П.Даваажаргал: Сэлэнгэ аймаг онцлог брэндээ нэгтгэсэн кластер төвтэй болох гэж буй нь хөгжлийн зөв шийдэл

2023-11-20
Нийтэлсэн: Админ
 8 мин унших

П.АМГАЛАНБАЯР

 

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа¬ урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар  ярилцаж, тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг  билээ. Энэ удаагийн зочноор МҮХАҮТ-ийн дэргэдэх  Бизнес академийн  чиглүүлэгч багш П.Даваажаргалыг урьж, ярилцлаа.

 

ААН-үүд хамтдаа эдийн засгаа тэлэх боломжтой

 

-"Сэлэнгийн ирээдүй-Тогтвортой ногоон хөгжлийн бодлого" хэлэлцүүлгийн хүрээнд тухайн хөтөлбөрүүд дээр бизнес, стратеги төлөвлөлтийн чиглэлээр зөвлөхөөр ажиллаж байна. Уг хэлэлцүүлэг нь үндсэн хоёр хэсэгтэй. Эхний удаа 250 гаруй төр, хувийн хэвшлийнхэн оролцсон  нээлттэй хэлэлцүүлгийг арваннэгдүгээр сарын 10-нд зохион байгуулсан. Ингэхдээ  Монгол Улсын “Алсын хараа 2050”, НҮБ-ын “Тогтвортой хөгжил”-ийн 17 зорилтын хүрээнд  Сэлэнгэ аймагт ямар ирээдүйн боломж байна, төрөөс ямар бодлого хэрэгжүүлж  байгаа талаар  ярилцсан. 

Газар тариалан,  эрчимжсэн мал аж ахуй,  тоног төхөөрөмж зэрэг чиглэлээр  үйл ажиллагаа явуулдаг компаниуд оролцсон. Мөн аймгийн татвар, эдийн засгийн орлогыг нэмэгдүүлж байгаа томоохон уул уурхай, үйлдвэрийн салбарын төлөөллүүд ч мөн хамрагдсан. Сэлэнгэ аймгийн тухайд газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй хурдтай хөгжиж байгаа нь хөгжлийн нэг томоохон гарц гэж хэлж болно. Мөн Сэлэнгэ аймгийн онцлог нэг зүйл нь хөрс. Үүн дээр нэг жишээ татаж үзье л дээ. Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулж байгаа нэг компани гэхэд Монголд ургаж байгаагүй ховор төрлийн  усан үзэм,  эрдэнэшиш зэрэг 100 гаруй төрлийн жимс,  ногоог тарьж байна. Усан үзмийг халуун оронд ургадаг гэж боддог.  Гэтэл Монголын хөрсөнд тарихаас гадна илүү шим тэжээлтэй, амттай ургаж буйгаараа онцлогтой. Мөн тус компани гадаадын  хөрөнгө   оруулалттай  учраас  бусад улсаас бид  шинэ мэдлэг, технологийг суралцах боломж давхар гарч ирж байна гэсэн үг.  Мөн усан үзмээ Солонгос улс  руу экспортод гаргаж эхэлж байгаа нь том давуу талтай. Сэлэнгэ аймгийн хувьд энэ мэтчилэн онцлог зүйл байгаа учраас үүнийгээ хэрхэн  бодлогын түвшинд  зөв тусгах вэ гэдгийг  харж,  кластер буюу нэгдсэн цогц төвтэй болох гэж буй маш зөв шийдэл гэж харж байгаа. Учир нь компаниуд дангаараа газар тариалан тариалаад амжилт олоогүй.  Яагаад гэвэл экспортын хэмжээ их  байх шаардлагатай. Нэг компаниас гаргаж байгаа хүнсний бүтээгдэхүүний тоон хэмжээ бага байгаа учраас  компаниуд  нэгдсэн кластер төв байгуулаад, экспортод  гаргавал  илүү давуу талтай. Үүнийгээ дагаад олон боломж бий болох юм. Яагаад гэвэл Сэлэнгэ аймагт  боомтууд байгаа учраас боомтоор  хүнсний бүтээгдэхүүнээ экспортлох  бодлогыг дэмжих боломжтой гэж харсан.  Тиймээс  эдийн засгаа өргөжүүлэх  хамгийн том боломж бол газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй, аялал жуулчлалын кластер  буюу нэгдсэн цогц төв байгуулах  юм. Үүнийг Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газар  урт  хугацааны бодлого, төлөвлөгөөндөө тусгаж, шат дараатай ажлыг  хийхээр  ажиллаж байна.

Чуулга, уулзалтын үеэр Сэлэнгэ аймагт  үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүд болон аймгийн гаралтай Улаанбаатар хотод  бизнес эрхэлж байгаа компаниуд ч гэсэн кластер төв байгуулах зорилготой байгаа гэдгээ хэлж байсан. Нэгдсэн цогц төвтэй болсноор Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулж байгаа нийт  ААН-үүд нэгдсэн нэг бодлоготой байж,  өгөөжөө тэнцүү хуваах зарчмаар   хамтдаа эдийн засгаа тэлэх боломжтой.  Тиймээс цаашдаа аймгийн зүгээс бодлогоо гаргаад,   төлөвлөгөөндөө сайн тусгаж, кластер төв байгуулахтай холбоотой дүрэм журмаа хийх шаардлагатай гэсэн үг.

Сэлэнгэ аймгийн дэд бүтэц сайжирч, 50 мкв-ийн цахилгаан  станц байгуулагдаж байна байгаа нь хөгжлийн хоёр дахь том боломж гэж хэлж болно. Мөн төмөр зам, боомтууд шинээр гарч ирж байна. Үүнийгээ дагаад  нийслэлээс болон бусад аймгаас иргэд Сэлэнгэ аймагт суурьших боломж нээлттэй  байна гэсэн үг. Иргэд суурьшиж амьдрахад гол чухал хүчин зүйлийн нэг бол сургууль цэцэрлэгийн асуудал. Үүнийг дагаад Сэлэнгэ аймагт хангалттай сургууль цэцэрлэг, орон сууц бий болж байна.  Орон нутагт орон сууцанд хамрагдахаас эхлээд олон хөнгөлөлтийг авах боломж бүрдсэн. Тиймээс  заавал  нийслэлд давхар суурьших биш Сэлэнгэ аймагт ч гэсэн амьдрах боломж илүү  нээлттэй  байгаа нь харагдсан. “Шинэ сэргэлтийн бодлого”, “Алсын хараа 2050”, Тогтвортой хөгжлийн 17 зорилт  төрөөс хэрэгжиж байна. Энэ хүрээнд Сэлэнгэ аймаг юун дээр илүү сайн  ажиллаад байна. Цаашдаа юун дээр анхаарах  ёстой вэ гэдгийг “Нээлттэй Сэлэнгэ” арга хэмжээний үеэр ярилцсан. Тухайлбал, эдийн засаг, бүс нутгийн хөгжил, ногоон хөгжлийн салбарын бизнесийг дэмжиж ажиллах хэрэгтэй. Ялангуяа  хөдөөгийн  сэргэлтийг дэмжиж ажиллах нь чухал гэдгийг  ярьсан.

 

 “SELENGE” гэдэг  үг нь Тогтвортой ногоон  хөгжлийг агуулж байна

 

-Англиар Сэлэнгэ гэдэг долоон үсгээр хэрхэн шинэлэг санаа гаргаж ирж болох вэ гэдгийг аймгийнхантай ярилцаж гаргасан. Өөрөөр хэлбэл,  “SELENGE” гэдэг  үг нь Тогтвортой ногоон  хөгжлийг агуулж байна гэж харсан.  Тухайлбал, “S” буюу  “Sustainable”. Энэ нь тогтвортой ногоон хөгжлөөс яаж Сэлэнгэ аймгийг хөгжүүлж болох вэ гэдэг агуулга гарч ирж байгаа юм. Хоёрдугаарт, “Е” буюу “Eko”. Агро эко систем,  агро аялал жуулчлал, агро газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйг хамтатгаж хөгжүүлэх боломжтой гэсэн санаа. Үүн дээр агро эко аялал гэдэг зүйлийг хөгжүүлэх нь чухал. Гадаадын болон дотоодын аялагчид зөвхөн байгаль биш Сэлэнгэ аймагт аялахдаа мал, аж ахуй,газар тариалан дээр очоод өөрсдөө тарьж үзэх, эко гэдгийг нь харах мэдрэх, бодит  мэдрэмжийг төрүүлсэн аялал жуулчлалыг хөгжүүлбэл бусад аймгаас давуу талтай  болж байгаа.

Гуравдугаарт, “L” гэдэг нь бусад аймгуудаасаа давуу талаараа манлайлж ажиллах шинэ бодлогуудыг гаргаж ирэх боломжтой гэж харж байгаа. Дөрөвдүгээрт, “E” буюу “Еducation”.  Ямар нэг зүйлийг  шинэ технологийг суралцахын тулд  боловсрол чухал. Хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Шинэ хандлагуудыг бий болгож, боловсролтой, эрүүл идэвхтэй иргэнийг бий болгох, татан оруулцах нь чухал. 

Дөрөвдүгээрт, “N” буюу “Natural”.  Үүгээр органик байдлыг тодотгосон. Сэлэнгэ аймаг газар тариалангийн бүтээгдэхүүн тарьж ургуулах боломжтой, давуу талтай газар. БНХАУ-тай  харьцуулаад үзье л дээ. Хятад улсын хувьд хөрс нь бохирдолтой учраас хэдий органик бүтээгдэхүүн  ургуулъя гэсэн ч боломж нь бага.  Харин Монгол Улсын  хөрс нь эрүүл  байгаа учраас органик бүтээгдэхүүн тарих боломж байна гэсэн үг.  Харин  тулгамдаж буй нэг асуудал нь ургамлын шим тэжээл нь багассан. Тиймээс тухайн хөрсөө хэрхэн дахин сэргээж газар тариалангаа хөгжүүлэх вэ гэдэг дээр анхаарах хэрэгтэй. Усалгааны  систем ч гэсэн чухал.

Тавдугаарт, “G” буюу  “Green technology” . Үүн дээр цэвэр эрчим хүч гэдэг зүйл гарч ирнэ. Мөн  биотехнологийн зүйлсүүдийг хэр ашиглаж байна, органик фермерүүд хэр бий болж байна гээд олон зүйл хөндөгдөнө.  Нэг өнгө аясаараа байгаад байж болохгүй. Хүлэмжийг сайн дэмжих хэрэгтэй. Усан дуслын системүүд байх ёстой.  Усжуулалтын менежмент гэдэг зүйлийг сайн гаргаж ирэх хэрэгтэй. Дрон, дижитал мэдрэгч зэрэг системийг бий болгох нь чухал.  Мөн судалгааны төвүүдийг байгуулах  хэрэгтэй.  Учир нь газар тариалан, аялал жуулчлал бол улирлын чанартай бизнес.  Тиймээс улирлын шинж чанарыг багасгах тал дээр судалгаа хийх хэрэгтэй.  Сэлэнгэ аймагт  хүрээлэн байгаа.  Судалгааны том институц байгуулах, байгаагаа сайжруулах тал дээр анхаарах  нь чухал.

Зургадугаарт, “Е” буюу эдийн  засаг  гэж тодорхойлсон. Дэд бүтцүүд сайжирч байна.  Томоохон төслүүд хөрөнгө оруулалтын чиглэлээр  хийж байна. Иргэдийг  татах гэдэг  зүйл өөрөө  эдийн засгийн томоохон давуу талыг болж байгаа.  Өнөөдөр Сэлэнгэ аймаг улсад  зургадугаарт жагсаж байгаа  бол нэгт жагсахын төлөө  эдийн засгийн хөгжил дэд бүтцээ сайжруулах нь чухал.   Тэгэж байж иргэд суурьшиж Сэлэнгэ аймаг руу татагдана. Нөгөө талаасаа  эдийн засгийн хамгийн том нөөц  байгалийн нөөц. Тиймээс дээр хэлсэнчлэн кластер төвийг  бий болгож хөгжүүлэх хэрэгтэй.

 

Аймаг бүр өөрийн гэсэн ялгарах брэндээ бий болгох хэрэгтэй

 

-Би менежмент стратегийн чиглэлээр 15 жил ажиллаж байна. Цогцоор аливаа зүйлийг хэрхэн харж,  бодлоготой  яаж уялдуулах вэ гэдэг дээр зөвөлгөө өгдөг. Аймаг бүр өөр өөрсдийн ялгаралыг бодлогын түвшинд гаргаж, төлөвлөгөөндөө тусгаад, хөгжүүлж чадвал 21 аймаг зэрэг хөгжих боломжтой. Жишээ нь,  Сэлэнгэ аймаг  нэгдсэн кластераар  дамжуулж экспортоор брэнд бүтээгдэхүүнээ  гаргаж байна гэдэг  нь нэг том ялгарал байж болох юм. Олон улсад ч гэсэн бүх мужууд ялгаатай. Зарим  нь газар тариалан, аялал жуулчал гээд хоорондоо ялгаатай  брэнд бүтээгдэхүүнтэй байдаг. Тиймээс  олон улсаас судлаад аймагтаа судалгаа шинжилгээ хийж, ямар ялгарлаар гарч ирэх боломжтой вэ гэдгээ харах нь чухал.  Бид тэр аймагт тийм зүйл байдаг даа гэж мэддэг хэрнээ  ялгарал нь тодорхой гарч ирээгүй байдаг. Тиймээс аймаг бүр өөрийн гэсэн ялгарах брэндээ бий болгох хэрэгтэй. Тухайн байгууллага, аймгууд  богино, дунд, урт хугацааны   төлөвлөгөөгөө  боловсруулах  нь чухал. Ялангуяа урт  хугацааны төлөвлөгөөгөө гаргаад ирвэл дунд, богино хугацааны төлөвлөгөө гаргахад амархан. Үүнд чиглэсэн бодлогоо сайн гаргаад өгөх хэрэгтэй. Бүгд бодлоготой мөртлөө ерөнхий гаргадаг. Тиймээс аймгийнхаа  хөгжил,  ондоошил,  брэндтэй уялдуулаад урт хугацааны төлөвлөгөө гаргавал амжилттай явах боломжтой. Мөн эрсдлийн төлөвлөгөөг давхар гаргах хэрэгтэй. Урт хугацааны төлөвлөгөө гаргаж байгаа бол  ямар эрсдэл гарах  боломжтой вэ, гэнэтийн зүйл гарч ирэхэд хэрхэн хөрвөх чадвартай байх вэ гэдгийг тодорхойлох нь чухал. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 20. ДАВАА ГАРАГ. № 231 (7216)

 

Янжинлхамын хишигт найрагч А.Лхагва

Монголын яруу найргийн шилдэг бүтээл шалгаруулах “Болор цом” наадам У

2 цаг 26 мин
Ч.Баттогтох: Вакцины тухай худал мэдээлэл тараах нь монгол хүний эрүүл мэндийн эсрэг хийж буй гэмт хэрэг

ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын нас баралтаар дэлхи

2 цаг 26 мин
Дайны хөлд эрх нь зөрчигдөж байгаа Орос дахь монгол угсаатнууд

2022.09.20. Батожабын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн шийдвэрийг Оросын Засгийн газраа

2 цаг 26 мин
С.Амарсайхан: “Шинэ хоршоо” хөдөлгөөний үйл ажиллагааг үр дүнгээ өгч байгаа

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

2 цаг 26 мин
Л.Төр-Од: Эрх чөлөөт эдийн засаг, эрх тэгш нээлттэй нийгэм, иргэн төвтэй засаг төрийн экосфер орчинг Монгол Улсдаа бүрдүүлэх нэн шаардлагатай

Эдийн засагч-эрх зүйч, МҮХАҮТ-ын XXI ба XXII Их хурлаас Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчид нэр дэвшигч Л.Төр-Од. 

2 цаг 26 мин
Э.Одбаяр сайдын Хяналт хэрэгжүүлэх газар “Мэргэжлийн хяналт”-ыг орлож чадах уу?

Одоо үгүй болсон Мэргэжлийн хяналтын байгууллагын үүх түүх бүр 1930-аад оноос эхэлдэг байна. Тодру

2 цаг 26 мин
Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

14 цаг 41 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

15 цаг 1 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

15 цаг 5 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

15 цаг 8 мин