Б.Энхбаяр: Б.Ганхуягийн нүүрсний сонсголд нөлөөлөх санаархлыг хүлээж авахгүй

2023-12-06
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Нүүрсний сонсголд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг гэрчээр ирэхэд бэлэн гэдгээ мэдэгдэж, УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайдад хүсэлт ирүүлжээ. Тэрбээр энэхүү хүсэлтээ өмгөөлөгчөөрөө дамжуулж өгөөрэй гэснийг өнөөдөр түүний эгч нь сайд Б.Энхбаярт гардуулж өгөв.

Уг хүсэлтэд:

"Б.Ганхуяг миний бие таны зохион байгуулсан нүүрсний сонсголд гэрчээр дуудагдсан гэж ойлгосон. Тиймээс өнөөдрийг хүртэл намайг дуудаагүй байгаа тул би өөрийн биеэр орох хүсэлтийг дамжуулж байна. Энэ хүсэлтийг минь хангаж өгнө үү. Би одоо Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүх дээр таны сонсголд оролцуулах хариуг хүлээгээд сууж байна" гэжээ. 

 ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "Арваннэгдүгээр сарын 27-нд Түр хороо хуралдаж, эхний сонсголд 178 хүнийг гэрчээр дуудах тогтоол гаргасан. Уг нэрс дотор Б.Ганхуяг захирлын нэр бий. Түр хорооны тогтоолыг шүүх, прокурорын байгууллагуудад хүргүүлсэн.

Өнөөдөр үдээс хойш яригдах "Эрдэнэс Тавантолгой" компанийн худалдан авах үйл ажиллагааны сонсголд гэрчээр дуудагдсан. Прокурорын байгууллагаас энэ асуудлаар шүүхийн шийдвэрийн дагуу цагдан хоригдож байгаа гэсэн хариу ирсэн. Үндсэн хуульд зааснаар шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ. Шүүн таслах ажиллагаанд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, иргэн хэн ч хөндлөнгөөс оролцохыг хориглоно гэсэн заалттай.

Шүүхийн шийдвэрийг УИХ, Засгийн газрын гишүүн, УИХ-ын бүтцийн байгууллага хүчингүй болгох, өөрчлөх эрх байхгүй буюу шүүхийн шийдвэрээр хоригдож байгаа  учраас хэн ч өөрчлөх боломжгүй гэдэг хариу ирсэн.

Би шүүхийн шийдвэрийг өөрчилдөг хүн биш. Хэрэв өөрчилбөл би эрүүгийн хариуцлага буюу гэмт хэрэг үйлдсэнд тооцогдоно. Үндсэн хууль зөрчсөн гэдгээрээ огцрох нөхцөл байдал руу орно. Тодорхой хүн, хэрэг учир, нүүрсний сонсголтой холбоотой процесст нөлөөлөх гэсэн санаархлыг хүлээж авахгүй" гэлээ..

Эх сурвалж:www.polit.mn 

 

Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

3 цаг 11 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

3 цаг 11 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

13 цаг 0 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

16 цаг 31 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

19 цаг 32 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

19 цаг 45 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

20 цаг 51 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

20 цаг 53 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

Өчигдөр 06 цаг 00 мин