Ургацын дээжээ бэлдсэн тариаланч cэлэнгэчүүд

2023-11-20
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Н.ЖАРГАЛМАА

 

Монгол орны тариалангийн өлгий нутаг Сэлэнгэ аймаг нээлттэй хаалганы өдрөөр нутгийн тариаланч иргэд өөрсдийн бараа бүтээгдэхүүнийг худалдаалж байлаа. Иргэд тариаланч, ногоочин, зөгийчид өөрсдийн бүтээгдэхүүнийг танилцуулж сурталчилж байсан юм. Тэдний дотроос Сүхбаатар хотод Органик зөгийн балын үйл ажиллагаа явуулдаг “Мөнхцовдон” хоршооны дарга Д.Ариунаатай ярилцаж тэдний бүтээгдэхүүний талаар ярилцлаа.

Тэрбээр “Сэлэнгэ аймгаа сурталчилах гурван хоногийн үйл ажиллагаанд хоршоогоо төлөөлөн оролцож байна. Манай хоршоо нь 2012 онд байгуулагдсан. Адра олон улсын байгууллагын органик хөдөө аж ахуйн түншлэл төсөлд хамрагдаж, хамтын болон хөндлөнгийн баталгаажуулалтын байгуулгуудаар баталгаажсан. Ингэснээр ХХААХҮЯ-ны цахим мэдээллийн санд бүртгэгдэж Органик бүтээгдэхүүн мөн гэсэн баталгаатай болсон. Зөгий аж ахуйн бол Сэлэнгэ аймгийн хүрээнд өргөн тархсан. Тэр дундаас манай бүтээгдэхүүний онцлог бол энэ Органик цэвэр байгалийн гаралтай. Өөрөөр хэлбэл, бид зуны дэлгэр цагт зөгийгөө байгалийн цэцгээр балжуулдаг. Жил бүрийн онцлогоос хамаараад цэцэг ургамлуудын гаралт өөр өөр байдаг. Энэ бүрт аймаг сумын байгууллагуудтай хамтрач судалгаа хийсний дараа зөгийгөө тухайн бүс нутагт тараадаг. Зах зээлийн хувьд бусад зөгийн балнаас харьцангуй өндөр дүнтэй байх магадлалтай. Гэвч энд мэдээж цэвэр органик гэх агуулга явагдаж байгаа. Хүн бүр өөрийн хэрэглээндээ тохирсон хүнсийг сонгон хэрэглэдэг болсон. Тиймдээ ч манай хоршоо 11 жилийн хугацаанд тогтвортой үнэнч хэрэглэгчидтэй болж чадсан. Савалгааны хувьд том дунд гээд олон төрлөөр гарч байгаа” гэлээ. Мэдээж зөгийн аж ахуй тэр дундаа таримал бус байгальд ургасан цэцэгнээс балжуулна гэдэг бол асар их хөдөлмөр билээ. Өдөрлөгийн хүрээнд хүрэлцэн ирсэн оролцсон аж ахуйн эрхлэгчид маань бүгд өөр өөр гэсийн онцлог шинж чанартай, баялаг бүтээгдэхүүнүүдтэй байсан юм. Сэлэнгэ нутгийн баялаг үр шимтэй газар нутаг, тааламжит сайхан цаг агаар нь өрх бүрийг тариаланч ногоочин болгожээ гэж бодоход хүргэв.

Сэлэнгэ нутгийн ард түмэн ажилч, хичээнгүй, хөдөлмөрч гэдгийг үзэсгэлэнд ирсэн хүн бүхэн шагшин магтаж байв. Тариалан ногооноос гадна модон урлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд ч мөн өөрсдийн бүтээгдэхүүнээ танилцуулж байсан юм. Тэд уран сийлбэр, гэрийн тавилга ширээ сандалны  модыг өөрсдийн талбайд ургуулан хэрэглэдэг. Модны нахианаас эхлээд таны гэрт үзэмж нэмэх удаан эдэлгээт модон тавилгуудыг Сэлэнгийн урчууд үйлдвэрлэж байна. Суран гоёл зүүсгэл нь эртний түүхээс улбаатай. Түүхэн уламжлал Монгол ахуйн соёлоо авч яваа хүмүүст өар өарсдийн бүтээлээ дэлгэн байсан юм.

Өнгө алаглуулан өрсөн дарсан ногоо, алаг салат, халиар зэргийг жавхлант сумын өрхийн аж ахуй эрхлэгч М.Орхонтуяа эгчийн гэр бүлийнхэн жилийн дөрвөн улиралд хийж бэлтгэдэг.

Одоогоор 10 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн бэлтгэж гаргадаг. Үүнээс дарсан өргөст хэмх нь жил дунджаар 8000 шилийн худалдаалдаг гэв. Тэдний зүгээс алаг салат, даршилсан ногоо зэрэг бусад бүтээгдэхүүнийг тариалсан ногоогоо зооринд хадгалж цаг тухай бүрд нь шинээр бэлтгэн худалдаалдаг гэж байв. Аймаг сумын Засаг дарга, холбогдох албан тушаалтнуудын зүгээс тариаланч ногоочиддоо зориулсан олон төрлийн төсөлт хөтөлбөрүүдэд хамруулах, мэдээллээр хангах зэргээр үргэлж уялдаа холбоотой ажилладагт өрхийн аж ахуй эрхлэгчид ард олон сэтгэл хангалуун байдаг. Ногоо тариалан хураалтын их ажлыг гэр бүлээрээ хүүхдүүд хамжилцдаг хэмээн инээмсэглэж байсан юм. Хүүхдүүдийн хичээлийн амралт бол ногоо, тариа хураалтын цаг бөгөөд огт цааргалалгүй ээж аавдаа тусалдаг мундаг багачууд сэлэнгэ нутагт өсөж торниж байгаа ажээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 20. ДАВАА ГАРАГ. № 231 (7216)

 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17