Ч.Мөнхтуяа: Иргэний нисэхийн салбарт 2030 он гэхэд 1419 боловсон хүчин бэлтгэх шаардлагатай байна

2023-11-13
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Пүрэвдашийн АМГАЛАНБАЯР

 

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн  талаар  ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ.  Энэ удаагийн зочноор ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяаг урьж ярилцлаа.

 

2024 онд Канад, Латви, Унгар, Испани улстай хэлэлцээр байгуулна

 

-Монгол Улс 42 улстай агаарын харилцааны хэлэлцээртэй байсан. Харин өнгөрсөн долоо хоногт 43 дахь улс буюу БНАЛАУ-тай агаарын харилцааны хэлэлцээр байгуулсан.

Мөн 2009 онд Европын холбоотой хэвтээ тэнхлэгийн хэлэлцээр байгуулснаар Европын холбоо болон Монгол Улсын нутаг дэвсгэрийн хооронд чөлөөтэй нислэг үйлдэх  эрх зүйн зохицуулалт үүсээд байна.

2023 онд хэд хэдэн томоохон хэлэлцээр байгуулснаар  агаарын тээврийн  орон зайгаа илүү тэлэх боломж бүрдсэн. Тухайлбал, наймдугаар сард Монгол Улсын Засгийн газар АНУ-тай хэлэлцээр байгуулснаар  тус улс руу  нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдсэн. Мөн Грек, Катар улстай “Агаарын харилцааны тухай хэлэлцээр” байгуулсан.

Түүнчлэн Сингапур улс, Вьетнам улстай байгуулсан агаарын хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулж нисэн очих цэг болон давтамж нэмэгдүүлэх Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулахаар ажиллаж байна. Мөн Монгол Улс, Кувейт Улсын Засгийн газар хооронд ирэх сард зохион байгуулагдах ICAN арга хэмжээний үеэр “Агаарын харилцааны тухай хэлэлцээр” байгуулахаар ажиллаж буй. 2024 онд Канад, Латви, Унгар, Испани, 2025 онд Итали, Австрали, Словени, Азербайжан улстай тус тус  шинээр хэлэлцээр байгуулахаар төлөвлөсөн. Ингэснээр Монгол Улсын агаарын тээврийн замыг илүү тэлэх боломж бүрдэх юм. Мөн Европ тивийн 21 улстай Засгийн Газар хоорондын хэлэлцээр байгуулж 41 цэг тохирсноос одоогоор зургаан цэгийг нь идэвхтэй ашиглаж байна. Ази тивийн 19 улстай Засгийн Газар хоорондын хэлэлцээр байгуулж 54 цэг тохирсноос одоогоор 17 цэгийг идэвхтэй ашиглаж буй.

 

“Ховд”, “Мөрөн”, “Чойбалсан”-г олон улсын статустай болгосноор агаарын тээврийн либералчлалыг бүрэн хэмжээнд хэрэгжүүлэх  боломж бүрдэнэ

 

- Монгол Улсад  хуваарьт нислэг үйлдэж буй таван агаарын тээвэрлэгчээс гурав нь Монгол Улсын нутаг дэвсгэрт идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.  Агаарын тээврийн МИАТ компанийн хувьд хоёр талын шууд нислэгээс гадна аялалын дугаар эзэмших зарчмаар 13 улстай нислэг хийх боломж бүрдсэн. Цар тахлын өмнөх үе буюу 2019 онд  Монгол Улсын агаарын тээврээр 1.6 сая зорчигч тээвэрлэж байсан бол энэ оны эхний арван сарын байдлаар 1.2 сая зорчигч тээвэрлээд байна. Мөн энэ хугацаанд агаарын  тээврээр зорчигчдын тоо 7.5 хувиар өссөн. Иргэний нисэхийн салбарын 2020 он хүртэлх бодлогын баримт бичгийг УИХ-аас 2013 онд батлуулан хэрэгжүүлсэн. Энэ  хүрээнд агаарын тээврийн либералчлалыг үе шаттайгаар хэрэгжүүлж 2024  гэхэд бүрэн либералчлалыг хэрэгжүүлсэн байхаар бодлогыг тодорхойлсон. Ийнхүү агаарын тээврийн либералчлалын бодлого 2022 оноос идэвхжиж, үүний үр дүнд  агаарын харилцаа өргөжсөн.  Тодруулбал, 2013-2023 он буюу сүүлийн арван жилийн хугацаанд нислэгийн чиглэл 114, нислэгийн тоо, нислэгийн давтамж 160, зорчигчийн  тоо 50  хувиар өссөн үзүүлэлттэй байна. Мөн агаарын тээвэрлэгчид томилгоо олгосон чиглэл 34 байсан нь 117 чиглэл болж нэмэгдсэн. Цаашдаа бид “Ховд”, “Мөрөн”, “Чойбалсан” нисэх онгоцны буудлыг  олон улсын статустай болгож, хүчин чадлыг сайжруулснаар  агаарын тээврийн либералчлалыг бүрэн хэмжээнд хэрэгжүүлэх  боломж бүрдэнэ гэж харж байгаа.

Монгол Улсад зочлох боломжтой ОХУ, БНХАУ-ын 130 орчим сая хүн бий. Монгол Улсын агаарын зайн хувьд агаарын харилцааны хэлэлцээр таван олон улсын нисэх буудлаас хэрэгжих  боломжтой. Гэвч агаарын зайн зохион байгуулалтын хувьд ОХУ, БНХАУ-тай  нислэг хийх,  агаарын  навигаци үйлчилгээний бүтэц бүрдсэн  нисэх буудлын дэд бүтцийг сайжруулах шаардлагатай байна. Олон улсын агаарын тээвэрлэгчдийн тухайд  2023  байдлаар  20 чиглэлд гадаадын 11 тээвэрлэгч хуваарьт нислэг үйлдсэн. 2022 онд арван чиглэлд нислэг үйлдэж байсан бол одоо 20-24  чиглэлд шууд нислэг үйлдэж байна.

Монгол Улсын  агаарын зайгаар дамжин өнгөрөх нислэгийн тоо  2019 онтой харьцуулахад 70 хувиар буурсан. Нислэгийн чиглэл 50 хувиар, давтамж 50 хувиар  өссөн. Агаарын багтаамж хязгааргүй болсон. Буулт, хөөрөлтийн тоо 2019 онтой харьцуулахад  2025 онд 35 хувиар өснө гэж харж байгаа.  Агаарын тээвэрлэгчдийн тоо нэмэгдэж өрсөлдөөн бий болсноор нислэгийн үнэ ойролцоогоор 15 хувиар буурах боломжтой.

 

“Хархорин” шинэ онгоцны буудлаа барьж, ашиглалтад оруулна

 

-Бид цаашдаа хэд хэдэн ажил хийхээр төлөвлөж байна. Тухайлбал, Иргэний  нисэхийн тухай  хуулиа шинэчлэн найруулсан. Энэ хүрээнд хяналт зохицуулалтын  чиг үүргийг, үйлдвэрлэл үйлчилгээний чиг үүргээс  тусгаарлаж нисэхийн салбарын томоохон  бүтцийн үйлчилгээг хэрэгжүүлнэ. Мөн 2030 он хүртэл шинээр нэн тэргүүнд 27 улстай  агаарын харилцааны  хэлэлцээр байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Мөн “Ховд”, “Мөрөн” “Чойбалсан”, “Гурвансайхан” нисэх онгоцны буудлыг хамгийн багадаа 4С, 4D ангиллын болгож хүчин чадлыг сайжруулна. Түүнчлэн “Хархорин” шинэ онгоцны буудлаа барьж, ашиглалтад оруулахаас гадна  “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг  сайжруулах ажлууд үе шаттайгаар хийнэ.

 

Хүний нөөц, хөрөнгө санхүүгийн хүндрэлтэй байдлаас үүдэн хүссэн чиглэлдээ  нисэх боломж бүрдэхгүй байна

 

-Агаарын тээврийн либералчлалын хүрээнд сүүлийн арван жил эрчимтэй өргөжиж, агаарын  тээвэрлэгчдийг олон чиглэлд томилсон. Гэвч тухайн чиглэлд шууд нислэг үйлдэх боломж бүрдэхгүй байгаад олон хүчин зүйл нөлөөлж байна. Нэгдүгээрт, цар тахал агаарын тээврийн хөгжлийг сааруулсан. Монгол Улсад агаарын тээврийн түлшний асуудал  байсан ч одоо үнэ харьцангуй тогтворжиж, агаарын тээвэрлэгчдийн зардал зохих хэмжээгээр  буурсан.

Хоёрдугаарт, агаарын тээвэрлэгчдэд тулгарч буй асуудлын нэг нь хүний нөөц. 2030 он хүртэл Монгол Улсын Иргэний нисэхийн салбарт хэрэгцээтэй, шинэ нисэх буудал ашиглалтад орох чөлөөт агаарын зай нэвтрүүлэх, таван олон улсын нисэх буудал шинээр ашиглаж эхлэхтэй холбоотой бидэнд хүний нөөцийн дутагдал тулгамдсан асуудал болж байна. Одоогийн байдлаар  Монгол Улсын Иргэний нисэхийн салбарт 2104 нисэхийн мэргэжлийн хүмүүс ажиллаж байгаа.  Орон нутгийн нэг нисэх буудалд 28-36 буюу нийт 131 хүн ажиллаж байна. Агаарын тээвэрлэгчдийн хувьд  нисгэгч, инженер техникийн ажилтнуудыг өөрсдийн зардлаар бэлтгэхэд асуудалтай. Шинэ төрлийн онгоц аваад ашиглахад нисгэгч, инженер техникийн ажилтан нь бэлэн байдаггүй. Үүнтэй холбоотой тусад нь хүний нөөцийн хөрөнгө оруулалт шаардлагатай болдог. ИНЕГ бол Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг. Тиймээс агентлагийн эрх зүйн  байдлын тухай хуулиараа салбарын хүний нөөцийн бодлогыг судалж хэрэгжүүлэх  үүрэгтэй. Одоогийн төсөөллөөр 2030 хүртэл багадаа 150 нисгэгч, инженер техникийн ажилтан 309 гаруй,  инженер 38,  тээвэр зохион байгуулалт газрын үйл ажиллагааны 277 буюу нийт 1419 боловсон хүчин хэрэгтэй байна. Бид нэг талаар либералчлал гээд агаарын тээврээ нээж байгаа боловч нөгөө талаар дотоодын агаарын тээвэрлэгчид хүний нөөц, хөрөнгө санхүүгийн хүндрэлтэй байдлаас болж хүссэн чиглэлдээ  нисэх боломж бүрдэхгүй байна.

Хоёрдугаарт,  Монгол Улс зөвхөн Улаанбаатар хотын нисэх онгоцны буудалд  зорчигчоо  хүлээж авдаг. Улаанбаатар, нөгөө улсын нийслэлийн хооронд гэхээр  зорчигч төдийлөн бүрдээгүй. Гэвч гадны 40 гаруй агаарын тээвэрлэгч Монгол Улсад нислэг хийхээр томилогдсон байгаа. Бусад улстай агаарын тээврийн агаарын харилцааны хэлэлцээний хүрээнд нислэгийн багтаамж, давтамж, нислэгийн чиглэл болон гадаадын улс орнууд  1-4 агаарын тээвэрлэгч томилдог. Гэвч эдгээр агаарын тээвэрлэгчид Монгол Улсад  нислэг хийх зах зээлийн боломж бүрдээгүй учраас  төдийлөн өсөхгүй байна.

Мөн цар тахал, Орос Уркаины нөхцөл байдалтай холбоотой манай  улсын агаарын замаар дамжин өнгөрөх нислэгийн тоо эрс буурсан. Европ талаас хязгаарлалтад  орсноор Монгол Улс, ОХУ-ын нутаг, дэвсгэр дээгүүр онгоц дамжин өнгөрөх нь 70 гаруй хувиар буурсан. 2019 онд 450 гаруй агаарын хөлөг Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр  дамжин өнгөрсөн. Харин энэ оны эхний арван сарын байдлаар дунджаар  101  онгоц  дамжин өнгөрч байна. Энэ хэмжээгээр манай салбарт оруулах хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны зардал хэвээр байгаа мөртлөө орлого багассан. Агаарын навигацийн хураамжаас хүний нөөц,  техник технологийн шинэчлэл  нисэхийн аюулгүй ажиллагааны хангалтыг санхүүлжүүлж ирсэн. Энэ  санхүүгийн дарамттай байгаа хэдий ч бид үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа. “Тээврийн долоо хоног” олон улсын форумын үеэр “Чөлөөт агаарын зай” олон улсын форумыг зохион байгуулсан. Энэ хүрээнд ОХУ, БНХАУ-тай  нийт 16 агаарын хаалгаар орж нэвтрэх,  агаарын хөлгийн тоог нэмэгдүүлэх, төлөвлөсөн нислэгээ Монгол Улсын агаарын зайгаар чөлөөтэй  уян хатан  хийх боломжийг эрэлхийлснээрээ онцлогтой юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 13. ДАВАА ГАРАГ. № 226, 227 (7211, 7212)

 

Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

26 мин
Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

1 цаг 32 мин
Янжинлхамын хишигт найрагч А.Лхагва

Монголын яруу найргийн шилдэг бүтээл шалгаруулах “Болор цом” наадам У

4 цаг 59 мин
Ч.Баттогтох: Вакцины тухай худал мэдээлэл тараах нь монгол хүний эрүүл мэндийн эсрэг хийж буй гэмт хэрэг

ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын нас баралтаар дэлхи

4 цаг 59 мин
Дайны хөлд эрх нь зөрчигдөж байгаа Орос дахь монгол угсаатнууд

2022.09.20. Батожабын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн шийдвэрийг Оросын Засгийн газраа

4 цаг 59 мин
С.Амарсайхан: “Шинэ хоршоо” хөдөлгөөний үйл ажиллагааг үр дүнгээ өгч байгаа

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

4 цаг 59 мин
Л.Төр-Од: Эрх чөлөөт эдийн засаг, эрх тэгш нээлттэй нийгэм, иргэн төвтэй засаг төрийн экосфер орчинг Монгол Улсдаа бүрдүүлэх нэн шаардлагатай

Эдийн засагч-эрх зүйч, МҮХАҮТ-ын XXI ба XXII Их хурлаас Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчид нэр дэвшигч Л.Төр-Од. 

4 цаг 59 мин
Э.Одбаяр сайдын Хяналт хэрэгжүүлэх газар “Мэргэжлийн хяналт”-ыг орлож чадах уу?

Одоо үгүй болсон Мэргэжлийн хяналтын байгууллагын үүх түүх бүр 1930-аад оноос эхэлдэг байна. Тодру

4 цаг 59 мин
Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

17 цаг 14 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

17 цаг 34 мин