Х.Нямбаатар: Хот төлөвлөлтийг 2040 он хүртэл шинэчилнэ

2023-12-01
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Удирдлагын академи, УИХ дахь МАН-ын бүлэг хамтран “Хот хөдөөгийн хөгжил 30 жилд: Ололт амжилт, тулгамдсан асуудал, гарц шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2023.12.01/ Төрийн ордонд зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн даргалж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах чиглэлээр Нийслэлээс хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, эрх зүйн орчны шинэчлэл”, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан “Хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал”, ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэн (Доктор (Ph.D.), дэд профессор М.Алтанбагана "Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн орон зайн төлөвлөлт, шийдлийн зураглал, суурь концепци ба Бүс, орон нутаг, хөдөөгийн сэргэлт", Удирдлагын Академи (Доктор (PhD), дэд профессор,) Л.Ариунаа “Орон нутгийн төсвийн бие даасан байдал, төвлөрөл сааруулах асуудалд” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүллээ.

Хэлэлцүүлгийн эхэнд Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан “Хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал” сэдвээр илтгэлээ. Тэрбээр “Монгол Улсын Засгийн газраас хотын асуудлыг хөдөөгийн хөгжилтэй уялдуулах, хөдөөгийн бодлогыг дэмжих, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, улмаар түгжрэлийг бууруулахад нөлөөлөхүйц шийдвэрийг шат дараатай хэрэгжүүлж байна. Нийслэлийн түгжрэлийг үүсгэж буй гол шалтгаануудад хот руу чиглэж буй шилжилт хөдөлгөөн, хүн амын механик өсөлт болох нь судалгаагаар харагдаж байгаа.

Монгол Улс 1990 оноос өмнө иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хүн амын төвлөрсөн хяналтад байлгадаг, иргэдийн нүүх эрх нь хязгаарлагдмал байснаар хот хөдөөгийн хүн ам тэнцвэртэй байсан. Харин зах зээлийн нийгэмд шилжсэнээр амьдралын таагүй нөхцөл, боловсрол, эрүүл мэндийн тэгш хүртээмжгүй байдал, эдийн засгийн нөхцөл зэргээс шалтгаалж хотыг зорих иргэдийн тоо өссөн. Улаанбаатар хот болон бусад аймаг, орон нутаг руу өнгөрсөн 2013-2022 онд шилжилт хөдөлгөөн их явагдсан эхний 6 аймагт Дархан-Уул аймгаас 23.349, Орхон аймаг 23.033, Төв аймаг 19.951, Сэлэнгэ аймаг 19.763, Өмнөговь аймаг 14.548, Дорноговь аймгаас 14.350 иргэн шилжсэн судалгаа байна. Улаанбаатар хот нийт нутаг дэвсгэрийнхээ 0.3 хувьд хүн амын 55 хувь нь амьдарч, их дээд сургуулийн 86 хувь, ААН-ийн 76 хувь нь төвлөрч, ДНБ-ий 65 хувийг дангаараа үйлдвэрлэж байна. Энэ нь нийслэлд ямар их төвлөрөл үүссэнийг харуулж байна. Засгийн газраас төвлөрлийг сааруулах бодлогыг үе шаттай хэрэгжүүлж байна. Тухайлбал, орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдын цалинг 20-80 хувиар нэмэгдүүлэх, орон сууц худалдан авах иргэнд гурван хувийн хүүтэй ипотекийн зээл, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд татварын хөнгөлөлт үзүүлэх зэрэг олон арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлж байна. Мөн Хөдөө орон нутаг дахь зам харилцаа, цахилгаан, дулаан, эрчим хүч, төвийн дулаан, цэвэр бохир усны шугам сүлжээний шинэчлэлт хийх, хүртээмжийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах, өргөтгөх зэрэг ажлуудыг хэрэгжүүлж байна. Ингэснээр бид цаашид төвлөрлийг сааруулах боломжтой гэж үзэж байна ” гэв.

Энэ удаагийн хэлэлцүүлэгт Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах чиглэлээр Нийслэлээс хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, эрх зүйн орчны шинэчлэл” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн. Тэрбээр “Нийслэл хотын анхны төлөвлөөг 1954 онд баталсан. Энэ хооронд дөрвөн удаа төлөвлөгөөнд тодотгол хийсэн. Харамсалтай нь, өнгөрсөн хугацаанд хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг зөрчсөөр ирсэн. Иймд хот төлөвлөлтийн шинэчлэлтийн хийж, 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөг боловсруулж байна. Хот хөдөөгийн хөгжил хамт явж байж хотын төвлөрөл, түгжрэлийг сааруулах боломжтой гэж үзсэн. Үүний хүрээнд дагуул хотыг бий болгох нь зүйтэй гэж үзлээ. Ингэхийн тулд Толгойт, Баянхошуу, Дэнжийн мянга, Сэлбэ, Шархад, Дамбадаржаа гэсэн зургаан дэд бүтцийг байгуулах ажлыг эхний ээлжинд зохион байгуулж байна. Эдгээр дэд бүтцийг түшиглэж хотын төлөвлөгөөг хийх юм. Эхний ээлжид Сэлбэ, Баянхошуу орчмын дэд бүтцийг ашигласан микрорайоныг байгуулах ажлыг эхлүүлнэ. Иргэдтэй зөвшилцөж, Сэлбэ орчмын 2000 гаруй айлын газрыг чөлөөлснөөр 12 мянган айлыг орон сууцаар хангаж, дараагийн газрыг чөлөөлөх зэрэг ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэх юм. Хамгийн чухал нь орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэргийг байгуулж, иргэдийн ая тухтай амьдрах нөхцлийг хангах эрхзүйн зохицуулалтыг хийхээр ажиллаж байна” гэлээ.

Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

5 цаг 1 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

5 цаг 1 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

14 цаг 49 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

18 цаг 21 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

21 цаг 22 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

21 цаг 35 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

22 цаг 41 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

22 цаг 42 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

Өчигдөр 06 цаг 00 мин