нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх;
  • Төмөр замын цагдаагийн газрын албан тушаалтан Б нь Зөрчлийн тухай хуулийн дагуу оногдуулсан шийтгэлийн мөнгийг завшсан гэх.
  • Ус цаг, уур орчны шинжилгээний төвийн албан тушаалтан З нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;
  • Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын удирдах албан тушаалтан А нь бусдад давуу байдал бий болгосон гэх хэргүүд багтжээ.

Эх сурвалж:www.polit.mn 

Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

2 цаг 44 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

2 цаг 44 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

12 цаг 32 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

16 цаг 4 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

19 цаг 5 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

19 цаг 18 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

20 цаг 24 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

20 цаг 25 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

Өчигдөр 06 цаг 00 мин