"Баруун, зүүн босоо чиглэлд 2700 км төмөр зам барина"

2023-11-06
Нийтэлсэн: Админ
 1 мин унших
П.АМГАЛАН
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Тээврийн Долоо хоног Олон улсын форумын үеэр Олон Улсын төмөр замын хамтын ажиллагааны хорооны дарга Мирослав Антоновичтай уулзлаа.  энэ үеэр  ЗТХ-ийн сайд С.Бямбацогт "Манай улс Олон Улсын төмөр замын хамтын ажиллагааны байгууллагаас батлан, мөрдүүлж буй ачааны болон зорчигчийн харилцааны хэлэлцээрийг өөрийн улсын төмөр замын салбарт өдийг хүртэл хэрэглэн, хамтран ажиллаж ирсэн. Сүүлийн жилүүдэд Монгол Улсад төмөр замын салбар эрчимтэй хөгжиж, шинэ төмөр замын төслүүдийг хэрэгжүүлэн 900 гаруй км төмөр замыг барьж, ашиглалтад оруулаад байна. Цаашид зүүн, баруун босоо төмөр замын коридор болон бусад чиглэлийн төмөр замуудыг барьж, нийт 2700 км төмөр замыг ашиглалтад оруулна. Иймд одоогийн баригдаж, ашиглалтад ороод буй төмөр замуудын өртөөдийг олон улсад нээлттэй өртөөгөөр зарлуулах, шинээр баригдсан төмөр замуудыг олон улсын хамтын ажиллагааны байгууллагын төмөр замын шинэ коридороор зарлуулах замаар Ази-Европыг холбосон шинэ коридор болгоно"  гэлээ. Харин Олон Улсын төмөр замын хамтын ажиллагааны хорооны дарга Мирослав Антонович “Бүс нутгийн тээвэр, логистикийн холболтын бэхжүүлэх нь” сэдэвт “Тээврийн Долоо хоног” Олон Улсын форум арга хэмжээнд урьж, биечлэн уулзаж байгаад талархал илэрхийлье. Олон Улсын төмөр замын хамтын ажиллагааны хорооноос зохион байгуулж буй төсөл хөтөлбөрүүдэд манай улсын мэргэжилтэн, шинжээчдийг оролцуулна. Цаашид удирдах түвшний уулзалт, 2024 онд зохион байгуулагдах сайд нарын түвшний уулзалтад оролцож, гишүүн улсуудын харилцан ойлголцол, хамтын ажиллагааг ханган ажиллаж чадна гэдэгт итгэж байна" хэмээн байр сууриа илэрхийлэв.
Эх сурвалж:www.polit.mn
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17