АТГ-аас зарласан 17-гийн “асуудал” юу болсон бэ?

2023-11-28
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

2022 оны арванхоёрдугаар сард Сүхбаатарын талбайд нүүрсний хулгайг эсэргүүцсэн иргэдийн жагсаал болсон. Тэр үеэр АТГ-аас “...Нүүрсний хулгайд шууд болон шууд бусаар холбоотой байж болзошгүй” гэх 17 хүний нэрийг зарласан. Тэгэхдээ Х.Баттулга, З.Энхболд, Ө.Шижир, Д.Ганбат, А.Адъяасүрэн, Д.Бат-Эрдэнэ, Ц.Анандбазар, Н.Наранбаатар, Б.Баттөмөр, Ц.Сэргэлэн, Ш.Раднаасэд, Р.Сэддорж, Б.Эрдэнэ-Очир, Д.Ариунболд, Б.Ганхуяг, Х.Мандахбаяр, Б.Бадраа нарыг нэрлэж байв. Тэдний олонх нь “...Би нүүрсний хулгайд хамаагүй” гэж мэдэгдсэн. Ялангуяа энэ жагсаалтад багтсан УИХ-ын таван гишүүн дараахан нь хуралдсан чуулган дээр үгээ хэлцгээж байв. Тэгэхэд УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “...Жинхэнэ хулгайч нар нь цаана нь үлдчихлээ энэ хэдэн жараахайгаар тоглож байна. Тэр тулууд нь цаана нь хэвтэж байна гээд энэ гадаа жагсаж байгаа улсууд чинь бүгд хэлж байна шүү дээ”, УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн “...Жинхэнэ хулгайч нараа зарлахыг би шаардаж байна. Энэ “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн гишүүдтэй хамаарал бүхий УИХ-ын гишүүдийг нэг бүрчлэн зарлаж шалгахыг шаардаж байна. Оффтейк гэрээг байгуулсан ҮАБЗ-ийн энэ ажлын протоколыг нь ил болгохыг шаардаж байна. Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутагт байгаа “Меланж” нэртэй нүүрсний уурхайн бүх үйл ажиллагааг ил тод шалгахыг шаардаж байна” гэж байв. Өөрөөр хэлбэл “...Би нүүрсний хулгайч, уучлаарай” гэсэн нэг ч хүн гараагүй юм. Тэгэхээр тэд энэ хулгайтай холбоотой эсэхийг хууль хяналтын байгууллагаас нүүрсний сонсгол дээр албан ёсоор тайлбарлах шаардлагатай юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 28. МЯГМАР ГАРАГ. № 237 (7222)

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

9 цаг 51 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

9 цаг 51 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

9 цаг 51 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

9 цаг 51 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

9 цаг 51 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

9 цаг 51 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

9 цаг 51 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

9 цаг 51 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

9 цаг 51 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

9 цаг 51 мин