“Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогыг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ

2023-10-23
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

П.АМГАЛАН

 Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогыг батлах тухай”  УИХ-ын тогтоолын төслийг өнөөдөр УИХ-ын дарга  Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Монгол Улс цэргийн шинэчлэлийн гол зорилгоо “мэргэжлийн цэрэгт суурилсан, цэргийн мэргэжлийн өндөр бэлтгэлтэй бие бүрэлдэхүүн, орчин үеийн зэвсэглэл, цэргийн техник бүхий чадварлаг Зэвсэгт хүчнийг байгуулна” хэмээн тодорхойлсон байдаг. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2023 оны холбогдох тогтоолууд, Монгол Улсын Батлан хамгаалах тухай хуулийг тус тус үндэслэн Хууль тогтоомжийн тухай хуульд нийцүүлэн Засгийн газраас уг тогтоолын төслийг боловсруулжээ.

Олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдлын орчны өөрчлөлт, дэлхийн болон бүс нутгийн аюулгүй байдлын орчинд шинэ сорилтууд бий болсонтой холбогдуулан улс орнууд аюулгүй байдлын үзэл баримтлал, төрийн бодлогодоо батлан хамгаалах төсөв, зардлаа нэмэгдүүлэх болон зэвсэглэл, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогодоо ихээхэн анхаарч байна.

“Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогыг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл нь бүтцийн хувьд дэлхийн ба бүс нутгийн цэрэг-улс төрийн болон цэрэг-стратегийн нөхцөл байдал, Монгол Улсын Зэвсэгт хүчний зэвсэглэл, цэргийн техникийн өнөөгийн байдал, Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогын чиглэл, Зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогыг хэрэгжүүлэх тогтолцоо гэсэн дөрвөн бүлгээс бүрдэж байна.

Тогтоолын төсөл батлагдсанаар Монгол Улсын Зэвсэгт хүчний зэвсэглэл, цэргийн техникийг шинэчлэх үйл ажиллагаа сайжирч, цэргийн урлагийн хөгжлийн чиг хандлага, Зэвсэгт хүчний хуулиар хүлээсэн үүрэгт нийцсэн, шинжлэх ухааны ололт, инновац, дэвшилтэт технологид суурилсан өндөр бүтээмжтэй зэвсэглэл, цэргийн техникээр нөхөн хангах эрх зүйн орчин таатай орчин бүрдэнэ.

Эх сурвалж:www.polit.mn

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17