Бүртгэлгүйгээр хил нэвтрүүлсэн буюу “мөргөцгийн хулгай”-д хил, гаалийн дарга нарыг шалгасан уу

2023-11-28
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

Нүүрсний хулгайн томоохон “салбар”-ын нэг нь яахын аргагүй бүртгэлгүйгээр нэвтрүүлсэн, ухсан, олборлосон гэх асуудал юм. Жижиг “Тавантолгой” ХК-ийнхан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хилийн бүсээс мөргөцөг хулгайлчихсан. Энэ асуудал хохиролгүй болсон. Засгийн газраас БЭТ томилж, “Тавантолгой” ХК-ийн данснаас 48 тэрбумыг авч төрд шилжүүлснээр хохирол барагдсан гэж үзсэн. Гэхдээ энэ компанитай холбоотой албан тушаалтнууд нь хариуцлага хүлээхээр яригдаж байна. Зарим нь өнгөрсөн хавар УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөн. Харин тухайн үед төрийг төлөөлж ажиллаж байсан хил, гаалийн дарга нар шалгуулж байгаа эсэх нь бүрхэг. Зарим нь дэвшээд “Ерөнхий газар”-таа улам том дарга болоод явж л байна. Жилийн өмнө УИХ дээр “...Нүүрс бүртгэлгүй гараад байдаг юм бол тэнд нь хяналт тавиагүй Хилийн цэргийн, Хилийн тагнуулын газрын даргатай хариуцлага тооц л доо. Нүүрсний машиныг бүртгэлгүй гаргаж байгаа тэр хилийн цэргийн даргадаа хариуцлага тооц л доо. Бүрдүүлэлт хуурамчаар хийхэд тэрэнд хяналт тавиагүй гаалийн даргадаа хариуцлага тооц” гэсэн шаардлагыг хүртэл сөрөг хүчний зүгээс тавьж байв. Түүнээс гадна энэ нь зөвхөн мөргөцгийн хулгайгаар зогсохгүй. Цаг хугацааны хувьд хоёр жилийн өмнө ч ийм үйл ажиллагаа явагдаж, олон мянган тонн нүүрс ийм байдлаар хил давуулсан тухай эх сурвалжууд мэдээлсэн.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 28. МЯГМАР ГАРАГ. № 237 (7222)

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

9 цаг 58 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

9 цаг 58 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

9 цаг 58 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

9 цаг 58 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

9 цаг 58 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

9 цаг 58 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

9 цаг 58 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

9 цаг 58 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

9 цаг 58 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

9 цаг 58 мин