Н.Лхагвадорж: Дэд бүтцийн асуудлаа шийдэж, орон сууцжуулах хөтөлбөрийг эрчимжүүллээ

2023-11-20
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

П.АМГАЛАНБАЯР

 

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н. Лхагвадоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Засгийн газраас хэрэгжүүлж буй “Хөдөөгийн сэргэлт”  бодлогын хүрээнд “Нээлттэй Сэлэнгэ" арга хэмжээг Улаанбаатар хотноо зохион байгууллаа.   “Нээлттэй Сэлэнгэ” арга хэмжээ маань хэр амжилттай болов?

-Засгийн газар “Хөдөөгийн сэргэлт”-ийн бодлогын хүрээнд орон нутагт хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг татах боломжийг өсгөх чиглэлд  дунд, урт хугацааны  үйл ажиллагааг зохион байгуулж байна. Үүний нэг нь "Нээлттэй Сэлэнгэ" арга хэмжээ юм.  Энэ жилийнх нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй боллоо. Уг арга хэмжээний хүрээнд хэд хэдэн томоохон, үр дүн ач холбогдол бүхий уулзалт, үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан. Тухайлбал, арваннэгдүгээр сарын 10-нд орон нутагтаа бизнес эрхэлж байгаа нутгийн зөвлөлийнхөн болон Сэлэнгэ аймагт хамаарал бүхий 250 хүний томоохон чуулга уулзалт болсон. Мөн арваннэгдүгээр сарын 16-нд Сэлэнгэ аймагтай холбоотой Улаанбаатар хотод бизнес эрхлэгчид болон манай аймагт бизнес эрхлэх сонирхолтой хүмүүсийн дунд чуулга уулзалт зохион байгууллаа. Түүнчлэн Сэлэнгэ аймагт үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг “Монгол бөхийн өргөө”-нд зохион байгуулж, Үндэсний бөхийн барилдаанаар өндөрлүүллээ.

"Нээлттэй Сэлэнгэ" чуулга уулзалтын үеэр Сэлэнгэ аймагт тав тухтай амьдарч, ажиллаж хөдөлмөрлөх боломж, нөхцлийг талаар танилцуулсан. Сэлэнгэ аймаг бол улсдаа татвар төлдөг зургаан аймгийн нэг. Манай аймаг онцлог давуу тал ихтэй. Эрүүл хөрс, уул ус, байгалийн үзэсгэлэнт газрууд гээд хүн амьдрахад таатай орчин нөхцөл бүрдсэн газар.

Бид “ Хөдөөгийн сэргэлт”-ийн хүрээнд ямар ажил зохион байгуулж, ажиллах вэ гэдгээ эрэлхийлэх нь чухал. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум үйлдвэрлэл, аж ахуй, орон сууц хөгжихгүй өдий хүрсэн нь бодлогын алдаа байсан. Өнгөрсөн хугацаанд аймгийн төвийн дулааны цахилгаан станцын үйл ажиллагааг  хүндрэлтэй байв.  Миний бие 2021 онд Засаг даргаар томилогдсоноос хойш ямар ч байсан аймгаа дулааны доголдолгүй болгож чадсан. Үүний үр дүнд ААН, байгууллагууд тогтвортой дулааны хэрэгцээгээр хангагдаж, тав тухтай амьдрах боломж бүрдээд байна. Дулааны цахилгаан станц барих ажлаа энэ намар эхлүүлж шавыг нь тавьсан. Бүтээн байгуулалтын ажил 2024 оны дөрөвдүгээр сараас эхэлнэ. Мөн дулааны цахилгаан станцын ажилтайгаа уялдуулаад аймгийн төвд 1000 айлын орон сууц барьж ашиглалтад оруулах ажил эхлээд явж байна. Энэ оны эцэс гэхэд 77 айлын орон сууц ашиглалтад ороход бэлэн болсон. Цаашдаа үргэлжлээд орон сууцжуулах төсөл маань хэрэгжээд явна.

-Мэдээж орон нутагт иргэд шилжин очиж ая тухтай амьдрахад нөлөөлөх нэг хүчин зүйл бол орон сууц. Иргэдийг орон сууцанд ямар нөхцөлтэйгөөр хамруулж байна вэ?

-Өнгөрсөн хугацаанд манай аймагт халаалт, дулааны асуудлаас үүдэн төдийлөн бүтээн байгуулалтын ажил хийгээгүй. Харин одоо дэд бүтцийн асуудал жигдэрч байгаа учраас орон сууц их баригдаж байна.  Засгийн газраас  орон нутагт 100 ам.метр квадратаас дээш талбай бүхий орон сууцыг ипотекийн зээлээр  авах боломж олгосон. Үүний дагуу иргэд ипотекийн зээлд хамрагдаад орон сууц худалдан авах боломжтой. Мөн "Сүлд" хотхоныг барьж буй компанийн зүгээс таван хувийн хүүгүй лизингээр олгож эхэлсэн. Одоо баригдаж байгаа 600 айлын орон сууцыг арилжааны банкуудтай хамтран ипотекийн зээлээр иргэдэд олгоно. Мөн 400 га газрыг шинээр төлөвлөж 5000 айлын орон сууц барих бүтээн байгуулалтын ажил төлөвлөж байгаа. Нарсан ойн гайхамшиг, хүчил төрөгчбүхий Сэлэнгэ аймагтаа хүмүүсийг урьж, томоохон бүтээн байгуулалтын ажлын төлөвлөлтөө гаргаад ажиллаж байна.

-Танай аймаг олон сумтай аймгийн нэг. Хөдөөгийн сэргэлтийн хүрээнд сумдынхаа хөгжилд чиглэсэн ямар ажил хийж байна вэ?

-Ямар үндэслэлээр тухайн сум анх байгуулагдсан бэ. Цаашид тухайн сумд ямар бизнес эрхлэх боломжтой талаар судалгаа хийж ажиллаж байна. Тухайлбал, Түшиг суманд 400 сая тонн нөөцтэй томоохон нүүрсний уурхайн ажил эхэлж байна. Зөвхөн уурхайд ажиллах 400 хүний ажлын байр бий болж байна. Мөн уурхайн бусад үйл ажиллагаанд оролцох 1000 ажлын бий болох боломжтой. Энэ нь Шарын голын уурхайгаас их хэмжээтэй нөөцтэй уурхайн ажил эхэлсэн учраас төлөвлөлтөө сайн хийх хэрэгтэй. Мөн Цагааннуур сум руу  төмөр зам татаж нүүрсээ тээвэрлэхээр төлөвлөөд ажиллаж байна. Төмөр зам дагаад мөн ажил байр бий болно гэсэн үг.  Мөн аялал жуулчлалын хүрээнд Сайханы хөтөлийн дүүжин гүүр тавьсанаас хойш 150-аад мянган хүн зөвхөн энэ бүтээн байгууллалтыг зорьж ирсэн. Энэ чиглэлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломжтой. Мөн бусад сумдынхаа инженерийн шугам сүлжээний асуудлыг шийдэх тал дээр ажиллаж байна. Үүний хүрээнд сумын Засаг дарга, ИТХ-ын дарга нар "Нээлттэй Сэлэнгэ”  арга хэмжээнд оролцлоо. "Нээлттэй Сэлэнгэ" арга хэмжээг сум сумандаа зохион байгуулж хөрөнгө оруулагчдыг татах ажлыг хийнэ. Ер нь хөгжлийн явцад манай монголчуудад байдаг дутагдалтай зүйл нь нутгархах хандлага. Бид энэ үзлээсээ салж, томоохон хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийг татах хэрэгтэй. Ер нь  бид Монгол Улсын иргэн гэдгээр хандахгүй бол хөгжил хол харагдана. Үүнийг бодлогын хувьд анхаарах ёстой. Мөн аль болох хоршоо, баг, нөхөрлөл болж ажиллахгүй бол манай улсын хүнсний салбар ч гэсэн хүнд байдалд орсон.

-Монгол  Улсын газар тариалангийн томоохон бүс нутгийн нэг бол яах аргагүй Сэлэнгэ аймаг. Дээр дурьдсанчлан энэ салбарын хөгжилд ямар бодлого баримталж байна?

-Монгол Улсын үр тарианы 50 хувийг манай аймаг дангаараа хангадаг. Ургацын хувьд улсаас өгсөн үүрэг даалгавраа хангалттай биелүүлээд явж байна. Цаашдаа  энэ хандлагыг өөрчлөх шаардлагатай. Газар төрийн өмч. Бид нийгмийн хариуцлагатай болох шаардлагатай.  Зөвхөн дотоодын хэрэгцээгээ хангах бус экспортод хүнсний ногоогоо гаргах хэрэгтэй. Ингэхийн тулд нэг га талбайгаас  авах ургацын хэмжээгээ нэмэгдүүлэх нь чухал. Тухайлбал, газар тариалангийн чиглэлээр бизнес эрхэлдэг тухайн компанид үүрэг чиглэл өгч 1000 га талбайтай бол  дотоодын нийлүүлэх ургацын хэмжэг нь тодорхойлж, үлдсэнг нь экспортод гаргах боломж бүрдвэл хөдөө аж ахуйн салбарт орох орлого өсөх боломжтой. Ингэснээр экспортын асуудал яригдана. Үүнийг дэмжиж өгөх хэрэгтэй. Энэ хүрээнд сум бүрээ төрөлжүүлж, нийлүүлэлтийн ажлыг хийх нь зөв. Сум бүр дуртай ногоогоо тарихгүйгээр төрөлжүүлээд явбал илүү ашигтай. Тиймээс цаашдаа төрөлжүүлээд хадгалах зоорь бэлдчихвэл Монгол улсын хэмжээнд хүнсний ногоог хангах боломж манай аймагт бий. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд зөв зохион байгуулалт чухал. Тухайлбал, тариаланч, худалдан авагч, баглаа сав боодлын үйлдвэр гээд тодорхой шат дамжлагаар хийх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл нэг хүн олон ачаа үүрэх биш хамтын ажиллагаа чухал. Бусад орны хүнс үйлдвэрлэгчид шат шатанд тодорхой нэг ажлын чиг үүрэгтэй байдаг.

-Сэлэнгэ аймаг хэдэн хүн хүлээж авах боломжтой вэ?

 -Монгол Улсын Засгийн газраас 21 мянган хүн хүлээж авах боломжтой гэж тооцоолсон. Одоогоор арван мянган хүн амтай манай аймаг гурван том хот байдаг. Тиймээс гурван хотоо бүсчилж хөгжүүлэх зорилготой ажиллаж байна. Тухайлбал, Сүхбаатар сум 100 мянган хүний даацтай хот болох ёстой. Харин Мандал сум 100-150 мянган хүн хүлээж авах хүчин чадалтай хот болох ёстой. Одоогоор 30-аад мянган хүн амьдарч байна. Дараагийн хотыг Хөтөл гэж харж байгаа.

-Монгол Улсын 2024 оны төсвийн хэлэлцлээ. Ирэх жил ямар бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөж байна?

-Монгол Улсынхаа хүнсийг хангаж байгаа 23 сумтай манай аймагт гурван сумтай Дархан-Уул  аймгаас 100 тэрбумаар бага төсөв тавьсан. Тэгсэн мөртлөө хөгжил ярих гээд байдаг.  Өнөөдөр дотоодынхоо хүнсийг хангаж байгаа  аймагт  томоохон хөрөнгө оруулалт  хийгээд  гараас гаргачих юм бол Монгол Улсынхаа дотоодын  хэрэгцээг хангах  бүрэн боломжтой. Гол хүнсний хангамж явж байгаа аймаг дээр  төсөв бага тавьж байгаад харамсаж байна.  Манай аймгийн төсөв дээр нэмээд 100-200 тэрбум  тавьсан бол бүх сумынхаа дэд бүтцийн асуудлыг шийдээд хүмүүсийн  амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэх боломж  бидэнд байгаа.  Засгийн газраас орон нутаг руу  хүн амаа төвлөрүүлэх  бодлого баримталж байгаа. Улаанбаатараас массыг татах боломжтой газар бол Дархан, Сэлэнгийн бүс нутаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 20. ДАВАА ГАРАГ. № 231 (7216)

 

Янжинлхамын хишигт найрагч А.Лхагва

Монголын яруу найргийн шилдэг бүтээл шалгаруулах “Болор цом” наадам У

2 цаг 33 мин
Ч.Баттогтох: Вакцины тухай худал мэдээлэл тараах нь монгол хүний эрүүл мэндийн эсрэг хийж буй гэмт хэрэг

ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын нас баралтаар дэлхи

2 цаг 33 мин
Дайны хөлд эрх нь зөрчигдөж байгаа Орос дахь монгол угсаатнууд

2022.09.20. Батожабын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн шийдвэрийг Оросын Засгийн газраа

2 цаг 33 мин
С.Амарсайхан: “Шинэ хоршоо” хөдөлгөөний үйл ажиллагааг үр дүнгээ өгч байгаа

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

2 цаг 33 мин
Л.Төр-Од: Эрх чөлөөт эдийн засаг, эрх тэгш нээлттэй нийгэм, иргэн төвтэй засаг төрийн экосфер орчинг Монгол Улсдаа бүрдүүлэх нэн шаардлагатай

Эдийн засагч-эрх зүйч, МҮХАҮТ-ын XXI ба XXII Их хурлаас Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчид нэр дэвшигч Л.Төр-Од. 

2 цаг 33 мин
Э.Одбаяр сайдын Хяналт хэрэгжүүлэх газар “Мэргэжлийн хяналт”-ыг орлож чадах уу?

Одоо үгүй болсон Мэргэжлийн хяналтын байгууллагын үүх түүх бүр 1930-аад оноос эхэлдэг байна. Тодру

2 цаг 33 мин
Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

14 цаг 48 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

15 цаг 8 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

15 цаг 12 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

15 цаг 15 мин