ХЭҮК-ын даргаар ажиллах Д.Сүнжид гэж хэн бэ?

2023-12-01
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунан өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлснийг УИХ-ын 2023 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.  Улмаар комиссын гишүүн Д.Сүнжидийг Комиссын даргаар томилох тухай тогтоолыг хэлэлцэж, баталсны дагуу УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар тус тогтоолыг өнөөдөр /2023.12.01/ танилцуулж, Комиссын тамга хүлээлгэн өглөө. 

Тэрбээр энэ үеэр Комиссын гишүүд нь Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээ конвенцоор үүрэг хүлээсэн гэдгээ цаг ямагт ухамсарлаж, хүний эрхийг хамгаалахын төлөө хараат бусаар, тууштай ажиллаж ирсэн зарчмаа алдахгүй байхыг онцолсон.

Түүнчлэн Монголын нэр хүндтэй хуульчид хашиж ирсэн өндөр хариуцлагатай тушаал болохыг цохон тэмдэглэж, хүний эрхийг хамгаалах үйлсэд амжилт хүссэн юм.

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Д.Сүнжид намтар, ажилласан байдал:

Дугарын Сүнжид нь 1977 онд төрсөн.

1993 онд Хэнтий аймгийн Өндөрхаан сумын нэгдүгээр сургуулийг төгссөн.

1994-1998 онд МУИСийн Хууль зүйн сургуулийг эрх зүйчээр төгсөж,

1999-2000 онд мөн сургуульдаа хууль зүйн ухааны магистр,

2000-2002 онд ХБНГУ-ын Людвиг-Максимилианы Их сургуульд олон улсын харьцуулсан эрх зүйн магистр,

2006-2009 онд ХБНГУ-ын Людвиг-Максимилианы Их сургуульд хууль зүйн ухааны доктор /Dr.jur/-ын зэргийг тус тус хамгаалсан.

2002-2003 онд ШУА-ийн Философи, социологи, хүний эрхийн хүрээлэнгийн Хууль зүйн судалгааны төвийн судлаачаар,

2003-2012 онд Нийслэлийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн гишүүн, өмгөөлөгчөөр,

2005-2012 онд “Хөгжлийн төлөө төв” ТББ-ын гүйцэтгэх захирлаар,

2009-2014 онд Хууль зүйн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар,

2014-2015 онд Хууль зүйн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар,

2015-2017 онд ЕТГ, ШХА-ын хамтарсан “Иргэдийн оролцоо” төслийн зохицуулагчаар,

1998 оноос одоог хүртэл Удирдлагын академийн эрх зүйн тэнхимийн багш, ахлах багш, дэд профессор,

2017 оноос ХЗДХЯ, ШХА-ын хамтарсан “Иргэдийн оролцоо II” төслийн зохицуулагчаар тус тус ажиллаж байгаад 2020 оноос Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнээр сонгогдсон юм.

Эх сурвалж:www.polit.mn 

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

7 цаг 19 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

7 цаг 19 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

7 цаг 19 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

7 цаг 19 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

7 цаг 19 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

7 цаг 19 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

7 цаг 19 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

7 цаг 19 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

7 цаг 19 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

7 цаг 19 мин