П.АМГАЛАН
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /11.09/ эхэллээ. Хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
П.АМГАЛАН
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
-Эрүүгийн хуулийн асуудалд дээр та бүхнийг нийлээд нягталж үзсэн байх гэж найдаж байна. Сүүлийн үед хуулиудыг харахад манай залуучууд түргэдэх, дутуу харах зүйл анзаарагдаж байгаа.Ялангуяа Эрүүгийн хууль хүний хувь заяатай холбоотой учраас нарийн нягтлах хэрэгтэй. Би уг хууль дээр хоёр зүйл асууя. Айраг уугаад автомашин уусан тохиолдолд ял авах юм биш үү гээд гадуур яриа яваад байна. Энэ тал дээр тодруулж өгөөч. Хоёрдугаарт, тээврийн хэрэгсэл дотор моторт дугуй орох уу.
Эх сурвалж:www.polit.mn