“Тавантолгой” ХК-ийн хувьцааг өмчлүүлэх саналтай 55 мянган иргэний гарын үсгийг цуглуулжээ

2023-11-03
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

П.АМГАЛАН

Шинэ намаас   аравдугаар сарын 3-нд жагсаал зохион байгуулж  Засгийн газар, УИХ-д хүргүүлсэн шаардлагын хариу авах хугацаа дууссантай холбогдуулан  мэдээлэл хийлээ. Энэ талаар тус намын дэд дарга Б.Ууганбаатар “Бид өнгөрсөн сард “Тавантолгой”  ХК-ийн төрийн мэдлийн хувьцааг иргэн бүрт үнэ төлбөргүй хувааж өгөх шаардлагыг Засгийн газар, УИХ-д хүргүүлсэн.  Гэвч бидний шаардлагыг хүлээж аваагүй. Хэрэв уг шаардлагыг хүлээж авбал Монгол Улсын иргэн бүрт  “Тавантолгой”  ХК-ий 4400 хувьцаа оногдоно. “Шинэ” нам үүсгэн байгуулагдсан цагаасаа сард “Тавантолгой”  ХК-ийг ард түмэнд өмчлүүлэх санал санаачлагыг гаргасан.  Ерөнхий сайд  бидний шаардлагыг хүлээж аваагүй учраас аравдугаар сарын 6-наас эхлээд орон нутгаар явж иргэдээс   гарын үсэг цуглуулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар  19 аймгаар, нийслэлд иргэдээс   гарын үсэг цуглуулсан” гэлээ.

Харин “Шинэ нам”-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ганхуяг “Гарын үсэг цуглуулах хугацаанд орон нутгийн  удирдлагууд болон хууль хүчний байгууллагуудаас  саад учруулах гэж оролдсон.  Бид өнөөдрийн байдлаар 55 мянган иргэний гарын үсэг цуглуулсан.  Арваннэгдүгээр сарын 6-ний өдөр гэхэд ойролцоогоор 70 мянган хүний гарын үсэн цуглабал  ажлын хэсэг байгуулах шаардлагыг бүрдүүлж байгаа юм.  Мөн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх боломжтой.  Бид энэ ажлаа цаашид үргэлжлүүлнэ. 100 мянган хүний гарын үсэг  цуглуулж УИХ-аар хэлэлцүүлэх түвшинд хүртэл тууштай явна. “Тавантолгой”  ХК-ий хувьцааг  өмчлүүлснээр иргэдээ санхүүгийн эрх чөлөөнд хүргэх, улс орны цаашдын  хөгжид зорилго нээлттэй шударга болох боломжтой. Тиймээс иргэдээ уг үйл ажиллагаанд нэгдэхийг уриалж байна” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17