Үүлэн систем Mcloud-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ

2023-12-12
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Батчулууны АЛТАНГЭРЭЛ

 

Төрийн байгууллагуудын мэдээллийн технологийн  мэргэжилтнүүдийн “Админ -2023” уулзалт өчигдөр боллоо. 90 байгууллагын 500 орчим админ, мэдээллийн технологийн мэргэжилтнүүд, орон нутгаас 300 орчим админ цахимаар Төрийн ордонд чууллаа. Энэхүү уулзалтаар мэдээллийн технологийн хөгжлийг төрийн байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлэхэд тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлох, аюулгүй байдлын чадавхийг бэхжүүлэх, шинэ техник технологийн шийдлийн талаар харилцан мэдээлэл туршлага солилцох зорилготой аж.

Энэ үеэр төрд ажиллаж буй мэдээлэл технологийн мэргэжилтнүүдэд хамгийн хэрэгцээтэй шинэ системийг нээснийг зарлалаа. “Mcloud” систем нь Үндэсний дата төвийн серверүүд оргил ачааллын үеэр зарим тохиолдолд ачааллаа дийлэхгүй, эрсдэл үүсгэж, тэр хэрээр төсвийн хөрөнгөөр нэмэлт сервер суурилуулж зохицуулдаг байв. “Оpenstack” технологид суурилсан төрийн үүлэн систем нээлтээ хийснээр уг асуудал бүрэн шийдэгдэх аж.

 

Монгол улс мэдээлэл, технологийн мэргэжилтний хомсдолтой байна

“Админ-2023” өдөрлөгийг нээж УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар “Монгол Улсад харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарыг эдийн засгийн тэргүүлэгч салбарын нэгээр зарлаж цахим үндэстэн болох зорилтыг дэлхийн хөгжлийн чиг хандлагатай нийцүүлж бодлогын баримт бичгүүдийг тусган хэрэгжүүлж байгаа. Цахим үндэстэн болох нь зөвхөн төрийн цахим шилжилтээс гадна, цахим эдийн засгийн таатай орчин, эко систем бүрдүүлэх, дэд бүтэц, кибер аюулгүй байдлыг бэхжүүлэхэд иргэд олон нийтийг цахим ур чадварт сургах, мэдлэгийн экспортийг дэмжихэд оршино. Энэхүү зорилтыг бодит болгоход мэдээллийн аюулгүй байдлыг ханган ажиллах нь  бид бүхний үүрэг оролцоо, хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой юм. Мэдээлэл технологийн салбарын Хөдөлмөрийн зах, зээлийн эрэлтийн судалгаагаар   2024 онд 28 мянган технологийн салбарын мэргэжилтэн шаардлагатай гэсэн тооцоо гарсан байна. Энэ нь зөвхөн төрийн байгууллага бус хувийн хэвшил, дэлхийн хэмжээнд тулгамдаж буй асуудал юм. Манай улсад жилд 400 гаруй мэргэжилтэн мэдээлэл технологийн мэргэжлээр төгсдөг. Тиймээс хүний нөөцийг бэхжүүлэхийн тулд мэргэжилтэн бэлтгэх, боловсролын салбарын бодлогын тогтолцоонд шинэчлэл нэвтрүүлэх шаардлагатай гэдгийг харуулж байна.  Мөн Байнгын хорооноос энэхүү чиглэлд хамтран ажиллаж байна" гэв.

 

Цахим хөгжил макро эдийн засгийг микро түвшинд хүргэнэ

 

ЦХХХ-ны сайд Н.Учрал 2020 оны парламент бүрдсэн цагаас хойш “Алсын хараа-2050” хөгжлийн урт хугацааны бодлого хэрэгжүүлэхээр зорьж  эхэлсэн. Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд цомхон, чадварлаг багаар хэрхэн зөв хөдөлж, бүтээмжийг нэмэгдүүлэх вэ гэдэгт бид анхаарлаа хандуулах шаардлага үүссэн. Хөгжлийг хязгаарлаж буй хүчин зүйлсийг тодорхойлсны үр дүнд төрд ажиллаж буй ажилтны цалин нэмэгдэх, нийгмийн баталгааг өсгөх үүнийг дагаад бүтээмж нэмэгдэх ёстой. Энэ хүрээнд 2030-2040 оны хооронд шинжлэх ухаан, технологийн хөгжилд суурилсан мэдлэгийн  эдийн засгийг дэмжин ажиллана гэж төлөвлөсөн. 2030 он хүртэл цахим үндэстэн болох зорилт тавьсан. Эдгээр зорилтыг биелүүлж чадвал макро эдийн засгийн өсөлт микро түвшинд хүрнэ.

Үндэсний дата төвийн серверүүд оргил ачааллын үеэр зарим тохиолдолд ачааллаа дийлэхгүй, эрсдэл үүсгэж, тэр хэрээр төсвийн хөрөнгөөр нэмэлт сервер суурилуулж зохицуулдаг байв. Тэгвэл“openstack” технологид суурилсан төрийн үүлэн систем нээлтээ хийснээр уг асуудал бүрэн шийдэгдэж байна.

Олон тооны сервер, хадгалах төхөөрөмж, сүлжээний төхөөрөмжүүдийг нэгтгэж, ухаалгаар, оновчтой, виртуалчилж удирдах боломж олгож буй уг шийдэл нь эдийн засаг, цаг хугацаа, аюулгүй байдлын чухал ач холбогдолтой.

Төр хувийн хэвшлийг дэмжиж, хамтран ажиллах бодлого хэрэгжин, нээлттэй сонгон шалгаруулалт зарласан. Үүнд мэдээллийн технологийн салбарт амжилттай ажиллаж, бүтээгдэхүүн үйлчилгээгээ гадагшаа экспортлож буй “Fibo cloud” компани шалгаран энэ системийг амжилттай бүтээсэнд баяртай байна.

Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх төв ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн тусгай дугаар дээр кибер халдлагатай холбоотой гомдлыг хүлээн авч шийдвэрлэнэ.

Нийтийн мэдээллийн дэд бүтэц буюу И-Монголиа хурын данг хэрэглэж буй тохиолдолд иргэнээс ямар ч төрлийн бичиг баримтын цаасан хэлбэрээр шаардах эрхгүй хэмээн хуульд тусгаж байна гэв.

“Fibo cloud”  ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Пүрэвбазар “Энэхүү системийг нэвтрүүлснээр төрийн байгууллагууд дээр ашиглагдаж буй сервер, тоног төхөөрөмжүүдийн үргүй зардлыг нэгдэн байдлаар хянах, хуваарилах боломжтой болсон. Мэдээллийн технологийн салбарт хомсдоод буй нарийн мэргэжлийн инженерийн хүний нөөцийн хомсдолтой байдалд тодорхой хэмжээний хувь нэмэр оруулж байна. Уламжлалт арга барилаар үйлчилгээ үзүүлэхэд тог цахилгаан, хүргэлт гэх мэт олон зардал гардаг. Mcloud систем рүү шилжсэнээр цаг хугацаа, тоног төхөөрөмж, лиценз, программын хувьд тодорхой хэмжээний зардал буурна” гэдгийг онцоллоо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 12. МЯГМАР ГАРАГ. № 247 (7232)

 

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

4 цаг 51 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

4 цаг 51 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

4 цаг 51 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

4 цаг 51 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

4 цаг 51 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

4 цаг 51 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

4 цаг 51 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

4 цаг 51 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

4 цаг 51 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

4 цаг 51 мин