Н.Ганибал: Ж.Ганбаатар сайдад хариуцлага тооцох ёстой

2023-12-11
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

АН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа улсын хэмжээнд дизель түлш, авто бензин олголт зогсож, нөөцгүй болсонтой холбогдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар болон холбогдох албаны хүмүүсийн мэдээллийг сонсжээ. Энэ талаараа АН-ын бүлгийн гишүүд мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: -Бүх зүйл тэг зогсолт руу явж байна. Хэдэн жилийн өмнө шатахуун 1500 байхад үнэтэй байна гэж байсан бол өнөөдөр хөдөө орон нутагт дизель түлш бараг 6000 төгрөгт хүрчихлээ. Хариулж байгаа нь энэ долоо хоногтоо бараг шийдэх байх, гурав хоноод гайгүй болчих байх гэсэн элий, балай яриа өгч байна. АН-ын бүлэг асуудалд ингэж хандаж байна. Нэгдүгээрт, эрх баригчид ард түмнийг байнга хуураад байгаа сайд, дарга нартаа хариуцлага тооц. Ард түмнийг улны, уланд очихоос өмнө арга хэмжээ аваач гэдэг зүйлийг манай бүлэг ярилаа. Хөдөө аж ахуйн асуудал ярих байсан ч хариуцсан сайд нь ирээгүй. Ганцхан онцгой байдлын байгууллагаас л хүн ирсэн.

УИХ-ын гишүүн Н.Ганибал: -Эрх баригчдын болохгүй бүхнийг АН-руу чихдэг арга мэх нь дуусаж байх шиг байна. Эсвэл хоёр хөрш рүүгээ нялзаана. Монгол төр эзэнтэй. Тэрнийг зохион байгуулдаг Засгийн газартай, сайдтай улс, орон шүү дээ. Энэ хүмүүс ажлаа хийж чадахгүй, асуудлыг өөрсдөөсөө бултуулахад мэргэшсэн л төртэй болчихлоо. Сүүлийн өдрүүдэд сошиалд хоёр асуудал олны анхаарлыг татлаа. Нэгдүгээрт, бензин авах гээд зам дээр дугаарлаж, түгжирлээ. Хоёрдугаарт, дэлхийн одод нууцаар ирсэн VIP арга хэмжээ болжээ. Энэ арга хэмжээн дээр Ашигт малтмал газрын тосны газрын дарга баярлаж, цэнгээд явж байна. Төр иргэдийнхээ асуудалд ингэж л хандаж байна. Ерөнхий сайд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатарт нэн яаралтай хариуцлага тооцох ёстой гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

2 цаг 20 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

2 цаг 20 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

12 цаг 9 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

15 цаг 40 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

18 цаг 42 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

18 цаг 54 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

20 цаг 0 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

20 цаг 2 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

Өчигдөр 06 цаг 00 мин