Редакцын буухиа: Мэдээллийг мэдлэг болгож буй UB.LIFE-ийнхан

2023-11-29
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Мэдрэмжтэй мэдээлье нэгдлээс "Редакцын буухиа" контентыг эхлүүлээд байгаа. Энэ хүрээнд тв9 телевизийн “Энэ өдөр” мэдээллийн хөтөлбөр UB.LIFE сайтыг сурвалжиллаа. Залуусын сайт гэгддэг UB.LIFE нь мэдээллийг сонирхолтой байдлаар мэдлэг болгон түгээдгээрээ хэвлэл мэдэлэлийн салбартаа хэдийнэ өөрийн  өнгө төрхийг бүрдүүлжээ. Ялангуяа 16-35 насны залуусын шимтэн уншдаг  UB.LIFE сайтын редакцыг танилцуулж байна.

UB.LIFE сайтын редакцид өдрийн 14 цагийн орчим очиход бүгд өөр, өөрийн ажилдаа төвлөрөн сууж байлаа. Энэ бол Монголын мэргэжлийн редакцуудын ажлын цагийн нийтлэг төрх. Уншигчдын хэзээний танил болсон “Хөрөг”, “Энэ өдрийн зурвас” нийтлэл, ярилцлагыг бэлтгэдэг  сэтгүүлч Б.Энхцэцэг шинэ хөргөө дуусгахаар толгой өндийх завгүй сууж байлаа. Уншигчдын дунд хүлээлт үүсгэсэн түүний шинэ хөрөг оны өмнө бэлэн болох төлөвлөгөөтэй тул тун шахуу ажиллаж байгаагаа хэлсэн юм.

UB.LIFE сайтын сэтгүүлчдийн дийлэнх нь залуучууд. Тэд өнгөлөг мөртлөө загварлаг хувцаслалт, үсний шийдэмгий өнгө, өвөрмөц засалтыг бүрдүүлжээ. Сэтгүүлчдийнхээ  өнгө төрхөнд нийцэх мэт редакцын дотоод засал ч өөрийн эрхгүй анхаарал татаж байлаа. Сэтгүүлчид ажлаасаа түр боловч холдож тархиа амраах амралтын булан. Удаан сууж ажилласан тэд  ширээний теннис тоглон хөгжилдөж, дугуй сандал дээр хөгжим сонсонгоо тухлан суух нь ажлын байрыг  таатай болгодог аж.  UB.LIFE сайт шуурхай мэдээллийн редакцаас өөр цагийн хуваарьтай. Сэтгүүлч бүр ажлын цагийн хувиараа зохицуулж, тухайн долоо хоногтоо дааж авсан ажлаа гүйцэтгэж, заасан цагтаа нийтлэх нь редакцын онцлог. Харин тэд мэдээ мэдээллийг шуурхай мэдээний уламжлалт арга барилаар бус товчхон, сонирхолтой, заримыг нь хөгжилтэй байдлаар мэдлэг болгон түгээдэг. Тус сайтын байнгын уншигчдын 80 гаруй хувь нь 16-35 насныхан тул тэдний сонирхолд үндэслэн мэдээ мэдээллээ бэлтгэдгээрээ нийтлэлийн бодлого нь ялгардаг ажээ.

Мэргэжлийн редакц нь ёс зүйтэй сэтгүүл зүйн луужин болох учиртай. Тиймээс ч “Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлээс зохион байгуулж буй “Редакцын буухиа” контентын төсөл нь сэтгүүлчийн ёс зүйг таниулах, мэдүүлэх давхар зорилготой. Тиймээс ёс зүйтэй гэж сэтгүүлч гэж хэн бэ. Сэтгүүлчийн ёс зүй хаана гээгдэж байгааг бид байнга ярьж, сануулах учиртай. Жишээлбэл нийгэм сэтгүүлчийг хувь хүн гэж харахаа больсон энэ цаг үед сэтгүүлч цахим орчны хувийн орон зайдаа ч ёс зүйтэй байхаас сэтгүүлчийн ёс зүй хэмжигдэх учиртай гэж  UB.LIFE сайтын сэтгүүлч, нийтлэлч Б.Энхцэцэг ярилаа.

“Unlmited media” групп  нь 2016  онд байгуулагдсан.  2017 оноос  залууст зориулсан Ub.life мэдээллийн сайт ба “Гэрэг” сэтгүүлийг эрхлэн гаргаж байна. Мөн  2019 оноос дэлхийн шилдэг хэвлэлүүдийн нэг “The New York Times” Licensing Group”-ийн Монгол дахь хамтрагч болж агуулга, контентыг нь албан ёсны эрхтэйгээр өөрийн сувгуудаар түгээж байна. Мэдээллийн сайт, сэтгүүл, албан ёсны эрхтэй контент үйлдвэрлэлийг багтаасан томоохон айлын нэгээхэн  хэсэг болох UB.LIFE сайттай уншигч та бүхнийг танилцууллаа.

Г.АНАНД   /UB.LIFE САЙТЫН ЗУРАГЛААЧ, ЭВЛҮҮЛЭГЧ/

- Би UB.LIFE сайтад жил гаруй ажиллаж байна. Редакцын онцлог, цагийн хуваарийн уян хатан нөхцөлтэй . Гэсэн ч ажлын байрны шаардлагын хязгаараа бариад ажилладаг. Миний хувьд зураглаач, зурагчин, эвлүүлэгчээр ажилладаг. Жишээлбэл, миний ажил оройн цагаар илүү идэвхтэй байдаг учраас би цагаа тохируулаад ажиллах жишээний. Мэдээж хааяа ажил ихтэй үед өдөржин сууна. Ядарвал ширээний теннис тоглох, амрах, эсвэл нэгнийхээ ажлыг хийж үзэх зэргээр тархиа амраах боломжтой. Манай хамт олон яг л гэр бүл шиг халуун дулаан уур амьсгалтай байдаг.

Г.СҮРЭН /UB.LIFE САЙТЫН ЕРӨНХИЙ РЕДАКТОР/

-Манай сайтын уншигчдын 80 гаруй хувь нь 16-35 насны залуус. Тиймээс бид даацтай мэдээллийг залууст зориулан богино сонирхолтой, мэдлэг олгох зарчмыг баримтлан бэлтгэдэг нь UB.LIFE сайтын ялгарал. Тиймээс ч зорилтот бүлэгтээ хүрч чаддаг гэж дүгнэдэг. Манай сэтгүүлчид  өөр өөрийн хүлээсэн үүрэг, хариуцсан ажилтай ч бие даасан байдлаар ажилладаг нь редакцын бас нэгэн давуу тал юм.

Ж.ТЭГШЖАРГАЛ /“UNLIMITED” МЕДИА ГРУППЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ/

-UB.LIFE мэдээллийн сайт 2017 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байна. Анх залууст зориулсан мэдээлэл бэлтгэх зорилготой байгуулагдсан. Өдгөө ч манай сайт энэ зарчмаа баримтлан ажилладаг. Ингэхдээ мэдээ мэдээллээ өөрийн характертай, өнгө төрхтэй контент үйлдвэрлэж байна.

Б.ЭНХЦЭЦЭГ /UB.LIFE САЙТЫН СЭТГҮҮЛЧ, НИЙТЛЭЛЧ/ 

-Сэтгүүлчид бэлтгэсэн мэдээ мэдээллээ олон нийтийн сүлжээнд хэрхэн байрлуулах, өөрийн нүүр номондоо ямар тайлбартай нийтлэх нь зохимжтой вэ гэсэн шинэ даалгавартай нүүр тулж байна. Учир нь нийгэм  сэтгүүлчийг жирийн иргэн гэж харахаа больсон. Тиймээс сэтгүүлчид нүүр номдоо ямар мэдээллийг хэрхэн нийтлэхээс ёс зүй яригдана. Мэргэжлийн редакцид ажилладаг сэтгүүлч ёс бус үг хэллэгтэй мэдээ нийтлэлээ хуваалцах нь нийгмийг бухимдуулах учраас олон нийтийн сүлжээнд бодолтой хандахаас сэтгүүлчийн ёс зүй хэмжигдэнэ гэж би боддог.

Сэтгүүлч М.Уянга

Эх сурвалж: TВ9 телевиз

 

Эх сурвалж “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 29. ЛХАГВА ГАРАГ. № 238 (7223)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

18 цаг 37 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

20 цаг 17 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Өчигдөр 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Өчигдөр 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Өчигдөр 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Өчигдөр 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Өчигдөр 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Өчигдөр 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Өчигдөр 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Өчигдөр 14 цаг 13 мин