БНХАУ-ын Шяншань форум эхэллэ

2023-10-29
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Н.Жаргалмаа

БНХАУ, Батлан хамгаалахын сайдын алба эзгүй байгаа энэ үед жил бүр зохион байгуулдаг цэргийн гадаад ажиллагааны хамгийн том форумыг уламжлал ёсоор ням гарагт эхлүүллээ. БНХАУ-ын удирдагчтай “Бүс ба Зам”-ын дээд хэмжээний уулзалтаар ихэд ойр дотно байсан ОХУ энэ форум өндөр ач холбогдол өгч байгаа ажээ. Тодруулбал, ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу нээлтийн ёслолын анхны илтгэгчээр бичигдэж, хэлэлцэх асуудлаа дэвшүүлэх юм. АНУ-ын Батлан хамгаалах яамнаас Ксанти Каррас тэргүүтэй төлөөлөгчдийг илгээсэн байна.

БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Ли Шанфу авлигын хэргээр шалгагдаж байсан. Өнгөрсөн мягмар гарагт түүнийг албан ёсоор албан тушаалаас нь огцруулсан юм. Энэ удаагийн форумыг Хятадын армийн удирдагчид ахалж байна. Цэргийн салбарт хоёр, гуравдугаарт эрэмбэлэгдсэн Жан Юшя, Хэ Вэйдун нар бямба гарагт Лаос, Монгол, Вьетнамын Батлан хамгаалахын сайд нартай тус тусад нь хоёр талын уулзалт хийсэн гэж Синьхуа агентлаг мэдээллэв. Мөн тус форумд 22 орны Батлан хамгаалахын сайд, 14 цэргийн дарга оролцохоор ирсэн байна. Энэ нь 2006 онд анх зохион байгуулагдсанаас хойшхи хамгийн өндөр үзүүлэлт юм.

Барууны орныхны хувьд БНХАУ-тай харилцах харилцаа төдийлөн сайжраагүй хэвээр байна. Ихэнх орон форумд оролцохоос татгалзаж эсвэл дунд түвшний төлөөлөгчдийг илгээж байгаа ажээ. Тухайлбал, Франц улс цөөн тооны төлөөлөгч илээхээр төлөвлөж байгаа бол НАТО-гийн төлөөлөгчдийг Аюулгүй байдлын бодлогын захирал Вендин Смит ахална гэж НАТО-гийн албаны хүн мэдэгджээ.

 

Эх сурвалж: www.polit.mn

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17