Д.Цогтбаатар: Үндсэн хуулийн хүний эрхтэй холбоотой заалтыг хэзээ ч өөрчилж байгаагүй

2023-12-08
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Төрийн ордонд Хүний эрхийн Үндэсний форум болж байна.  Энэ үеэр Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар  мэдээлэл хийлээ. Тэрбээр "Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жилийн ойд тохиолдуулан маргааш 11:40 цагт УИХ дээр хүндэтгэлийн чуулганыг зохион байгуулна. Учир нь Монгол Улсад шинэ Үндсэн хуулиар Монгол төрийн хамгийн гол асуудлын нэг болсон хувь хүн, иргэн төрийн бодлогын төв болсон. Үндсэн шалтгаан нь хаанаас гарч ирсэн бэ гэхээр 75 жилийн өмнө НҮБ-ын Ерөнхий ассамблейд Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталсан. Энэ тунхаглалд туссан бүх хүний эрхийн үнэт зүйлс Монголын Үндсэн хуульд 1992 оноос хойш орж, хөдөлшгүй явж ирсэн. Үндсэн хуулийг хэд хэдэн удаа өөрчилсөн ч хүний эрхтэй холбоотой заалтыг хэзээ ч өөрчилж байгаагүй. Хамгийн үнэт зүйл нь энэ зүйл заалт нь юм. Тийм учраас хүндэтгэлийн чуулганыг хийх гэж байна. Монгол Улсын үндэсний баяр, зан заншилтай холбоотой асуудлаар хүндэтгэлийн чуулганыг хийдэг. Гэтэл НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглал буюу АНУ-д батлагдсан бичиг баримтыг үндэсний баяр лугаа хүлээн авч, хүндэтгэлийн чуулган хийж байна вэ гэхээр Хүний эрхийн түгээмэл тунхаглалын үнэт зүйлс Монголын үндэсний үнэт зүйлс болсон. Монголын төрийн байгууллагуудад өгч байгаа том дохио болно. Төрийн байгууллагууд ямар зарчим, шалгуурыг давж байж шийдвэр гаргах ёстой вэ гэдгийг сануулж байгаа юм. Аливаа шийдвэр гаргагчийн эрх хүний эрхийг зөрчиж байна уу гэдэг шалгуурыг бодож байж гарын үсэг зурж байгаарай. Хэрэв энэ хуулийг зөрчвөл хариуцлага гарцаагүй ирнэ шүү. Баяр ёслолын арга хэмжээ юм шиг боловч төрийн бодлогын маш том алхам. Бид энэ арга хэмжээг зохион байгуулж, улс даяараа тунхаглан зарлаж байгаа юм" гэв. Тэрбээр "Би хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдийг хувцас хунараар нь ялгаварлаж, гадуурхахгүйгээр Төрийн ордонд нэвтрүүлдэг тогтоолыг санаачилж өргөн барьсан. Энэ асуудлыг хөөцөлдөөд явж байгаа. Үр дүн гарч байгаа шүү" гэдгийг онцолсон юм.

Эх сурвалж:www.polit.mn 

 

Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

2 цаг 19 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

2 цаг 19 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

12 цаг 7 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

15 цаг 39 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

18 цаг 40 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

18 цаг 53 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

19 цаг 59 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

20 цаг 0 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

Өчигдөр 06 цаг 00 мин