Б.Энхбаяр: Б.Ганхуягийн ар гэрийг Ш.Адьшаа гишүүн дуудаж зохион байгуулалттай акц хийж байна

2023-12-07
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын Хянан шалгах түр хорооны "Нүүрсний" гэх хэргийн нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.  Өнөөдрийн сонсголоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотойгоор 12 асуудлыг хэлэлцэж байна. 

Шинжээчийн дүгнэлт:  "Алс групп" ХХК нь 2007 онд байгуулагдсан. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тендерт 11 удаа шалгарч, 12.3 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан байна. Тендер шалгаруулалтыг уламжлалтаар гурав, цахимаар найман удаа зохион байгуулсан. Үүнээс зургаан худалдан авах ажиллагаа нь зөрчилтэй хэмээн тогтоогдсон.   Мөн 2024 оны нэгдүгээр сарын 10-нд байгуулах 364 сая төгрөгийн төсөвт өртөгтэй "чулуулгийн дээж шинжилгээний ажил" гэх тендерт тус компани татварын өртэй байхад шаардлага хангасан байна хэмээн шалгаруулсан байна. 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:- "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн худалдан авах ажиллагаатай холбоотой бүх гэрээ хэлцэлд гарын үсэг зурж байсан Б.Ганхуяг захирал байхгүй байна. Өмнөх өдрийн сонсголуудаас ажиглахад хэрэгт татагдсан хүмүүс ирээд мэдээлэл өгсөн. Тэгэхээр гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг цахимаар оролцуулах арга байгаа юу. Эзэнгүй хэдхэн газрын мэргэжилтнүүдээс асуугаад нэмэргүй. Гүйцэтгэх удирдлага нь хариулт өгөх ёстой. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: - Б.Ганхуягийн ар гэрийн төлөөллийг УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Төрийн ордонд оруулж, хэвлэл мэдээллийн зохион байгуулалттай акц хийсэн. Энэхүү сонсгол ашиггүй, зогсоох гэсэн сонирхлоо таслан зогсоох хэрэгтэй. Иймэрхүү ажлыг нүүрсчид идэвхтэй зохион байгуулж байгаа.  УИХ-ын гишүүн Ш.Адьшаа хоёр дахь сонсгол дээр дуудагдана. Энэ асуудлыг нүүрсний хоёр дахь сонсголд гарч ирэх том нүүрсчид хамтран зохион байгуулсан. Үүнийгээ зогсоо, нүүрсний сонсголыг таслан зогсоох гэсэн аливаа санаархал оролдлогод автахгүй, зогсохгүй гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

2 цаг 18 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

2 цаг 18 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

12 цаг 6 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

15 цаг 38 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

18 цаг 39 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

18 цаг 51 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

19 цаг 58 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

19 цаг 59 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

Өчигдөр 06 цаг 00 мин