Google Монголын цахим хөгжлийг дэмжинэ

2023-12-01
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Батчулууны АЛТАНГЭРЭЛ

 

Дэлхийн технологийн салбарыг тэргүүлэгч Google компани Монгол Улсын зах зээлд зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлж, Монгол Улсын цахим шилжилт, боловсрол, залуусын хөгжилд хөрөнгө оруулалт хийхээр болсон билээ. Энэхүү үйл явдлыг тэмдэглэж, Google компани, ЦХХXЯ, БШУЯ хамтран “Mongolia x Google Partnership Launch” арга хэмжээг зохион байгууллаа.

Google компанийн зүгээс Монгол Улсын залуу хүн ам, эрчимтэй хэрэгжиж буй цахим шилжилтийг өндрөөр үнэлж, бүс нутагтаа цахим шилжилтээрээ түүчээлж, Цахим үндэстэн болох их үйлсэд хувь нэмэр оруулах зорилготой гэв. Энэхүү түншлэлийн хүрээнд Монгол Улсын Android хөгжүүлэгчид Playstore-оор дамжуулан төлбөр авах, контент хөгжүүлэгчид Youtube-ээс орлогын эх үүсвэртэй болох боломжийг нээхээр ажиллаж байна. Үүнээс гадна цахим хөгжлийг шат ахиулахад шаардлагатай чадавхжуулах хөтөлбөр, материаллаг баазаар хангахаа энэхүү арга хэмжээний үеэр зарлалаа.

 

10 МЯНГАН БАГШИД ЦАХИМ УР ЧАДВАР ЭЗЭМШҮҮЛНЭ

Хүүхэд хамгааллын чиглэлээр Family link системийн монгол хувилбарыг хөгжүүлж, хэрэглэгчдийн гар дээр нэвтрүүлсэн. Цаашид БШУЯ-тай хамтран Ерөнхий боловсролын сургуулийн багш нарыг 20 мянган ширхэг зөөврийн компьютероор хангаж, Боловсролын Ерөнхий газар, Teach for Mongolia НҮТББ-тай хамтран Google Certified Educator хөтөлбөрийн дагуу 10 мянган багшид цахим ур чадвар эзэмшүүлэх сургалтыг цахим, танхим хосолсон байдлаар хэрэгжүүлэх аж. Түүнчлэн ЦХХХЯ-тай хамтран их өгөгдөл шинжилгээ, төслийн менежмент, цахим аюулгүй байдал, UX дизайн, цахим худалдаа, маркетинг, мэдээллийн технологийн чиглэлээр хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөхүйц ур чадварыг олгох цахим, танхим хосолсон Google Career Certificate хөтөлбөрт 1500 залуусыг хамруулахаар төлөвлөсөн хэмээн Google- ийн төлөөлөгч мэдэгдлээ.

 

АВЛИГА, ХҮНД СУРТАЛТАЙ ЦАХИМААР БУЮУ ХҮНИЙ ОРОЛЦООГҮЙГЭЭР ТЭМЦЭЖ ЭХЭЛСЭН

 

Энэхүү үйл ажиллагааны үеэр ЦХХХЯ-ны сайд Н.Учрал “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичигт “Мэдээлэл технологийн судалгаа, шинжилгээг өргөжүүлэх, мэдлэгт суурилсан инновацын шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ, зөөлөн болон хатуу дэд бүтцийг хөгжүүлнэ”, “Шинэ сэргэлтийн бодлого” дунд хугацааны бодлогод “Шинжлэх ухаанд суурилсан өндөр технологи, блокчейн, хиймэл оюун ухааны ололтыг нэвтрүүлэх Цахим эдийн засгийн чиг хандлагад нийцсэн аж үйлдвэржилтийг хөгжүүлнэ” гэсэн зорилтод тулгуурлан олон улсын технологийн тэргүүлэх бодлогыг Монголд нутагшуулах шат дараатай ажлууд энэхүү ажиллагааны хүрээнд хэрэгжинэ" гэв. "Google" компани Монгол Улсад нэвтрүүлэх зургаан чиглэлийнхээ эхлэлийг өнөөдөр тавьж байна

"Family link" монгол хэл дээр нэвтэрснээр хүүхдийнхээ үзэж байгаа контентыг хязгаарлаж, Facebook, Youtube үзэх цагийг танах боломжтой

Хоёрдугаар сарын 1-ээс өмнө ямар операторын дугаар хэрэглэдгээс үл хамаарч байршил илгээх үйлчилгээг нэвтрүүлнэ

"Google"-ийн сертификаттай 3000 инженер бэлтгэх гэрээг байгуулж байна.

Авлига, хүнд сурталтай цахимаар буюу хүний оролцоогүйгээр тэмцэж эхэлсэн. Энэ хүрээнд 750 мянган мөр өгөгдөл дээр суурилсан "Big Data"-г боловсруулж хувийн хэвшил, төрд хэрэглүүлнэ. Ингэснээр төр "Big Data"-д үндэслэж шийдвэр гаргадаг болно. Ирэх оны гуравдугаар сараас өмнө Монгол улс нийтээрээ цахим кодтой болно. Төрд байгаа мэдээлэл, иргэнээ таних дан систем шинэ түвшинд хүрнэ. Үндэсний дата төв олон улсад кибер аюулгүй байдлын стандарт хэрэгжүүлж байгаа. Үүнтэй холбогдуулан орчныг бүрдүүлэх чиглэлээр кибер халдлага, зөрчилтэй тэмцэх төв үйл ажиллагаа явуулж эхэлсэн” гэсэн юм.

Эх сурвалж:  “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 1. БААСАН ГАРАГ. № 240 (7225)

 

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

7 цаг 52 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

7 цаг 52 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

7 цаг 52 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

7 цаг 52 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

7 цаг 52 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

7 цаг 52 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

7 цаг 52 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

7 цаг 52 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

7 цаг 52 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

7 цаг 52 мин