Ш.Адьшаа: Мал аж ахуйн салбарт тогтолцооны өөрчлөлт хийх цаг болжээ

2023-11-09
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

П.АМГАЛАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /11.09/ эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар 2024 оны төсвийн төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийж байна.  Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Б.Пүрэвдорж,  Ш.Адьшаа нар байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:

-Өнөөдөр УИХ-ын улсын төсөв хэлэлцэж, улстөрчид сайхан зүйл ярьж байна.  Сүүлийн өдрүүдэд цаг агаарын  гамшигт үзэгдлээс  болж олон хүний амь нас эрсэдлээ. Түүний дотор эмэгтэйчүүд, хүүхдүүд амь насаа алдсанд гүнээ харамсаж байна.  Монгол Улсын голлох салбарын нэг  бол мал аж ахуй.  Гэвч 2024 оны төсөвт  мал аж ахуйн салбар,  тэр дундаа малчид, залуу малчдын эдийн засгийг дэмжсэн, хөдөө орон нутагт ажиллах нөхцлийг сайжруулах тал дээр анхаарсан нэг ч хөрөнгө мөнгө тавьсангүй.  Тиймээс үүнд бид дүгнэлт хийх цаг иржээ. Монгол Улс 70-80 сая малтай гэж сайрхаж ярьдаг мөртлөө мал маллах боловсон хүмүүс ховор болсон. УИХ-ын гишүүдийн 50  хувиас доошгүй нь орон нутгаас сонгогдсон гишүүд байгаа.   Тэд залуу малчид,   мал маллах  хүн ховордсон гэж ярьдаг мөртлөө  бодлого боловсоруулахдаа  энэ тал дээр чиглэсэн зүйл хийхгүй байна.  Өнөөдөр  орон нутагт мал маллаж байгаа малчдын ихэнх нь 50-иас дээш насны хүмүүс байна.

Тиймээс Монгол Улсын голлох салбарын нэг мал аж ахуй мөн юм бол,  монгол хүн бүр хүнсний асуудлаа мал аж ахуйгаар дамжуулж шийддэг нь үнэн юм бол залуу малчид, мал аж ахуйн салбарт эдийн засгийн бодлогоор дамжуулсан тогтолцооны өөрчлөлт хийх цаг нь болжээ.  

Ингэж явсаар мал маллах хүнгүй болбол гаднаас ажиллах хүч авах уу.  Мал, аж ахуйн асуудал сүйрлийн эрмэг дээр тулсан байна.   Малчдаа, залуучуудаа орон нутагт ажил гэж уриа лоозон дэвшүүлээд ямар ч үр дүнгүй болсон.  30 жилийн  өмнөх яриа хэлэлцээр бодлого одоо явахгүй ээ. Байгаль цаг уурын өөрчлөлтийн улмаас малчдын амьдралд хүнд байдалд орж байна. Тиймээс дахин хэлье. Малчдын асуудлыг эдийн засгийн бодлогоор дамжуулж тогтолцооны өөрчлөлт хийх цаг болжээ. Би олон УИХ-ын гишүүдтэй энэ асуудлаар санал солилцсон. Миний  саналыг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн дэмжиж байгаа.  Та бүхэн өнөөдөр  эдийн засгийн хөшүүргээр дэмжсэн  төрийн тогтвортой бодлого, тогтолцооны өөрчлөлт, хууль эрх зүйн орчинг энэ парламент батлахыг хүсэж байна. Тиймээс та бүрэн  миний санал, санааачлагыг дэмжиж хамтарч ажиллахыг уриалж байна. Энэ бол Монгол Улсын эдийн засаг, улс орны ирээдүйн асуудал. Мөн Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын асуудал гэдгийг дахин хэлье.

Эх сурвалж:www.polit.mn

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17