П.АМГАЛАН
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын нэг нь өвлийн аялал жуулчлал байв. Энэ тухай БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ "2023 оны аялал жуулчлалын хөгжлийн суурь ажлуудыг хийж дуусгалааа. Үүний хүрээнд мөн тодорхой стандартуудыг цэгцэлсэн. Мөн аравдугаар сарын 18-нд БНХАУ-тай хил орчмын аялал жуулчлалын албан ёсны хэлэлцээрийг байгууллаа. Үүний үрд дүнд аялал жуулчлалын томоохон урсгал орж ирнэ гэсэн тооцоо төлөвлөгөөтэй ажиллаж байна. Мөн аравдугаар сард "Их цайны зам" буюу БНХАУ, ОХУ, МУ-ын хамтарсан торгоны замыг сэргээх ажил амжилттай хэлэлцээрийн түвшинд хийгдэж дууслаа. Арваннэгдүгээр сард өвлийн аялал жуулчлалыг сурталчлах, хоёрдугаар сард өвлийн аялал жуулчлал, цагаан сарын сурталчлах, инфлюсерийн баг ирнэ. 2023-2024 онд нийтдээ зургаан багийг авчрахаар төлөвлөж байгаа.Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар гурван том шийдвэр гарсан. Тодруулбал, нэгдүгээрт олон улсын болон дотоодын нислэгийг хэвээр хадгална. Хоёрдугаарт, өвлийн аялал жуулчлалд бэлэн байгаа 111 бааз, 7639 орны хүчин чадалтай байна. Энэхүү хүчин чадлын нэмэгдүүлэх хүрээнд 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс баазыг шинэчлэх, хөрөнгө оруулалтыг хийх, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэрийг гаргаж байна. Үүнд нийт 55 тэрбум төгрөгийн зээлийг олгохоор БОАЖЯ-аас улсын төсөвт 3.1 тэрбум төгрөгийн татаасыг суулгаж өгсөн. Мөн Mongolian Winter буюу маркетингийн томоохон үйл ажиллагааг явуулахаар төлөвлөж байгаа. Ялангуяа боомтын сэргэлтийн хүрээнд Ханх, Цагаан нуураас эхлээд цагийг нь уртасгаж ОХУ болон бусад улсын жуулчдад нээлттэй хэлбэрээр хүлээж авах бололцоог бий болгож байна" гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn