О.Цогтгэрэл: “Эрдэнэс Тавантолгой”-д БЭТ байсан хүнийг шинжээчээр томилж болохгүй

2023-11-15
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Нүүрсний сонсголыг зохион байгуулах  Хянан шалгах түр хорооны хуралдаан өнөөдөр /11.15/ боллоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан Б.Ганхуягаас нүүрсний хулгайн асуудлыг тодруулах, мөн нүүрсний том хулгай гарах үед Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан албан тушаалтнуудад хилийн хориг тавих ёстой” гэлээ.  Ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл " Хянан шалгагчийг татах солих, шинжээч нэмэх хасах гэдэг асуудлаа хэр удаан ярих вэ.  Гэтэл түр хорооны хурал арванхоёрдугаар сарын 4-нд гээд товлочихсон, ердөө хоёр долоо хоногийн дараа болно.  Одоо томилогдож байгаа шинжээч,  хянан шалгагч нар сайн ажиллах боломж байна  уу. Энэ сонсгол 2023 он дотроо амжихааргүй боллоо гэдэг үндэслэлээр хойшлуулчих вий дээ. Хоёрдугаарт, нэг л их шинжээчийг халлаа, солилоо болох юм. Өчигдөр тавьчихаад өнөөдөр буцаан татлаа л гэх юм. Энэний цаана сонсголыг цаг хугацаанд нь явуулахгүй байх сонирхол яваад байгаа юм биш биз. Шинжээч томилохоор Сангийн яамнаас баахан хүмүүс оруулаад ирэх юм. Тухайлбал, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат нүүрсний будилаан гарч байхад “Эрдэнэс Тавантолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга байсан. Нүүрсний хулгайг хуулийнхан шалгаж эхэлсний дараа “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Засгийн газраас томилогдсон бүрэн эрхт төлөөлөгч болсон. Гэтэл одоо шинжээч хянан шалгагчаар санал болгож байгаа нь энэ бүгдийн цаана зарим асуудлыг улс төрийн зорилгоор ашиглах, заримыг нь хаацайлах нөхцөл бололцоо бүрдэх гээд байна. Шинжээч хянан шалгагч томилно гэдэг асуудлаа хардлага сэрдлэггүйгээр явуулах гарцыг хайх ёстой биш үү. Шинжээч, хянан шалгагчаа хаалттай тодруулдаг, Сангийн яамнаас хэдэн хүн тавьдаг. Сонсгол зохион байгуулах бүрэлдэхүүнд ашиг сонирхол орох юм бишүү. Хараат бусаар ажиллах шинжээч, хянан шалгагчийг оруулж ирье л дээ" гэв. 

Эх сурвалж:www.polit.mn 

 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17