Ш.Мөнгөншагай: Т.Мөнхбаярыг торгоод өнгөрсөн шүүхийн шийдвэр шударга бус байна

2023-11-15
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

П.АМГАЛАН

Салхитын мөнгөний орд болон шүүгч нарын авилгын тухай иргэн Ш.Мөнгөншагай  мэдээлэл хийлээ. Тэрбээр “Намайг Салхитын мөнгөний ордны гэх хэрэгт гол зохион байгуулагчаар оролцож, авилга өгсөн гэж үзсэн.  Салхитын мөнгөний ордтой холбоотой  шүүх хурал болсон. Шүүхээс намайг авилга өгсөн гэж үзэж гурван жилийн ял оноосон. Гэвч шүүхээс авилгал өгсөн хүн нь намайг гэж үзэж байгаа мөртлөө авилга авсан хүн нь байхгүй гэж шийдэгдсэн.

Саяхан хөдөлмөрийн баатар Т.Мөнхбаярын шүүх хурал болж түүнийг  дээр 27 сая төгрөгөөр торгосон.  Энэ бол шударга бус үйлдэл. Салхитын мөнгөний ордтой бүх холбоотой бүх ажлыг зохион байгуулсан хүн нь Т.Мөнхбаяр. Би энэ асуудлыг орхиж болох ч шударга бус зүйл хэвийн үргэлжлээд байж  болохгүй. Нийгэмд намайг шүүгч нарт авилга өгсөн. Нөгөө шүүгчид нь шоронд орсон. Авилгал өгсөн хүн нь бас шоронд орсон гэсэн ойлголт төрүүлсэн. Хэрэв тийм бол хэргийг шийдсэн хүн авилга авсан байж  таараа. Гэтэл ямар ч хамааралгүй Сонгинохайрхан дүүргийн шүүгч,  захиргааны хэргийн давж заалдах шатны шүүгчид ял оноосон. Хэрэг шийдээгүй  мөртлөө авилга авна гэдэг логикийн хувьд алдаатай. Энэ хугацаанд хонгил гэдгийг биеэрээ үзлээ.

 Тухайн үед Г.Занданшатар  ЗГХЭГ-ын дарга байсан. Ерөнхийлөгч Б.Баттулга Г.Занданшатарт “Наа ажлаа амжуулчихвал УИХ-ын дарга болгож өгье” гэсэн.  Хөдөлмөрийн баатар Т.Мөнхбаярыг  уурхайн захирлаар томилсон.

Мөн тэтгэврийн зээлийг бонд гаргаж тэглэсэн ч одоо хүртэл төлөгдөөгүй. Яагаад гэхээр бүгдээрээ  дээгүүр, доогуур хулгай хийсэн учраас  бондоо Салхитын  мөнгөний ордоос төлөх ёстой ч төлж чадаагүй.  2018  оны мэдээллээр  нэг тонн баяжмалыг  106 доллараар гаргаж байсан.  Миний авсан мэдээллээр 106 доллараар гэрээ хийж гаргаад 700 орчим доллараар цаана нь худалдаж авдаг.  Үүний зөрүү нь мөнгийг одоо хүртэл  эдгээр хүмүүс авч байгаа" гэв.

Эх сурвалж:www.polit.mn

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17