Хороодын засаг дарга нар “ногоон бүс”-д ажиллав

2023-12-05
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.БОЛОР

 

Дүүргийн иргэдийн аюулгүй, ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилгоор Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэлийн санаачилгаар  Нийтлэг үйлчилгээний газар “Камерын нэгдсэн төв”-ийг 2022 онд байгуулсан. Тус төв нь нийслэлд төдийгүй улсад жишиг ажил болон хэрэгжиж байна.  Чингэлтэй дүүргийн теле хяналтын нэгдсэн төв нь нийтийн эзэмшлийн гудамж, талбайд суурилуулсан камеруудын дүрсийг нэгтгэж харах зорилго бүхий 25 ширхэг ханан дэлгэц бүхий нэг дор 800 ширхэг камерын дүрсийг хянах стандартын шаардлагад нийцсэн зориулалтын шал, хана, хөргүүр зэргийг цогцоор нь шийдвэрлэсэн юм.

“Ногоон бүс”-ийн нөхцөл байдал, ажиллаж байгаа зарчим, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар дүүргийн хороодын Засаг дарга нар танилцаж, хамтран ажиллахаар санал солилцов. Дүүргийн нийт 51.7 га талбай бүхий нутаг дэвсгэр камерын бүрэн хяналтад орж “Ногоон бүс” болсноор иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангасан, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, үйлдэл дээр нь таслан зогсоох боломжийг бүрдүүлсэн хэмээн Засаг дарга Н.Батсүмбэрэл хэлж байв.

Камерын төвөөс суурилуулсан камерууд -40-өөс +40 градуст ажиллах горимтой бөгөөд цахилгааны 200-240V хүчдэлийг даах хүчин чадалтай. Олон улсад хэрэгжиж буй “Ногоон бүс” төсөл нь дэлхийн гурван хотод буюу Сөүл, Москва, Лондонд амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд камерын хяналтаар нийт гэмт хэргийн 45-47 хувийг илрүүлсэн тэргүүн туршлагыг үндэслэн ийнхүү дүүргийнхээ 8940 хавтгай дөрвөлжин км газар нутгийг иж бүрэн камержуулж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 5. МЯГМАР ГАРАГ. № 242 (7227)

 

Очирбат засаг дарга юу ингэтлээ харав. гоё байна шүү.өшөө гоё дүүрэгт ажиллаарай
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

5 цаг 3 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

5 цаг 3 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

14 цаг 52 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

18 цаг 23 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

21 цаг 24 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

21 цаг 37 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

22 цаг 43 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

22 цаг 45 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

Өчигдөр 06 цаг 00 мин