Л.Энхсайхан:Дэлхийд сүүлийн 1-3 жилд тархины харвалт өвчин нэмэгдэх хандлагатай байна

2023-11-03
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

П.АМГАЛАН

Тархины харвалттай тэмцэх дэлхийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай мэдээлэл хийлээ. Тодруулбал, Монгол Улс дахь тархины харвалтын өнөөгийн байдал, тусламж үйлчилгээг сайжруулахад авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар УНТЭ-ийн мэдрэлийн эмнэлзүйн төвийн дарга Л. Энхсайхан, Монголын харвалтын нийгэмлэгийн тэргүүн Р.Амарбаясгалан, УГТЭ-ийн  зөвлөх эмч Ж.Ариунаа нар танилцуулав. Энэ үеэр Монголын харвалтын нийгэмлэгийн тэргүүн Р.Амарбаясгалан “ Тархины харвалт өвчлөх,  хөдөлмөрийн чадвар алдах, нас баралтаар өндөр хувь эзэлдэг. Тиймээс Тархины харвалттай тэмцэх дэлхийн өдрийг зохион байгуулдаг. Дэлхийн  харвалтын байгууллагын мэдээгээр сүүлийн жилд  дэлхийд 12.2 гаруй сая хүн шинэ харвалтад өртсөн. Тархины харвалт өгсөн өвчтний 50-аас дээш хувь нь нас бардаг гэсэн  судалгаа бий.   Дэлхийд болон манай улсад харвалтын өвчлөл нас баралтын байдал  эхний хэдэн  байрт бичигдэж байна” гэлээ.

УНТЭ-ийн мэдрэлийн эмнэлзүйн төвийн дарга Л.Энхсайхан “ 2006  оноос “Тархины харвалттай тэмцэх” дэлхийн өдрийг тэмдэглэж ирсэн.  Харин Монгол Улсын хувьд 2009 оноос тэмдэглэж ирсэн. Харвалтын үед ам мурийх,  гар сулрах, хэл яриа өөрчлөгдөх, тэнцвэр алдах гэсэн үндсэн таван шинж илэрдэг. Эдгээр шинж тэмдэг илэрвэл яаралтай түргэн тусламж дуудах  хэрэгтэй.  Дэлхийд сүүлийн 1-3 жилд  тархины харвалт өвчин нэмэгдэх хандлагатай байна.  Тиймээс  хүмүүс залуу наснаасаа эхлээд  энэ өвчний эсрэг тэмцэх хэрэгтэй.  Тухайлбал,  амьдралын зөв хэмнэл,  илүүдэл  жин, идэвхтэй хөдөлгөөнтэй, цусны даралтаа хянадаг  байх зэрэгт анхаарах хэрэгтэй.  Цусны даралтаа хянаад,  эмчлүүлээд байхад харвалтын өвчлөлийн тоо буурах боломжтой” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17