Ардын хувьсгалаас аяллын өлгий нутаг

2023-11-20
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.АЛТАНГЭРЭЛ

 

“Нээлттэй Сэлэнгэ” арга хэмжээний хүрээнд нутгийн брэнд бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчдэд сурталчлан таниулах, хүргэх зорилгоор "Монгол бөхийн өргөө"-нд энэ сарын 17, 18-ны өдрүүдэд танилцуулга, үзэсгэлэн худалдааг зохион байгууллаа. Мөн нийслэлийн хөл хөдөлгөөн, хүн амын төвлөрлөөс холдож эрүүл агаарт, ая тухтай ажиллаж амьдрахаар төлөвлөж буй хүн бүрд уг арга хэмжээгээр дамжуулан 17 сум, зургаан тосгоныхоо онцлог, давуу талыг дэлгэрэнгүй танилцуулж мэдээлэл хүргэсэн юм.

Сэлэнгэ аймаг нь Хүннүгийн үеийн хүн чулуун хөшөө, булш хиргисүүр, их эзэн Чингис хааны домогт Буур хээрийн тал, сүсэгтэн олны бишрэл хүндлэл болсон бурхан номын ариун газар Амарбаясгалант хийд, Ардын хувьсгал, газар тариалангийн өлгий нутаг гээд түүх, соёлын баялаг өв сантай. Аймгийн хэмжээнд байгалийн үзэсгэлэнт газар 43, түүх, соёлын дурсгалт газар 84, эмчилгээ сувилгаа, рашаан ус, эмийн ховор ургамалтай 11 газар байдаг.

 

АЗИ-ЕВРОПЫГ ХОЛБОСОН ГҮҮР БОЛНО

 

Сүхбаатар сум бол Монгол Улсын хилийн боомт хот юм. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн нутаг бөгөөд аялал жуулчлал, усан зам тээвэр, хил орчмын худалдаа, аж үйлдвэрлэл хөгжүүлэх өргөн боломжтой. Эдгээрийг хөгжүүлснээр ОХУ-ын хилээр орж ирж буй аялагчийн тоо нэмэгдэж худалдаа, үйлчилгээ, бизнес эрхлэгчид аялан саатах, хотын тээвэр, ложисткийн төвөөр дамжуулан бараа бүтээгдэхүүнийг гуравдагч орон руу гаргах боломжтой. “Ази-Европыг  дамжсан улс хоорондын худалдаа, тээврийн харилцааны гол салбар болгох зорилтыг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна. Сайханы хөтөл, Цагаан эрэг цогцолбор, Орхон голын эрэг газруудад аялал жуулчлалын чиглэлээр, улирлын чанартай болон байнгын худалдаа, үйлчилгээний газар ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэхээр зорин ажиллаж байна” хэмээн Сүхбаатар сумын дотоод мэдээлэл хариуцсан ажилтан Д.Түвшинбаатар хэллээ.

 

СЭЛЭНГЭ АЙМАГ ДӨРВӨН УЛИРЛЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ХӨГЖҮҮЛНЭ

Аймгийн давуу тал бол түүхэн дурсгалт болоод байгалийн үзэсгэлэнт газар олон учир жил бүр аялагчдын тоо өсөн нэмэгдэж байна. Үүнд дэд бүтцийн таатай нөхцөл нөлөөлж буй. Өнөөдөр манай аймгийн 17 сум бүгд засмал замаар холбогдсон. Энэ жил дотоодын аялал жуулчлал Сэлэнгэ аймаг руу эрчимтэй чиглэжээ. Аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж  “Бид хүний гараар бүтсэн нарсан ойдоо цамхаг байгуулсан. Энэ цамхаг Монгол орны аяллын нэг маршрут болон дотоодын аялагчдыг ихээр татдаг. Мөн энэ жил хувийн хэвшлээ дэмжиж Сайханы хөтөл дээр дүүжин гүүр бий болгосон нь олон арван аялагчдыг татсан нэг ажил болоод байна. Цаашид байгалийн өгөгдөл дээрээ тулгуурлан зуны улирал гэлтгүй өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх төлөвлөгөөтэй байна. Жилийн дөрвөн улиралд тохирсон аяллын хөтөлбөр бий болгох, үүнд аяллын баазуудаа ажиллах суурь нөхцөлийг бүрдүүлэхээр зорьж байна. Аялагчдын урсгалыг татах нь худалдаа эрхлэгчид, зочид буудал, амралтын газар зэрэгт эдийн засгийн эргэлтэд үр нөлөөтэй гэж харж байна” гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 20. ДАВАА ГАРАГ. № 231 (7216)

 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17