Б.Энхбаяр:Б.Ганхуягийг нүүрсний сонсголд гэрчээр оролцуулах эсэхийг одоо шийдэхгүй

2023-11-07
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

П.АМГАЛАН
Нүүрсний сонсголын түр хорооны хурал үргэлжилж байна. Хурлын үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “Ковидын сонсгол хуулийн гацаанд орчхоод байгаа. Нүүрсний түр хороонд арав гаруй шинжээч цаашлаад дахиад шинжээч томилогдох нь байна. Үүнийг зөв гэж үзэж байгаа. Ковидын сонсголд гурван шинжээчийг 14 хоногийн хугацаатай ажиллуулах төсөв, мөнгийг шийдэж өгөөч гэхэд цаашаа явах боломжгүй боллоо. Энд 12 шинжээч тавигдсан байна. Харьцуулж маргаж байгаа юм биш. Гэхдээ нөгөө талдаа сөрөг хүчний ахалж байгаа сонсгол явуулах орчин нөхцөлийг эрх баригчид биелүүлэх ёстой. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн захирал Б.Ганхуяг сонсголд оролцох уу. "Энэ хүнд холбогдох хэрэг шүүхийн шатанд яваа. Шүүхээс эцэслэн шийдээгүй байгаа тул нүүрсний сонсголд гэрчээр оролцож мэдээлэл өгөх үү.Арванхоёрдугаар сарын 4-нд сонсгол болох юм байна” гэлээ.

Харин УИХ-ын гишүүн Д.Ганбат “Тухайн үед ажиллаж байсан удирдлагуудыг дуудаж сонсголд оролцуулах нь зөв. Нүүрс тээврийн бодитой тоо тооцооллыг гаргахын тулд урд хөршөөс тодорхой мэдээллийг авах хэрэгтэй. Мэдээлэл баримт дутуугаас болж хэн нэгнийг гүтгэж, буруутгаж болохгүй” гэв.

  Гишүүдийн асуудтад Түр хорооны дарга Б.Энхбаяр “Б.Ганхуягийг  нүүрсний сонсголд гэрчээр оролцуулах эсэхийг бид одоо шийдэхгүй. Нүүрсний тов зарлахтай хамт хэнийг, ямар асуудлаар гэрчээр дуудах вэ гэдгийг сонсгол болохоос долоо хоногийн өмнө Түр хорооны хурлаар шийднэ. Хуулиндаа ингэж заасан байгаа. Тэр хурлаар энэ асуудал яригдана" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn

 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17