Ц.Идэрбат: Хэнтийд биш Монгол Улсад хийгдэж буй хөрөнгө оруулалт гэж харах нь зүйтэй

2023-12-07
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

 

УИХ-ын гишүүн Ц.Идэрбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Та Хэнтий аймгаас УИХ-д сонгогдсон гишүүн. Саяхан тойрогтоо ажиллаад ирсэн гэж сонслоо. Орон нутагт нөхцөл байдал ямар байна. Энэ талаар яриагаа эхэлье?

-Хэнтий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд дундаа нэг ажлын албатай. Б.Бат-Эрдэнэ гишүүн бид саяхан тойрогтоо очиж ажиллаад ирлээ. Аймгийнхаа 11 сумаар явсан. Орон нутагт өвөлжилт, хаваржилт шатахууны хангалт, махны борлуулалт хүндрэлтэй байна.  Тодруулбал, цаг агаарын нөхцөл хүндэрч цас их орж зам харгуй хаагдаж малчны хотонд хүрэх нь битгий хэл сум хооронд явахад асуудалтай байна. Энэ нь иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахад саад болж байна.  Мөн цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан малчид малаа борлуулах нь нэмэгдэж байна. Гэвч шатахуун тасалдсантай холбоотойгоор махаа борлуулж чадахгүй байна.

 

Өвс тэжээлийн үнэ 4-5 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. Энэ бүхэн махаа борлуулж чадахгүй байгаа малчдад хүндрэлтэй. Цаашлаад өвс, тэжээл бэлтгэж чадахгүй байгаа малчид ирэх хаврыг яаж давах вэ гэдэг асуудал үүсээд байна. Тиймээс махны борлуулалтын асуудал, шатахууны асуудлыг нэн даруй шийдэх хэрэгтэй байна.

-Парламент ирэх оны төсвөө саяхан баталсан. Хэлэлцүүлгийн үеэр хамгийн их төсвийг Хэнтий аймагт хуваарилсан гэдэг асуудал яригдсан. Энэ асуудалд ямар байр суурьтай байна. Ирэх жилүүдэд ямар бүтээн байгуулалтууд хийхээр төлөвлөөд байна?

-Жил бүр Хэнтий аймгийн төсөв шүүмжлэл дагуулдаг. Үүнийг бид олон талаас нь харах хэрэгтэй. Манай улсын эдийн засгийг авч явдаг гол зүйл бол уул уурхай. Тэгвэл Монгол Улсын Засгийн газраас уул уурхай, хөдөө аж ахуйгаас гадна аялал жуулчлалыг хөгжүүлэх нь эдийн засгийн гурав дахь тулгуур болно гэж үзэн бүсчлэн хөгжүүлэхээр болсон. Энэ хүрээнд Хөвсгөл аймагт байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэхээр авто замын бүтээн байгуулалт хийж байна. Орхоны хөндийг соёлын аялал жуулчлалын бүс болгох зорилгоор Шинэ Хархорум хотыг байгуулахаар ажиллаж байна. Харин Хэнтий аймагт түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор олон бүтээн байгуулалт хийж байна. Өөрөөр хэлбэл, түүхэн аялал жуулчлалын бүс рүү хийж байгаа хөрөнгө оруулалт, орон нутаг руу чиглэсэн нийгэм соёлын бүтээн байгуулалт нийлэхээрээ том харагддаг. Тиймээс эдгээр ажлуудыг Хэнтий аймагт биш Монгол Улсад хийгдэж буй хөрөнгө оруулалт гэж харах нь зүйтэй. Монгол Улсын төр засгаас гаргасан шийдвэр цаасан дээр үлддэг биш амьдрал дээр хэрэгждэг байх  ёстой. Улсын хэмжээний хөгжлийн бодлогын ажил хаана ч хийгдэж болно. Бүтээн байгуулалтууд дуусах тийшээ хандаж байна.

-Одоогийн парламентын бүрэн эрхийн хугацаа дуусахад хэдхэн сар үлдээд байна. Та Хэнтий аймагт болсон нөхөн сонгуулиар сонгогдож хоёр жилийн хугацаанд ажиллалаа. Ямар хуулийн төслүүд дээр ажиллав?

-Бүрэн эрхийнхээ  хугацаанд 14 хуулийн ажлын хэсэгт орж ажилласан. Нэг хуулийн төсөл өргөн барилцсан. Хүүхэд хамгааллын хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллалаа. Тодруулбал, нийгмийн даатгал, мал амьтны асуудал, газрын хууль, хүүхэд хамгааллын хуульд орж ажилласан. Хуулийн төслийг УИХ гишүүд, Засгийн газар парламентад өргөн барьдаг. Засгийн газраас өргөн барьж байгаа хуулиудын ихэнх нь шинэчилсэн найруулга байна. Өргөн барьсан хуулийг батлуулах гол ажил нь ажлын хэсэг дээр явдаг юм байна. Ажлын хэсэг сайн ажиллаж чадвал амьдралтай хууль гардаг. Муу ажиллавал хууль амьдралд хэрэгжихэд тааруу. Жишээлбэл, нийгмийн даатгалын багц хуулийн төсөл дээр зүүн гурван аймгаар явж иргэд олон нийттэй уулзаж, хэлэлцүүлэг хийж иргэдийн саналыг хуулийн төсөлд суулгаж өгсөн. Хууль маань ч батлагдсан. Эргээд иргэдтэй уулзахад тулгамдаж буй асуудлуудыг сайн тусгаж сайн хууль болсон гэдгийг хэлж байна. Миний хувьд парламентаас батлагдаж буй хууль төрийн бүх шатанд хэрэгжиж эерэг нөлөө үзүүлдэг байгаасай гэж хүсдэг.

-Сүүлийн үед парламентын ирц хангалтгүй байна гэсэн шүүмжлэл олон нийтийн дунд гарч байна. Та хэр идэвхтэй гишүүн бэ?

 -Миний хувьд чуулганы хоёр жилийн хугацаанд нэг ч хоцорч, тасалж, чуулганы дундуур гарч орж байгаагүй. Энэ нь иргэдийг төлөөлж УИХ-д сууж буй миний үүрэг. Өөрөөр хэлбэл, өглөө бүр 8-9 цагийн хооронд ажилдаа хоцрохгүй ирэх хүмүүжил, ёс суртахуун надад бий. Гэхдээ орон нутагт томилолттой байсан өдөр байгаа. УИХ-ын гишүүний ажил олон нийтийг төртэй холбодог уншиж, судалж, сууж хийдэг онцлогтой.

-УИХ-ын хянан шалгах тухай хуулийн дагуу парламент түр хороо байгуулж нээлттэй сонсголыг зохион байгуулдаг болсон. Өмнө нь Хөгжлийн банкны сонсгол болсон. Одоо болж байгаа нүүрсний сонсголын үр дүнг юу гэж харж байна вэ?

-УИХ-д хоёр жилийн өмнөөс хяналт шалгалтын түр хороо байгуулах эрх зүйн орчин бүрдсэн. Анх сонсоод ажил хэрэг болох нь юу л бол гэж бодож байсан. Гэвч эхний буюу Хөгжлийн банкны сонсгол үр дүнтэй явсан. Тодруулбал, Хөгжлийн банкны асуудлыг яриад л байсан болохоос яг хэн гэдэг хүн хичнээн төгрөг авсныг нь мэдэхгүй байсан шүү дээ. Нөгөө талаасаа Засгийн газраас явуулж буй “5Ш” хөтөлбөр буюу шилэн ажиллагааны хүрээнд эрх бүхий хүмүүсийн мэдээллийг байршуулсан байгаа нь нөлөөлж байна. Хулгайн асуудлыг шийдэж тос усаар нь ялгах нь зүйтэй. Цаашид Монгол төрд хулгай гаргахгүй байхад анхаарах хэрэгтэй. Тэгэхгүй бол орон нутагт татварын байцаагч захын хүн дээр очоод татвараа төл гэхэд эхлээд та нар төрд суугаа хулгайчдаасаа мөнгөө ав гэдэг болсон. Нөгөө талдаа төрд ажиллаж байгаа хүмүүст хэцүү. Тиймээс нүүрсний хулгайтай холбоотой хэргийг үнэн зөвөөр шүүж ямар хүмүүс, яаж оролцсон гэдгийг нь хөгжлийн банкны хэрэг шиг ил болоосой гэж бодож байна.

-АТГ-аас 300 гаруй компанийн хамаарлыг тогтоож энэ жагсаалтад улс төрчдийн нэр байна гэсэн мэдээлэл байна. Энэ талаар та сонссон уу. Танд нүүрстэй холбоотой хамаарал бүхий компани бий юу? 

-Надад нүүрстэй  холбоотой зүйл байхгүй. Миний гэр бүл, найз, нөхөд, ах дүү нараас Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг компани байхгүй. Өөрөөр хэлбэл, Өмнөговьд нүүрс тээвэрлэж байгаа портер ч байхгүй. Надад тийм санхүүгийн боломж, сонирхол байхгүй. Надаас арай өөр хүмүүс хийдэг байх. Би хувьдаа том бизнесгүй жирийн л нэг дундаж амьдралтай л өрхийн тэргүүн.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 7. ПҮРЭВ ГАРАГ. № 244 (7229)

 

Ddavaa
Batsuuri, Gannibal 2-toi hamtraad zuun nutgiin bosoo tenhlegiin zam Batnorov-Bayanovoo-Tumentsogtiim zamiin hudelgeerei
Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

7 цаг 12 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

7 цаг 32 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

7 цаг 36 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

7 цаг 39 мин
Д.Одбаяр консул болжээ

Д.Одбаяр консул болжээ

7 цаг 42 мин
Б.Пүрэвдорж: Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

Б.Пүрэвдорж:Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

7 цаг 44 мин
“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

8 цаг 48 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

18 цаг 57 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

18 цаг 57 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

18 цаг 57 мин