Ж.Ганбаатар: Шатахууны асуудлаар ОХУ-д бүх талын хүсэлт тавьж байна

2023-11-27
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Улаанбаатарт ШТС-ууд оочер ихтэй, шатахуун ховордсон байна гэх мэдээлэл иргэдээс ирж байна. Шатахууны нийлүүлэлтийн талаар УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр "2023 оны арваннэгдүгээр сарын 23-ны байдлаар Монгол Улсад 95,000 тонн дизель түлш орж ирсэн. Үүнээс 7,000 орчим тонныг БНХАУ-аас үлдсэнийг ОХУ-аас авсан. Монгол Улсын нийт хэрэглээ хамгийн ихдээ 90,000 тонн байдаг. Хоригтой 21 хоногийн хугацаанд нэг ч тонн АИ92 бензин болон дизель түлш ОХУ-аас хилээр орж ирээгүй. Бүх нөөцөө шавхсан. Энэ нөлөө үргэлжилсээр байна.

БНХАУ руу дизель түлш авах томоохон хэмжээний захиалга хийгээд ААН-үүд өнгөрсөн Баасан гарагт мөнгийг төлсөн. 4-5 хоногийн хугацаанд энэхүү дизель орж ирэх байх. БНХАУ-аас импортолж буй шатахууны хэмжээг нэмж байгаа юм. Энэ хүртэл хугацаанд ОХУ-аас орж ирсэн дизель түлшээрээ хүргэнэ. Үүнээс өөр арга зам байхгүй. Манай улс газрын тосны салбарт жилд хоёр тэрбум долларын хэрэглээтэй улс.

Засгийн газраас ОХУ-д бүх талын хүсэлтээ тавьж байна. Тус улс дотооддоо төмөр замын ачаалал ихтэй, дайн байлдаантай холбоотойгоор асуудал хүнд байна. Газрын тосны Ангарскийн үйлдвэрт хэд, хэдэн гэмтэл гарч, томоохон засвар хийсэн гээд яривал бэрхшээл их.БНХАУ дэлхийн хамгийн том импортлогч учир тэр болгон квот гаргаж өгөхгүй. Өөрсдөө импортоор авч байгаа улс шатахуунаа илүүчилж зарна гэдэг хязгаарлагдмал гэсэн үг. Түлшийг БНХАУ-аас ОХУ-аас авдгаасаа илүү үнээр авч байгаа.Франц, Герман, Япон, БНСУ хоригт орсон ч шатахууныг их үнээр Араб, Венесуэль, Индонезоос авчхаж байна. Үнэтэй шатахуун авснаар Франц зэрэг улсад бараа бүтээгдэхүүний үнэ өсөж байгаа юм билээ. Манай улс далайд гарцгүй тул өөр сонголтгүй" гэв.

Оюутолгой, Эрдэнэт, Эрдэнэс Тавантолгой зэрэг уул уурхайн компаниудад Евро-5 стандартын дизель түлш хэрэглэхийг зөвлөж байгаа аж.

Эх сурвалж: www.polit.mn

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

10 цаг 2 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

10 цаг 2 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

10 цаг 2 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

10 цаг 2 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

10 цаг 2 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

10 цаг 2 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

10 цаг 2 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

10 цаг 2 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

10 цаг 2 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

10 цаг 2 мин