Нүүрс тээврийн ар дахь улстөрчдийн жагсаалтыг дэлгэвэл нүүрсний сонсгол “гал”-тай болно

2023-11-28
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

Нүүрсний сонсголын ажлын хэсгийн дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр нүүрс тээврийн ар дахь улстөрчидтэй холбоотой нэлээд тодорхой мэдээллүүдийг өгч эхэлсэн. Өөрөөр хэлбэл, тэрбээр нүүрсний сонсголын талаар ярих бүртээ нүүрс тээврийг хөндөж байна. Гол нь энэ жагсаалтад УИХ-ын нэлээд гишүүн бичигдэхээр болсон тухай эх сурвалжууд мэдээлж байна. Тэр ч байтугай “...Нүүрсний машинтайг нь гэхээсээ машингүйг нь тоолбол арай амар” гэж байх юм. Нүүрс тээврийн ар дахь улстөрчдийн жагсаалтыг дэлгэвэл нүүрсний сонсгол “гал”-тай болохоор байгаа аж. Яагаад гэхээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас нүүрс тээвэрлэдэг 398 компани байдаг.

Эдгээрийн дийлэнх нь маш олон улстөрчтэй холбогддог байна. Мөрдөх байгууллага бүтэн жил ажиллаж байж эдгээр компанийн ар дахь улстөрчдийг олж тогтоожээ. Манай хашрууд нүүрс тээврийн компаниа 2-3 дамжуулж, маш сайн далдалсан бололтой юм.  Тэдний тээврийн компаниуд дандаа хүний нэр дээр “нуусан” байжээ. Тодруулбал, мөрдөх байгууллагууд 2-3 дамжсан хамаарлуудыг нь тогтоосон байна. Ер нь бол тээвэр бол нүүрсний хулгайн хамгийн гол “салбар” гэж болно. Түүгээр дамжиж далд эдийн засгийн судал явагддаг. Түүнчлэн “...Ингэж нүүрсний тээврийн ар дахь эзэмшигчид, нууц хамаарлынх нь жагсаалтыг гарсан нь УИХ дээр Авлигын шүүхийн хуулийг гацаах бас нэг шалтгаан болсон” гэгдэж байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 28. МЯГМАР ГАРАГ. № 237 (7222)

 

Лонжид
Заавал авилгын шүүхийг байгуулах ёстой.
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

9 цаг 30 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

9 цаг 30 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

9 цаг 30 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

9 цаг 30 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

9 цаг 30 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

9 цаг 30 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

9 цаг 30 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

9 цаг 30 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

9 цаг 30 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

9 цаг 30 мин