П.АМГАЛАН
ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунайг "Шувуу" ажиллагааны хүрээнд Филиппин улсын Сэбү хотоос авчирсан. Түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль өгөх, мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан билээ. Тэгвэл Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Т.Бадамжунай, Э.Жаргалсайхан, Д.Баярсайхан, Д.Бямба-Очир нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан аравдугаар сарын 25-ны өдрийн 10:00 цагт болох тов гарчээ.
Эх сурвалж:www.polit.mn