МАН: Сонгуулийн тойргийг бүсчилж тогтоох асуудлыг бусад намтай ярилцана

2023-12-11
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийв.  Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Сонгуулийн хуулиар хоёрдугаар сарын 1-нээс өмнө тойрог, мандатын хуваарилалт, сонгуулийн тов тогтоох асуудлыг хэлэлцэн батална. Тиймээс сонгуулийн тойрогтой холбоотой асуудлыг одоо хэлэлцэх нь зөв гэж үзэж байгаа. 

2024 оны сонгуулийн тойргийг бүлгийн хурлаар хэлэлцлээ. Улс орны хөгжлийг бодсон, хувь нэмэр болсон тогтолцоо хэрэгтэй байна гэж үзсэн. Мөн сонгуульд нөлөөлдөг мөнгө, нутаг усны нөлөөллийг байхгүй болгох шаардлагатай. Тиймээс сонгуулийн тойргийг бүсчилж тогтоох нь зөв гэж үзэж байна. Гэхдээ энэ асуудлыг бусад улс төрийн намтай зөвшилцөх нь зүйтэй гэж үзсэн. Тиймээс бусад намуудтай зөвшилцсөний дараа төсөл боловсруулж оруулж ирнэ. 

Монгол Улс баруун, зүүн, хангайн, говийн, төвийн гэсэн таван бүстэй. Харин сонгуулийн тойргийг энэ бүсээр тогтоох уу, эсвэл жижигсгэх үү гэдгийг бусад намтай ярилцаж шийднэ. 

Таван бүсэд хуваана гэхээр сурталчилгааны 15 хоногтой учраас арай томдоно гэдэг саналыг хэлж байгаа. Одоо ярьж байгаагаар орон нутагт 7, хотод 4-5 тойрог байж болно гэж байна. Явцын дунд өөрчлөгдөх байх.

Газар нутаг, засаг захиргааны нэгжээс хамаарч мандатын тоог хуваарилна. Баян-Өлгий аймгийнхан үндэсний цөөнх учраас хөндөхгүй байх чиглэлтэй байна. Бусад аймаг, орон нутгийн тойргийг нэгтгэж, нийлүүлнэ" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn  

Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

2 цаг 31 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

2 цаг 31 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

12 цаг 20 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

15 цаг 51 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

18 цаг 52 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

19 цаг 5 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

20 цаг 11 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

20 цаг 13 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

Өчигдөр 06 цаг 00 мин