Сүхбаатар дүүрэг: Партизаны гудамжийг бүрэн камержууллаа

2023-12-07
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.БОЛОР

Цагдаагийн байгууллагаас теле хяналтын камер бүхий “Ногоон бүс” төслийг 2022 оноос санаачлан хэрэгжүүлж буй. Төслийг Сүхбаатар дүүрэгт хэрэгжүүлэх хүрээнд тус дүүргийн IV, V хорооны нутаг дэвсгэр Партизаны гудамжийг бүрэн камержуулжээ. Ингэснээр тус хороодод үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн дэмжлэгтэйгээр иргэдийн аюулгүй байдлыг хангасан анхны “Ногоон гудамж” бий болгох дэд төслийг боловсруулж, хэрэгжүүллээ.

“Ногоон гудамж” нийт 4.2 га талбайг хамарч буй бөгөөд Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Прокурорын газар, арваннэгдүгээр сургууль, нэгдүгээр цэцэрлэг байрладаг. Түүнчлэн хувийн хэвшлийн 15 ААН үйл ажиллагаа явуулдаг байна. Энэ гудамжинд нийт 18 теле камераар хяналт хийж байсан ч түүнээс нь долоо нь ажиллахгүй, стандартын шаардлага хангахгүй байгааг эх сурвалж мэдээллээ. Эдгээр камерыг дэд төслийн хүрээнд шаардлага хангуулж, шинээр 26 теле хяналтын камер суурилуулан үйл ажиллагаагаа жигдрүүлжээ.

Сүхбаатар дүүргийн IV, V хорооны нутаг дэвсгэрт хэрэгжсэн “Ногоон гудамж” төслийн хүрээнд Партизаны гудамжинд нийт 44 теле хяналтын камер одоогоор ажиллаж байна. Эдгээр теле камер бүрэн ажиллаж эхэлснээр ерөнхий боловсролын сургуулийн 760, цэцэрлэгийн 640, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгжүүдээр үйлчлүүлж байгаа 2000 орчим иргэний аюулгүй байдал хангагдахын зэрэгцээ тухайн орчинд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийг шуурхай илрүүлэх, таслан зогсоох боломж бүрдэх юм байна.

Ийнхүү цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлж буй “Ногоон бүс” төсөл Сүхбаатар дүүрэгт хэрэгжиж эхэллээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 7. ПҮРЭВ ГАРАГ. № 244 (7229)

 

Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

3 цаг 16 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

3 цаг 16 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

13 цаг 4 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

16 цаг 36 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

19 цаг 37 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

19 цаг 50 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

20 цаг 56 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

20 цаг 57 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

Өчигдөр 06 цаг 00 мин