Т.САЙХАН
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирал Х.Мөнхжаргалыг томиллоо.
Х.Мөнхжаргал нь жилийн 106 сая төгрөгийн орлоготой. Гэр бүлийн гишүүдээ 29 сая төгрөг олдог гэжээ. 575 сая төгрөгийн үнэ бүхий гурван үл хөдлөх хөрөнгөтэй, 45 сая төгрөгийн автомашинтай. 14 сая төгрөгийн хадгаламжтай бол 377 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлжээ.
Эх сурвалж:www.polit.mn