Таван жил “зуурсан” түлш үр дүнгүй нь тогтоогдож, Хятадаас авчрах хагас кокс утаанаас аврах уу?!

2023-12-04
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

Ойрын өдрүүдэд утаа гойд ихэслээ. “Онгорхой” болгоныг хорсгосон утааны хор уршгийн талаар ярилтгүй. Ер нь бол Улаанбаатарынхан гал нь асаж ядаж байгаа пийшин дотор сууж байгаатай л адилхан амьдраад байгаа юм. Амьдаараа лаборатори болчихсон. Тиймээс “...Аюултай” гэдэг дүгнэлтийг 1.6 сая хүн зэрэг хэлнэ.

Уг нь, таван жилийн өмнө, 2018 онд Засгийн газрын 62 дугаар тогтоолоор Улаанбаатар хотод түүхий нүүрс түлэхийг хориглож, сайжруулсан түлш түлүүлж эхэлсэн. Өдгөө тэр түлшийг тав дахь өвөлдөө түлж байна. Тухайн үед, эхлээд түлж байхад Улаанбаатарын утаа яалт ч үгүй шингэрсэн. Дараалсан сонгуулийн ялалтын шалтгаан нь тэр болсон. “...Утааг яллаа” гэдэг тэр үеийн улс төрийн сонгуулийн лоозонг бодохоор ч уур хүрмээр...

Тэгвэл саяхан нэг хачин мэдээ сонслоо. Хоёр долоо хоногийн өмнө “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн УИХ-ын Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны хуралдааны үеэр мэдээлэл хийсэн юм. Тэгэхдээ “...Үйлдвэрийн технологи маань стандартын дагуу явж байна. Шахмал түлшинл мидлинг, барьцалдуулагч, шуудай ордог” гэсэн юм. Цаашлаад “...Шахмал түлшний орц, найрлагын 95 хувь нь угааж баяжуулсан нүүрс буюу мидлинг байдаг. Үлдэх таван хувийг нь барьцалдуулагч бүтээгдэхүүн эзэлдэг” гэсэн тайлбарыг “Тавантолгой түлш” ХХК-иас хийсэн. Эндээс харвал тус компанид нэг их технологисоод байх юм алга. Мидлингийг барьцалдуулагчтай зуураад л шуудайлаад зардаг байна. Гол нь тэр мидлингийг баяжуулахдаа хүний биед хортой элементүүдээ ялгаж чаддаг уу. Үүнийг “Тавантолгой түлш”-ээс бус мидлинг өгч байгаа “Энержи Ресурс”-ээс асуувал зохино. Өөрөөр хэлбэл, ерөөсөө энэ “...Сайжруулсан шахмал түлш” гэдэг нь  оноогүй, зохиогүй бөгөөд PR-ын нэрнээс өөр зүйлгүй юм байна. Тэгээд ч Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн “...Бонд босгож байгаад 31.5 тэрбумаар нь Хятадаас хагас кокс авчирна” гэж халуун зунаар ярьж эхэлсэн нь үүний том нотолгоо юм. Товчхондоо “...“Тавантолгой түлш”-ийн таван жил “зуурсан” түлш үр дүнгүй болсон” гэсэн үг л дээ. Тэгвэл Б.Чойжилсүрэнгийн нөгөөх бондын 31.5 тэрбумаар Хятадаас хагас кокс авчрах эсэх нь тодорхойгүй байна. “...Хятадаас 32 орчим тэрбумаар хагас кокс авна” гэж Засгийн газрын хуралдаанаар зарласан. Бас ЗГХЭГ-аас УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн асуулгын хариунд “...Авна аа” л гэсэн байна. Тодруулбал, түүнд “...Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахаар 132 000 тн хагас кокс импортлон, 2023-2024 оны халаалтын улиралд гэр хорооллын айл өрхүүдэд нийлүүлэхээр төлөвлөсөн. Гэвч нээлтэй сонгон шалгаруулалт удааширснаар хагас кокс татан авах, “Тавантолгой түлш” ХХК-д түлш үйлдвэрлэх нь цаг хугацааны хувьд боломжгүй болсон. Иймд 31.5 тэрбум төгрөгөөр 24 500 тонн хагас кокс болон асаагч худалдан авч Улаанбаатар хотын Хан-Уул, Налайх дүүрэг болон Дархан-Уул аймгийн гэр хорооллын 26 825 айл өрхөд нийлүүлэхээр төлөвлөсөн” гэжээ.

Харин түүнээс хойш Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “...Хагас кокс авчирч туршина” гэсэн. Яг тэр үеэр нь Улаанбаатарын шинэ захирагч Х.Нямбаатар “...Энэ жил авахгүй” гэв. Хэн нь үнэн, хэн нь худлаа хэлээд байгааг бүү мэд. Гэхдээ Б.Чойжилсүрэн хэлсэндээ хүрч, хагас коксоо ачаад авчрах бололтой. Хамгийн гол нь ингэснээр “Тавантолгой түлш”-ийн таван жил “зуурсан” түлш үр дүнгүй нь тогтоогдож, Хятадаас авчрах хагас кокс аврал болох эсэх дээрээ тулж байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 4. ДАВАА ГАРАГ. № 241 (7226)

 

Утаа 50% буурсан гэж У.Хүрэлсүх олон удаа мэдэгдэж ард түмний тархи угааж улмаар ерөнхийлөгчөөр сонгогдсон ард түмнийг хуурсан хүнд хариуцлага тооцох ёстой юм биш үү
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

5 цаг 58 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

5 цаг 58 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

15 цаг 46 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

19 цаг 18 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

22 цаг 19 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

22 цаг 31 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

23 цаг 38 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

23 цаг 39 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

Өчигдөр 06 цаг 00 мин