Соёлын сайдын төсөв тэрбумаар нэмэгдэж 22 тэрбум давжээ

2023-10-25
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

БСШУС-ын байнгын хорооны хуралдааны үеэр зарим гишүүд Соёлын сайдын төсвийн зарцуулалттай холбоотой асуудлыг хөндөж, шүүмжлэлтэй хандаж буйгаа хэллээ. Тухайлбал, байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг “Соёлын сайдын багцад бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний хураамж 22 тэрбум 620 сая гаруй төгрөг төсөвлөсөн нь өмнөх оныхоос тэрбум гаруй төгрөгөөр нэмэгдсэн гэсэн дүгнэлтийг аудит гаргасан. Энэ мөнгө юунд зарцуулагдсан бэ. Монгол Улсын олон улс дахь сурталчилгааны үндэсний хороо гэж ямар байгууллага байдаг вэ. Хоёрдугаарт, Соёлын сайдын багцад төв номын сангийн барилга гэж их олон жил үргэлжилж байна. Үндсэндээ найман жил ярьж байна. Өнгөрсөн жил 90 хувьтай явж байгаа гэсэн. Хэдэн жил 90 хувьтай явах юм бол. Байшин боссон. Доторх тоног төхөөрөмж нь дутуу гэсэн. Өнгөрсөн жил нэлээн маргаан дагуулж байж 3.8  тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байх ёстой. Хэзээ ашиглалтад оруулж хүлээлгэж өгөх вэ” гэв. Мөн хүүхдүүдэд зориулсан монгол өв соёлыг түгээн дэлгэрүүлэх ямар контент гаргасан вэ, энэ жил хичнээн төгрөг төсөвт суусан бэ, Соёл урлагийг дэмжих сангаас 2023 онд 19 төсөл арга хэмжээнд 651 сая төгрөг олгосон байна. 2024 онд 3 тэрбумын төслийн санал хүргүүлснээс 800 сая төгрөг тавигдсан байна. Эдгээр хөрөнгөөр ямар төсөл арга хэмжээ хэрэгжүүлсэн бэ гэдгийг байнгын хорооны гишүүд хөндлөө.

Эх сурвалж: www.polit.mn

 

үр дүнг нь заавал хэмжиж хянах хэрэтгтэй
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17