Томуугийн дэгдэлтийн үед хүүхдийг хэвтүүлэн эмчлэх ор дэлгэх, шилжүүлэх түр зохицуулалтын хуваарийг баталсан

2023-12-11
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.УЯНГА

Жил бүрийн өдийд томуу, томуу төст өвчний идэвхжил нэмэгддэг. Энэ жилийн хувьд томуугийн улирал харьцангуй хожуу эхэлсэн, идэвхжилийн оргил үед хүрээгүй гэдгийг эмч, мэргэжилтнүүд хэлж байгаа. Гэвч сүүлийн өдрүүдэд бага насны хүүхдүүдийн дунд амьсгалын замын өвчин нэмэгдэж, амархан хүндэрч  эмнэлгүүдийн ачаалал өдөр өдрөөс өсжээ. Томуугийн идэвхжилийн үед эрүүл мэндийн байгууллагуудыг бэлэн байдалд байлгах, эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй шуурхай үзүүлэх зорилгоор Эрүүл мэндийн сайд “Томуу, томуу төст өвчний үеийн эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохицуулах тухай” тушаал гарган 2023 оны аравдугаар сарын  25-наас 2024 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр хүртэл томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед хүүхдийг хэвтүүлэн эмчлэх ор дэлгэх, шилжүүлэх түр зохицуулалтын хуваарийг баталсан.

Томуу, томуу төст өвчин идэвхжилийн түвшинд шилжиж, эмнэлгүүдийн орны ачаалал нэмэгдэх хандлагатай байгаа учраас Эрүүл мэндийн яамнаас хүүхдийн тусламж, үйлчилгээг тасралтгүй, чирэгдэлгүй үзүүлэх зорилгоор Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт 40 ор, “Цэргийн төв эмнэлэг”-т 30 ор,  Яармагийн 300 ортой эмнэлэг буюу Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний хоёрдугаар төвд нэмэлтээр ор дэлгэн ажиллаж байна. Ер нь томуугийн үед нийслэлийн эмнэлгүүдэд хүүхдийн нийт 1190 ор дэлгэжээ. Мөн “Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв”, “Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв- II”, “Цэргийн төв эмнэлэг”-т энэ сарын  01-ний өдрөөс ирэх гуравдугаар сарын 01-ний өдөр хүртэл нэмэлтээр Хүүхэд судлалын үндсэн мэргэшлийн резидент эмч, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Сувилахуйн мэргэжлийн төгсөх дамжааны оюутнуудыг ажиллуулахаар заасан. Ингэхдээ оюутнуудын үндсэн сургалтыг тасалдуулахгүйгээр үргэлжлүүлэх, эмнэлзүйн сургагч болон мэргэжлийн багш нарын удирдлага дор эмнэл зүйн дадлагыг ажлын байранд хийлгэх, урамшуулал, хоол, унааны зардлыг тооцон олгохоор шийдвэрлэжээ.

Түүнчлэн амбулаторийн тусламж, үйлчилгээг уртасгасан цагаар үзүүлэх, өрхийн эрүүл мэндийн төвийг амралтын өдрүүдээр ажиллуулах, гэрийн эргэлтийг идэвхжүүлэх зохицуулалтыг хийж эхлээд байна. Мөн томуу томуу төст өвчний идэвхжил нэмэгдвэл орны хүлээгдэл, чирэгдлийг бууруулах зохицуулалтын арга хэмжээ авах зорилгоор “Ор зохицуулах баг”-ийг томилоод байгаа юм.

Эрүүл мэндийн сайдын тушаалын хэрэгжилтийг хангах зорилгоор долоо хоног бүр эмнэлзүйн баг гарган эмнэлгүүдэд ажиллуулж байна. Уг багт ЭМЯ, НЭМГ, ХӨСҮТ, ЭХЭМҮТ-ийн эмч мэргэжилтнүүд, хүүхдийн зөвлөх эмч нар ажиллаж эмнэлгүүдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж буй юм.

Эх сурвалж: www.polit.mn

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17