Б.Жавхлан: Ирэх онд 4.9 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 692 шинэ төсөл эхэлнэ

2023-11-15
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН

Сангийн сайд Б.Жавхлан 2024 оны Төсвийн төсөл батлагдсантай холбоотойгоор мэдээлэл хийлээ.  Сайд Б.Жавхлан "Өнгөрсөн долоо хоногт 2024 оны улсын төсөв УИХ-аар батлагдлаа. Төрийн худалдан авах үйл ажиллагааны хуулийн дагуу тендерүүд зарлагдаад ирэх жилийн бүтээн байгуулалтын ажил эхэлж байна.

Ирэх онд 4.9 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 692 шинэ төсөл, арга хэмжээ эхэлнэ. Аймаг, сумын төсвийн ерөнхийлөн захирагч нар, төрийн худалдан авах газар, яамдаар дамжигдаж 692 тендер зарлагдана.

Эдгээрээс зам тээврийн салбарт 1.5 их наяд төгрөгийн 80 төсөл, боловсролын салбарт 977 тэрбум төгрөгийн 173, соёлын салбарт 153.7 тэрбум төгрөгийн 44, барилга, хот байгуулалтын салбарт 423.9 тэрбумын 59, эрчим хүчний салбарт 202.3 тэрбумын 35, эрүүл мэндийн салбарт 398.4 тэрбум төгрөгийн өртөг бүхий 78 төсөл, арга хэмжээ тус тус байна.

Ирэх жил хөгжил рүү чиглэсэн, баялаг бүтээгчдийг дэмжсэн, орон нутагт өрсөлдөх чадварыг нэмэгдүүлсэн нэлээдгүй бүтээн байгуулалтын ажлууд хийгдэнэ" хэмээн танилцууллаа.

Эх сурвалж:www.polit.mn 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17