Б.Чойжилсүрэн: Утааг ялаагүй, бууруулсан

2023-11-27
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.БАТСАЙХАН

 

УИХ-ын чуулганы баасан  хуралдаанаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлээс Ерөнхий сайдад тавьсан утаа, шахмал түлшний талаар асуулгын хариуг хэлэлцлээ.  Нөхцөл байдлын талаар Засгийн газрын гишүүн Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцуулав.

 

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн:

-Хотын агаарын чанар автомашин, гэр хороолол, орон сууцны хороолол, үйлдвэрүүдийн агаар бохирдуулагчийг автомат багажаар тодорхойлж байна. 2022-2023 оны халаалтын улиралд PM2.5 тоосонцрын агууламж 65 микрограмм метр куб, PM10 тоосонцрын дундаж агууламж 107 микрограмм байгаа нь багануурын нүүрс түлж байх үеийнхэнтхэй харьцуулахад 50 хувь бага байна. Гэр хорооллын айлуудад цахилгаан халаагуур ашиглах техникийн боломж бүрдүүлэх ажлын хүрээнд агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд улсын төсвийн 86.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2017-2019 онд Улаанбаатар хотын 41 мянган айл өрхийг цахилгаан халаагуураар халаах техникийн боломжийг хангаснаар айл өрхийн цахилгаан хангамж сайжирч, шугам сүлжээний алдагдал буурч, айл өрхүүд 4 КВт чадалтай цахилгаан халаагуураар гэр орноо халаах нөхцөл бүрдсэн. Хоёрдугаарт, халаалтын зуух төвлөрсөн дулаанд холбох ажлын хүрээнд 2017-2020 онд нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 236 халаалтын зуухыг зогсоож, 336 иргэний барилга обьетыг төвлөрсөн дулаанд холбосон. Гуравдугаарт, цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт. Гэр хороолын айл өрхөд 2017 оноос хойш агаарын чанар сайжруулах шаардлагатай бүсэд амьдарч байгаа гэр хорооллын хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчний тарифт хөнгөлөлт үзүүлж байна.  Нэг сарын тарифаас дээш хэрэглэсэн тохиолдолд 50 хувиар хөнгөлж байгаа. Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолоор Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. Иргэдийг угаарын хийд хордохоос урьдчилан сэргийлж, хяналт тавих, яндан зуухны засвар үйлчилгээ үзүүлэх заавар зөвлөмж өгч ажиллах хэрэглэгчдээс ирж байгаа гомдол саналыг хүлээн авах зорилготой хэрэглэгчдэд үйлчлэх төв ажиллаж байна. Тус төвөөс долоон дүүргийн гэр хорооллын 182 мянган өрхөөс зуухны судалгаа авахад 127 мянга нь чанарын шаардлага хангахгүй зуухтай байгаа нь угаарын хийд иргэд өртөх гол шалтгаан болж байна . Угаарын хийн хордлогод, 2019 онд- 2780, 2020 онд- 786, 2021 онд- 426, 2022 онд 256 иргэн өртсөн байна.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

-Улаанбаатарын утаатай холбоотой хоёр "үнэн" гарч ирсэн. Эрх баригчид 2020 оны сонгуулиар утааг яллаа гэсэн. Гэтэл бодит амьдрал дээр ялсан нөгөө утаа улам өтгөрч, иргэд хордон, угаартаж үхэж байна. Тэгэхээр яг аль нь үнэн бэ. Үүнд тодорхой мэдээлэл авахаар асуулга тавьсан ч хэт ерөнхий байлаа. "Тавантолгой түлш" ХХК-ийн тайлан сонсоход нэг их наяд гаруй төгрөгийн алдагдал яригдаж байна. Энд алдагдсан боломжийн өртөг ч яригдана. Ийм их мөнгө үргүй зарцуулагдсан байна. 

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн:

-Утааг яллаа гэж яриагүй, 2020 оны өмнө утаа буурсан. Багануурын түүхий нүүрс түлж байсан үеэс утаа буурсан нь үнэн. Тухайн үед үр дүн гарсан. Нэг их наяд гэдэг дээр нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Энэ хэмжээний мөнгө бол өнөөгийн ханшаар 5000-6000 өрхийг орон сууцанд оруулах мөнгө. Өнөөдрийн байдлаар цахилгаан эрчим хүчний 196,000 орчим хэрэглэгч байна. Нэг хэрэглэгчийн цаана хоёр айл дамнан хэрэглэдэг гэж үзвэл 220-230 мянган айл гэр хороололд бий. Тэгэхээр үүнээс 6,000-ыг орон сууцанд орууллаа гэж бодоход гэр хороололд 214 мянган яндан үлдэж, утааг бууруулахад дорвитой үр дүн гарахгүй тул сайжруулсан түлш үйлдвэрлэх шийдвэр гаргасан юм билээ.Богино хугацаандаа түлшээ сайжруулаад, дунд, урт хугацаандаа бүх айлыг орон сууцанд оруулах, чадвал гаазжуулах байдлаар утааг бүрэн ялах байх.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:

-“Баяраа өөрөө ширээн дээрээс унасан" гэдэг шиг ийм чухал, том сэдвийг хөнгөн хэлэлцэж байна. Бүгд арьсаа хамгаалсан байдалтай байна. 57 хүн нас барсан нь түлшээ буруу хэрэглэсэн гэж хэлэх гээд байна уу. Бид Улаанбаатарт утаандаа төөрөхөд ойрхон байна. Утаа хаана 60-70 хувиар буураад байгаа юм бэ. Сайд нь цахилгааны эх үүсвэргүй, эрчим хүчний хүрэлцээгүй байхад халаагуур тараагаад байна. Тэгсэн хэрнээ зүүн бүсийг цахилгаанаар хязгаарлах нь "Би үхэхээр чи үх" гэж байгаа юм шиг л байна. Тэгэхээр 2024 он эцэс гэхэд утаанаас болж хүний амийг алдахгүй гэсэн бодит алсын хараатай ажилламаар байна гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 27. ДАВАА ГАРАГ. № 236 (7221)

 

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

8 цаг 20 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

8 цаг 20 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

8 цаг 20 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

8 цаг 20 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

8 цаг 20 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

8 цаг 20 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

8 цаг 20 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

8 цаг 20 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

8 цаг 20 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

8 цаг 20 мин