Б.Дэлгэрсайхан: Метроны төслийг богино хугацаанд хэрэгжүүлэх бүхий л арга замыг эрэлхийлж ажиллана

2023-12-01
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.САЙХАН

Нийслэлийн Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны V дугаар хуралдаан Төрийн ордонд /12.01/ болж байна.  Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн,  Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагааныхаа талаар танилцууллаа.  Тэрбээр  " Нийслэлчүүдийн өмнө тулгамдаж буй автозамын түгжрэлийн асуудалд дүн шинжилгээ хийх, түгжрэлийн сөрөг нөлөөллийг бууруулах, гарц шийдлийг эрэлхийлэх нэгдсэн нэг бодлогын дор зангидаж үйл ажиллагаагаа явуулан цаг алдалгүй үр дүнд хүрэхэд Монгол Улсын Засгийн газар онцгойлон анхаарч, эрдэмтэн судлаачид, мэргэжлийн байгууллагууд, холбогдох яам агентлагуудтай хамтран 2022 оны 341 дүгээр тогтоолоор хотын автозамын түгжрэлийг бууруулах Үндэсний хороог байгуулсан билээ.  Миний бие цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх зорилгоор Автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргаас гадна хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, дагуул хот байгуулах, хүн амын хэт төвлөрлийг задлах зорилгоор Чингисхаан олон улсын нисэх буудлыг түшиглэсэн шинэ хот байгуулах, эдийн засгийн чөлөөт бүс, Шинэ зуун мод хот байгуулах ажлыг ахалж ажиллахаар болоод удаагүй байна.  Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого,  "Алсын хараа-2050", Улаанбаатар хотын шинэчилсэн ерөнхий төлөвлөгөө 2040,  зэрэг суурь бодлогын бичиг баримтууд, бүх орон нутгуудыг тэнцвэртэй хөгжүүлэх, нийслэл улаанбаатар хотыг амьдрахад таатай, хүн төвтэй хот болгон хөгжүүлэх, зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.  Мөн "Шинэ сэргэлт"-ийн бодлогын дунд хугацааны бодлогыг үндсэн зорилтын нэг болох Хот хөдөөгийн сэргэлт зорилтын хүрээнд хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, хөдөө орон нутгийн хөгжлийг дэмжих замаар улаанбаатар хотын хүн амын хэт төвлөрлийг бууруулах, хүн амын шилжилт хөдөлгөөний зохистой түвшинд барих арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна.  Статистик судалгаагаар,  1.7 сая хүн буюу Монгол Улсын нийт хүн амын  тал хувь нь Монгол Улсын нутаг дэвсгэрийн 0.3 хувийг эзэлдэг, улаанбаатар хотод амьдарч байна.  Түгжрэлийн асуудалд Улаанбаатар хотын шинэ удирдлагатай хамтран анхаарал хандуулан ажиллаж байна. Нийтийн тээврийн парк шинэчлэлийн ажлыг мөн эрчимжүүллээ.  Монгол Улсын Засгийн газраас метротой болох түүхэн шийдвэр гаргалаа.  Метроны төслийн эхний ажлууд хийгдэж, удахгүй олон улсын зах зээлд нээлттэй тендерийг зарлана.  Энэ асуудалд Хотын удирдлага гол үүрэгтэй ажиллаж байгаад талархаж байна.  Одоогоор ажлын даалгаврыг биелүүлэх ажил үргэлжилж байна.  Метроны хувьд өмнө нь хэд хэдэн судалгааг хийж байв.  Харин энэ удаа Засгийн газрын хэмжээнд авч үзэж шийдвэрлэснээрээ онцлог юм.  Энэ нь түгжрэлийг бууруулах ажилд томоохон алхам боллоо.  Метрог аль болох богино хугацаанд барих бүхий л арга замыг ирэлхийлэн ажиллах болно.  2024-2028 онд эхний ээлжийн шугмуудыг хэрэгжүүлсэн байдлаар тусгаад байна.  Санхүү, хөрөнгө мөнгөний асуудлыг харахад боломжийн хэмжээнд хэрэгжүүлнэ гэсэн итгэл үнэмшил харагдаж байна.  Бодлогын томоохон бичиг баримтын хүрээнд Нийтийн тээврийг хөгжүүлэх түүнтэй уялдуулах урт, дунд хугацааны товчхон, харин ойрын хугацаанд нэн даруй авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулж энэ удаагийн үндэсний хорооны хурлаар гишүүд та бүхнээр хэлэлцүүлэн, зөвлөмж гаргана.  Үүнийг  дэмжин батална гэдэгт найдаж байна.  Түгжрэлийн бас нэг үндсэн шалтгаан нь төрийн үйлчилгээг хотын төв рүү хэт төвлөрсөн байдлаар шийдсэн асуудал юм.  Тиймээс хотыг дахин төлөвлөх, гэр хорооллыг орон сууцжуулах дэд төвийг байгуулах, зах хэсэгт төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэдэг байх дээр хотын удирдлагууд тодорхой ажил хийхээр төлөвлөлөө.  Үүнийг бид дэмжин ажиллаж байна.  Ирэх жилээс бүтээн байгуулалтын ажил өрнөж эхэлнэ" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

5 цаг 15 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

5 цаг 15 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

15 цаг 3 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

18 цаг 35 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

21 цаг 36 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

21 цаг 49 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

22 цаг 55 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

22 цаг 57 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

Өчигдөр 06 цаг 00 мин