С.Бямбацогт:Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд зам, тээврийн сэргэлт, тээвэр логистикийн хөгжил чухал үүрэг гүйцэтгэж байна

2023-11-08
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

П.АМГАЛАН

“Тээврийн долоо хоног” олон улсын форум гурав дахь өдрөө үргэлжилж байна.  Өнөөдрийн форумд ЗТХ-ийн сайд С.Бямбацогт “Монгол Улс ба бүс нутгийн тээврийн холболт” сэдвээр илтгэл танилцуулав. Тэрбээр илтгэлдээ "Орчин цагт тээвэр нь олон улсын  харилцааны нэгэн чухал гүүр болж, тогтвортой хөгжье гэвэл тээвэр логистикоо хөгжүүлэх ёстой. Монгол Улсын эдийн засаг оны эхний есөн сарын байдлаар эдийн засаг 6.7 хувиар өсөж, 2023 онд 11.3 тэрбум ам долларын экспорт хийгээд байна. Үр дүнд зам, тээврийн сэргэлт, тээвэр логистикийн хөгжил чухал үүрэг гүйцэтгэж байна. Зам, тээврийн салбарт 74 хувийн өсөлт гарлаа. Тодруулбал, 2023 оны эхний 10 сарын байдлаар төмөр замаар 1.7 сая, агаарын тээврээр 1.5 сая зорчигч тээвэрлэжээ. Үүнээс агаарын тээврийн олон улсын зорчигчийн тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3.5 дахин, орон нутгийн зорчигч 27 хувиар өссөн байна. 2023 оны ачаа тээврийн өсөлтөд төмөр зам 31 хувиар, автотээвэр 2.3 дахин өссөн үзүүлэлт голлон нөлөөллөө. Сүүлийн арав гаруй жилийн дунджаар манай улс жилд 50 сая тонн ачаа тээвэрлэдэг байсан. Харин энэ онд ачаа тээвэр хоёр дахин өсөж, түүхэндээ байгаагүй өндөр буюу 100 сая тоннд хүрэх төлөвтэй байна. Экспорт нэмэгдэж, тээврийн салбар өссөний үр дүнд гадаад валютын нөөц дөрвөн тэрбум ам доллар боллоо. Энэ бүх тоон үзүүлэлт, өсөлт, тэлэлтийн ард зам тээвэр, логистикийн салбарын хувь нэмэр томоохон жин дарж байгаа нь маргашгүй үнэн. Монгол Улс 2030 он гэхэд экспорт, импортын ачаа тээвэр, нут аг дэвсгэр дээгүүрээ дамжин өнгөрөх тээврийн нийт хэмжээг 300 орчим сая тонн болгож 4-5 дахин нэмэгдүүлэхийг зорьж байгаа юм.Бүс нутгийн улс орнуудын хөгжлийн ялгаатай түвшин, нөөц боломж, газарзүйн байршил, геополитикийн нөхцөл байдал, техник технологи, инновацийн харьцангуй байдал нь бидний өмнө тулгамдах томоохон сорилт болохоор байгаа хэдий ч энэ сорилтыг хамтын хүчээр даван туулж, бүс нутгийн тээвэр, логистикийн холболтыг бэхжүүлэхийн төлөө хамтын хүчин чармайлт, оновчтой шийдлийг гаргаж, хамтран зүтгэхийг та бүхэнд уриалж байна” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17