Б.Энэбиш: Намайг хэлмэгдүүлэн шалгасан

2023-12-06
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

Нүүрсний сонсголоор  “Ти ти жи ви си өү” ХХК-тай холбоотой асуудлыг хэлэлцэж, 13 хүнийг гэрчээр дуудсан боловч найман хүн иржээ.  Уг компани нь Эрдэнэс Тавантолгой ХК-тай хөрс хуулалтын гэрээг 2011, 2016, 2021 онд гээд гурван удаа байгуулсан. Харин 2019 онд ҮАБЗ-өөс Эрдэнэс Тавантолгой ХК-д зөвлөмж хүргүүлсэн. Уг бичигт, гэрээнд нэг м/куб уулын цулыг олборлох ажлын хөлсийг 4.39 ам.доллар буюу 10515.8 төгрөгөөр тооцохоор тохиролцсон нь Цанхийн баруун хэсгийн олборлолтын үнээс даруй 62.4 хувиар өндөр тогтоож, олборлолтын үйл ажиллагаанаас 407.3 сая төгрөгийг хэмнэх боломжийг алдахад хүрсэн гэж үзжээ. Тавантолгойн нүүрсний ордын Цанхын зүүн хэсэгт олборлогчоор ажиллаж байгаа "Ти ти Жи Ви Си Өү" ХХК-тай байгуулсан гэрээний хугацаа 2019 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр дуусч байгаа тул гэрээг дахин сунгах шаардлагагүй, харин ч гэрээний улмаас Эрдэнэс Тавантолгой ХК-д учирсан хохирлыг нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна" гэжээ.

Түр хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр: -Та хэдэн жил гадагшаа явчихав. Яг ямар хэрэгт гэм буруутгасан юм. Таныг оргон зайлж, эх орноосоо зугтаачихлаа гээд байсан. Нэлээд олон жилийн дараа ирж байгаа байх.

Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал асан Б.Энэбиш: - Намайг ажлаа өгсний дараагаас харлуулж эхэлсэн. 2008 онд УИХ, Засгийн газрын түвшинд хоёр ордыг ашиглалтад оруулъя гэж компаниудад үүрэг өгсөн. Энэ ажлыг гүйцэтгэхийн төлөө л би ажилласан. Тухайн үед манай охин Австралид амьдардаг байсан юм. Тэгээд төрөх дөхөхөөр нь охин дээрээ очих гээд явсан хойгуур асуудал гарсан. Намайг буруутгаж гурван асуудал ярьдаг юм.  Нэгдүгээрт, Чалкотой гэрээг буруу хийсэн, хоёрдугаарт, 60 тоннын даацтай арван машин Хятадаас авсан. Яагаад худалдан авалт хийсэн бэ гэдэг  Гуравдугаарт, дугуй авсан тендер дээр буруу дугуй авсан гэж ярьдаг. Хувь хүний үүднээс хэлэхэд намайг хэлмэгдүүлэх шинж тэмдэг илт ажиглагдаж байсан. учраас гадаадад амьдарсан юм.

УИХ-ын гишүүн Г.Ганболд: -Б.Энэбишээс нэг зүйл асууя. Тэр үед 79 тэрбум төгрөгийн техникээр танайх өөрсдөө хөрс хуулж байсан. Өөрөө хөрс хуулахыг хориглосон ямар шийдвэр гарсан юм. Өөрийнхөө явуулж байсан ажлыг татан буулгасанд нь харамсаж байна.

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн  гүйцэтгэх захирал асан Б.Энэбиш: -Ер нь уул уурхайн гэрээт олборлогч компаниуд хоёр янз л байдаг. 100 хувь буюу өөрсдийн тоног төхөөрөмж, ажилтнуудтай ирээд олборлуулж байгаа компаниас мөнгө авдаг нэг хэлбэр байна. Нэг бол олборлолтын үйл ажиллагааг нь менежмент, стандарт талаас хариуцаад явдаг хэлбэр бий. Бид үргүй зардал гаргаагүй, ажиллагсдаа бодсон шийдвэрийг гаргаж байсан юм. 

Эх сурвалж:www.polit.mn 

Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

2 цаг 19 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

2 цаг 19 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

12 цаг 7 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

15 цаг 39 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

18 цаг 40 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

18 цаг 53 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

19 цаг 59 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

20 цаг 0 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

Өчигдөр 06 цаг 00 мин