Протокол: “Эрдэнэс таван толгой” компанийн ноогдол ашиг өгөх ёстой мөнгөөр төмөр зам тавьсан”

2023-11-22
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

П.АМГАЛАН

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгө, үр дүнгийн   талаарх Үндэсний аудитын газрын тайлан болон. Тавантолгой–Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгө, үр дүнгийн талаарх Үндэсний аудитын газрын тайлангийн талаар хэлэлцлээ.  Энэ үеэр ажлын хэсгийн гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

Ажлын хэсэг

-“Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан  хөрөнгө үр дүнгийн талаарх аудитын тайланг танилцуулъя. Аудитад төмөр замуудыг цогц байдлаар төлөвлөөгүйгээс шалтгаалан ойрын хугацаанд үр ашгаа өгөх боломжгүй, хил дамжуулан суурилагдсан хүчин чадлаар  тээвэр хийх боломжгүй болсон байна гэсэн ерөнхий дүгнэлт өгсөн. УИХ-ын  2010 оны 32 дугаар тогтоолоор баталсан  Төрөөс төмөр замын  тээврийн талаар баримтлах  бодлогод шинээр нийт  7900 орчим төмөр замыг гурван үе шаттайгаар барихаар төлөвлөсөн. Аудитад хоёр дахь үе шатанд барьж эхлэх “Тавантолгой-Гашуунсухайт”  чиглэлийн 267 км замыг хамруулсан.

-Ажлын хэсэг

-Тавантолгой, Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан  хөрөнгө, үр дүнгийн талаарх тайланг сонслоо. Тайлантай холбогдуулаад асуулт асуух гишүүд  нэрээ өгье.

- УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

-“Тавантолгой-Гашуунсухайт” төмөр зам анхнаасаа “Энержи Ресурс” компанитай концесийн гэрээ хийсэн. Дараа нь гэрээг цуцалж,  төр өөрөө хийхээр болж,  ЗТЯ үргэлжлүүлээд явсан. Үүн дээр  ямар гэрээ байна, гаргасан дүгнэлт байна уу. Тухайн үед анхны схемийг нь би гаргаж байсан. Схемд тусгагдсан зүйлүүд яригдаж байгаа юу. Хоёрдугаарт, Энэ бүтээн байгуулалт 100 хувь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн санхүүжилтээр хийсэн гэлээ. Анхны схем дээр  30 хувийн хөрөнгө оруулалт хийнэ гэсэн дүгнэлт  гарсан. Анхнаасаа 100 хувийн хөрөнгө оруулалт оруулна гэсэн гэрээ байсан юм уу. Сунгаад хөрөнгө оруулалт  нэмсэн шийдвэрүүд хаанаас гарсан бэ. Өөрөөр хэлбэл “Эрдэнэс Тавантолгой” компанийн ноогдол ашиг өгөх ёстой мөнгөөр төмөр зам тавьсан гэсэн үг  Мөн захиалагч, гүйцэтгэгч тодорхойгүй болчихоод байна. Захиалагч  нь хаанах юм бэ. Мөн армийнхан цэргийн хүчээр хийнэ гэсэн шийдвэр гарсан.  Ийм шийдвэрүүд хаанаас гарсан, ямар хүчээр оролцох вэ. Үүн дээр тодорхой хариулт өгөөч.

 

-Үндэсний аудитын газрын Гүйцэтгэл,  нийцлийн аудитын газрын захирал Д.Энхболд:

-Гэрээ байгуулагдаад эхэлсэн цагаас хойших  хамрах хүрээг  тусгасан.  Аудитын тайлангийн 15, 16 дугаар  нүүрт  “Энержи Ресурс” компанитай ямар гэрээгээр  явсан түүхийг дэлгэрэнгүй бичсэн байгаа. “Тавантолгой-Гашуунсухайт” төмөр замын нэг бүтээн байгуулалт дээр аудит   акцент өгсөн нь “Бодь интернешл”  компанитай байгуулсан гэрээний асуудлыг олон улсын инженерүүдийн холбооноос гаргасан фидик гэрээний загварыг сонгож авсантай нь холбож тайлбарлаж байгаа. Энэ  загвар нь  ялгаатай хуулийн зохицуулалт бүхий  харилцааг  зохицуулах зорилготой. Гэвч фидик гэрээний мөнгөлөг  загварыг ашиглан дотоодын ААН-ийн хооронд гэрээ байгуулахдаа зарим заалт нь Монгол Улсын хуулт тогтоомжид нийцээгүй  байсан. Тэгэхээр  гэрээг харилцан ашигтай байх нөхцлөөр байгуулсан гэж үзэхээргүй байна гэж дүгнэсэн.

Хоёрдугаарт,  эх үүсвэрийг Монгол банктай  хамтран шийдвэрлэх  Засгийн газрын тогтооол гарсан. Үүнийг хэрэгжүүлэхгүйгээр “Эрдэнэс Тавантолгой” компаниас  санхүүжилтийг 100  хувь   гаргуулахаар шийдвэрлүүлсэн.

-Ажлын хэсэг:

-Нүүрс нийлүүлэх гэрээг   “Эрдэнэс Тавантолгой” ХК,  “Бодь Интернешнл” ХХК-тай байгуулсан. Харин ажил гүйцэтгэх гэрээг “Тавантолгой Төмөр Зам” ХХК,  “Бодь Интернешнл” ХХК –тай байгуулж энэ ажлуудыг гүйцэтгэсэн. Нийт ТЭЦҮ –гээр нэг тэрбум 68.6 сая ам.долларын төсөвт өртөгтэй ажил байсан.  Үүний өмнөх гүйцэтгэсэн ажил 276.4 сая ам доллар болсон.  Ингээд  792.2 сая доллар болсон. Үүн дээр нэмэлт 213 сая доллар тооцоод  нийт гэрээний дүн нь нэг тэрбум 5.6 сая доллараар гэрээг байгуулж ажил гүйцэтгэсэн.  Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК,  “Бодь Интернешнл” ХХК, “Тавантолгой Төмөр Зам” ХХК  “Тавантолгой-Зүүнбаян, “Тавантолгой-Гашуунсухайт”  чиглэлийн  төмөр замыг холбох 218 тэрбум төгрөгийн төсөв өртөгтэй гэрээг нэмж байгуулсан. Мөн Тавантолгойн нүүрс ачих  ложистикийн төв 313 тэрбум төгрөгөөр  гэрээ байгуулж ажил гүйцэтгэж байгаа.

- УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

-Энэ захиалагч, гүйцэтгэгч,  санхүүжүүлэгч гэж орж ирж байна. Уг нь  захиалагч гүйцэтгэгчтэй гэрээ хийгээд тодорхой санхүүжилтийг  гэрээнд тусгаад явах ёстой. Наа чинь салчихсан байгаад байна. Захиалагч ямар ч мөнгөний хариуцлага хүлээхгүй.  Цаад талд нь мөнгийг нь гэрээ хийгээд явж байдаг. Өөрөөр хэлбэл,   ямар үнээр, ямар барилгын ажил захиалж байгаа гэдгээ мэдэхгүй болчихоод байна. Энэ нь хуулийнхаа үндэслэлэр зөв юм уу. Хоёр нэмэлтээр ажлууд орж байна. Ямар үндэслэлээр нэмэлт гэрээнүүд хийсэн юм бэ. 

Эх сурвалж:www.polit.mn

 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17