С.Мөнхбат: Израил-Хамасын асуудал манайд хамаагүй зүйл биш юм

2023-12-12
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.НЯМСҮРЭН

 

Олон улсын харилцааны ээдрээтэй цаг үед Хамас-Израилын нөхцөл байдлын талаар салбарын судлаачид илтгэл хэлэлцүүлж, эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа. МУИС-ийн Улс төр, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль, Бодлогын судалгааны төв, “Алтан аргамж” төрийн бус байгууллага хамтран геополитикийн цаг үеийн асуудлаар академик мэтгэлцээн явуулсан юм. Энэхүү мэтгэлцээнд олон улсын харилцааны судлаач, эрдэмтэн профессорууд болон туршлагатай дипломатууд оролцлоо. Тухайлбал, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Бэхбат мэтгэлцээнийг чиглүүлж хөтөлсөн бол үндсэн илтгэгчээр МУИС-ийн Олон улсын харилцааны тэнхимийн доктор С.Оюунсүрэн “Израил ба Палестин түүхэн товчоон”, сэдвээр, БХЭШХ-ийн хошууч Б.Батбаяр “Хамас-Израилын дайны шинж чанар, төлөв хандлага” сэдвээр илтгэл тавьж оролцсон. Харин АБСХ-ын доктор Д.Дүгэрсүрэн "АНУ-ын байр суурь, үүрэг роль", МОСААХ-ын судлаач О.Дамбийням "Исламын орнууд", МУЭИС-ийн доктор Г.Төмөрчулуун "Европын холбоо", ШУА-ын Олон улсын судалгааны хүрээлэнгийн судлаач доктор А.Нямдолжин "ОХУ, Хятад" сэдвээр МУИС-ийн Олон улсын харилцааны тэнхимийн доктор Ж.Баттогтох "НҮБ ба Олон улсын эрх зүй", Монголын Дипломатын академийн тэргүүн Л.Удвал "Ойрхи Дорнод ба Монгол Улс" сэдвээр тус тус дэд илтгэл хэлэлцүүллээ.

Энэ үеэр МУИС-ийн Улс төр судлал, Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн захирал С.Мөнхбатаас цаг үеийн асуултуудад хариулт авсан юм.

-Энэ удаагийн академик мэтгэлцээнээр дэлхий дахины халуун сэдэв болсон Израиль-Хамасын асуудлыг сонгон хэлэлцэж байна. Олон улсын судлаачид одоо өрнөж байгаа үйл явцыг геополитикийн шилжилтийн ээдрээтэй цаг үе хэмээн дүгнэдэг. Та. Өнөөдрийн сэдвийн ач холбогдлыг хэрхэн дүгнэх вэ?

-Ойрхи Дорнодод болж байгаа асуудал Монгол Улсад хамаагүй мэт ойлгож байгаа боловч дэлхийн халуун цэгүүдэд болж буй Орос Украйны асуудал, Хамас-Израилийн дайн зэрэг бүс нутгийн асуудлууд том утгаараа дэлхийн улс төрийн бодлого өөрчлөгдөж байгаа энэ үед хамгийн чухал үйл явдлууд юм. Одоо өрнөж буй геополитикийн дахин хуваарилалтын гол тоглогчид мэдээж их гүрнүүд. Гэхдээ тэдгээр их гүрнүүдийн бодлогын нөлөө хаялга ямар байхаас жижиг, дунд улсуудын хувь заяа шийдэгддэг.

Хамас-Израилын асуудал хэдийгээр Ойрхи дорнодын шашин соёл бусад олон хүчин зүйлээс хамааралтай боловч ийм асуудал бусад бүс нутгуудад жишээлбэл, Монгол шиг орнуудад үүсвэл яах вэ гэдгийг хэлэлцэх нь бидэнд том сургамж болно. Өөрөөр хэлбэл, өрнөж буй үйл явдлуудыг судлах, сэргийлэх боломж бий болгож байна гэж хэлж болно. Хоёрдугаарт, Израиль-Палестиний асуудал шинэ зүйл биш. Энэ бол маш олон зуун жил үргэлжилж байгаа асуудал. Үүний цаана Америк тэргүүтэй барууны орнууд, нөгөө талд Хятад тэргүүтэй барууныг сөрөн зогсч байгаа улс орнууд бий. Тэд дэлхийг зөвхөн АНУ төвтэй геополитикийн бодлогоос чөлөөлж, АНУ, Хятад зэрэг олон төвтэй дэлхийн геополитикийн хуваарилалт хийх бодлого явж байна. Бүс нутгуудад болж байгаа халуун цэгүүдээс энэ бүхэн тодорхой харагдаж байна. Нөгөө талаар энэ бүхнээс соёл иргэншлийн болон шашны томоохон асуудлууд харагдаж байгааг хэлэх нь зүйтэй.

-Дэлхийн гол хуваагдал яг ямар зарчмаар хэрхэн өрнөж байгааг та судлаачийн хувьд хэрхэн харж байна вэ?

-Палестиний талд Исламын ертөнц тэр чигээрээ нэгдчихлээ. Израилыг АНУ хүчтэй дэмжиж байгаа болов Европ нэгдмэл байрч суурь барихгүй байгаа. Олон улсын байгууллагууд болон НҮБ ерөнхийдөө төвийг сахисан, галаа зогсоохыг уриалсан байдалтай байна.

ОХУ аль нэгийг нь тууштэй дэмжсэн зүйлгүй, Хятад Палестины тусгаар улсыг байгуулах ёстой гэсэн байр суурьтай байна. Ингээд харахаар дэлхий дахин одоо болтол Хамас, Израилын асуудалд нэгдмэл байр суурьт орж чадахгүй байна. Эндээс харахад, энэ бүхэн цаашаа үргэлжилнэ. Яагаад гэвэл асар том газар нутгийн маргаанаас, шашин соёл иргэншлийн маргаанаас үүсэлтэй суурь зөрчлүүд явсаар л байна. Энэ асуудал зөвхөн одоо ч хурцдаж байгаа юм биш, өмнө нь байнгын зөрчил мөргөлдөөн, ялангуяа Газрын зурваст байсаар ирсэн асуудал юм.

-Та түрүүнд манай улсын энэ бүхнээс олж авах сургамжийн талаар дурдсан. Түүнийгээ дэлгэрүүлэхгүй юу. Том гүрнүүдийн геополитикийн асуудалд жижиг улсууд ямар үүрэгтэй байх ёстой гэсэн үг вэ?

-Манай улс газар зүйн хувьд хоёр том гүрний дунд байгаа ч гэсэн дэлхийн улс төрийн бодлогод бид оролцогч, ажиглагчид. Ийм улс орнууд Украйн шиг, Израил шиг Хамас шиг нөхцөлд орохгүйн тулд энэ асуудлыг бид бодох ёстой. Тэгэхэиийн тулд дэлхийд нээлттэй, энхийг эрхэмлэсэн олон тулгуурт гадаад бодлогоо барих ёстой. Энэ бодлогоо  ч манай төр сайн явуулж чадаж байгаа гэж судлаачийн хувьд би дүгнэдэг. Ялангуяа Ковидоос хойш Орос-Украйны асуудлаас хойш манай гадаад бодлого яаж эрчимжиж байна. Олон улсын хамтын нийгэмлэгт байр сууриа бэхжүүлж, оролцоогоо нэмэгдүүлж байна. Хоёр хөрштэйгөө найрсаг харилцаагаа улам бататгаж байна. Гуравдагч хөрш цаашлаад бүс нутгийн хэмжэээнд гадаад бодлогоо маш сайн явуулж чадаж байгаа харагддаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 12. МЯГМАР ГАРАГ. № 247 (7232)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

16 цаг 28 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

18 цаг 7 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

22 цаг 26 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

22 цаг 31 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

22 цаг 40 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

22 цаг 45 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

22 цаг 57 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

22 цаг 59 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

23 цаг 20 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

23 цаг 22 мин